“Хаврын баяр 2018” спортын өдөрлөг Прага хот

Нийтлэсэн: admin
Огноо: 2018-03-20


“Хаврын баяр 2018” спортын өдөрлөг Прага хот

Чех улсад оршин суугаа Монгол иргэдийн дунд зохиогдсон ууган тэмцээн болох “Хаврын баяр” спортын өдөрлөг 22 дохь удаагаа 3 дугаар сарын 30-наас 4 сарын 1-ний өдрүүдэд Прага хотноо болох гэж байна. Энэ удаагийн “Хаврын баяр” спортын өдөрлөгийг ЭСЯ, “Richmon” ТББ болон Чех улсад оршин суугаа Монгол иргэд хамтран зохион байгуулж байна.

Анд нөхөд, албан ажил, амьдран суугаа хот, суурингаараа тодорхой баг бүрдүүлэн оролцдог уламжлалаараа багууд тэмцээнд оролцох бөгөөд багийн дүнд хамаарах спортын төрөлд эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн спортын төрлүүд багтаж байна. Өдөрлөгт оролцох багууд тэмцээний санд өмнөх жилүүдтэй адил 8.000,- CZK крон тушааж тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулах бөгөөд тэмцээний санд цугларсан мөнгөн хөрөнгө нь өдөрлөгийг явуулах заал танхимын болон шагнал урамшуулал, шүүгч, ажилчдын цалин зэрэг зардалд зарцуулагддаг.
Харин хөлбөмбөгийн төрөлд багууд тус бүр 2.000,- CZK кроны бооцоо хураалгана.

“Xаврын баяр 2018“ өдөрлөгт оролцох багуудын техникийн зөвлөлгөөн 2018 оны 3-р сарын 10-ны өдрийн 14:00 цагт ЭСЯ-ны байранд явагдана. Техникийн зөвлөгөөнд багуудын ахлагч нар оролцох бөгөөд энэ үеэр багийн мэдүүлгийг төлбөрийн хамт авчирч өдөрлөгт оролцох эрхээ баталгаажуулах шаардлагатай. Түрүүлсэн баг мөнгөн шагнал, шилжин явах цомоор шагнагдана. Техникийн зөвлөлгөөнөөр нийт оролцох багуудын тоо, бүрэлдэхүүнийг тодорхойлох, мөн оролцох багийн тооноос хамаарч тэмцээнийг ямар системээр явуулах удирдамжийг батална.

2018 оны 3 сарын 30-нд эхлэл 9:00 цагаас
2018 оны 3 сарын 31-нд эхлэл 9:00 цагаас
2018 оны 4 сарын 1-нд эхлэл 9:00 цагаас

Анхааруулга!!!
Багууд 3 сарын 26-наас өмнө багийн бооцооны мөнгөө өгсөн байх шаардлагатай!
Багуудын бооцооны мөнгө явуулах дансны дугаар:

Česká spořitelna banka:
3005768063/0800

Холбоо барих ба мэдүүлэг хүлээн авах утас:
+420 728 992 685,
+420 773 746 377

еmail:
info@richmon.cz
yalalt@seznam.cz

Тэмцээн болох газрын хаяг:
TJ Bohemians Praha
Izraelská 6
101 00 Praha 10



Сэтгэгдэл бичих