Караоке дууны тэмцээн - Пардубицэ хот, 30.06.2012

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-07-02
DSC_0073

Монгол эх оронд маань үндэсний баяр наадам болох өдөр ойртон сэтгэл гэгэлзүүлэн байгаа энэ үед Пардубицэ хот дахь Фоксконн үйлдвэрийн монголчуудын дунд улс хувьсгалын баяраа угтан монгол дууны караокэ үдэшлэг 2012 оны 6-р сарын 30ны бямба гарагт зохиогдлоо. 


7-р сарын 2-ноос үйлдвэрийн амралт эхэлж монголчууд маань орон орноор аялан тархдаг учир наана нь энэ арга хэмжээг тус үйлдвэрийн координатор Б.Мянганбаяр зохион байгуулжээ. Ирсэн хүмүүсээс дууны тэмцээнд 15 хүн саналаараа оролцсон бөгөөд эхний 6 байр нь шагналтай байлаа. 

Караокэгийн техник төхөөрөмжийг Чэска Липа хотод ажиллаж амьдардаг Л.Баасандаш хэмээх авьяаслаг залуу эзэмшдэг бөгөөд нутаг нэгтнүүдийнхээ хүсэлтээр орон нутгаар явж монгол дууны караокэг ажиллуулдаг, өөрөө ч сайхан дуулдаг юм байна. 

Уг тэмцээний 4-6-р байр эзэлсэн хүмүүст Баасандаш хувиасаа шагнал гардуулав. 

Дуу хуур, бүжиг цэнгэлтэй болсон энэхүү тэмцээний 3-р байрыг Храдэц Краловэ хотын Анагаахын Их сургуулийн оюутан Т. Ариунжаргал эзэлж дурсгалын ном 600 корун, 2-р байрыг Фоксконн үйлдвэрийн ажилчин Ж. Хонгорзул эзэлж дурсгалын ном 700 корун, тэргүүн байрыг мөн үйлдвэрийн ажилчин Б. Отгон эзэлж дурсгалын ном 800 коруны шагнал, дипломын эзэн боллоо. 

Удахгүй болох их баяр наадмын мэндийг Чех улс дахь нийт монголчууддаа хүргэн сайн сайхныг хүсэн ерөөе.

Б. Мянганбаяр 


DSC_0144

DSC_0078

DSC_0085

DSC_0100

DSC_0103

DSC_0104

DSC_0106

DSC_0111

DSC_0113

DSC_0121

DSC_0128

DSC_0133

DSC_0136

DSC_0143

DSC_0149

DSC_0158

IMAG2471

IMAG2473


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй