JCMM тэтгэлэгт хөтөлбөр

Нийтлэсэн: admin
Огноо: 2020-11-15

JCMM нь Чех улсын Өмнөд Морава бүс нутагт байгалийн шинжлэх ухаан,
математик, техник технологи, мэдээллийн технологи, анагаах ухааны салбарын
оюутнууд болон эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг
ашгийн бус байгууллага. Тус байгууллага олон төрлийн төсөл хөтөлбөр
хэрэгжүүлдэгийн нэг нь гуравдагч орны гадаад оюутны тэтгэлэг юм.

Чех хэл дээрхи хөтөлбөр
Бүртгэлийн хугацаа: 2020.12.1-2021.1.31
Тэтгэлэгт хамрагдах үндсэн 4 алхам:
1. 2020.12.1-2021.1.31 хооронд онлайн өргөдлийг бөглөх
2. 2021.2-6 сард хамрагдах их сургуулиудад өргөдөл (их сургуулиуд, факультет
бүрийн элсэлтийн бүртгэлийн хугацаа өөр өөр байдаг тул элсэгч өөрөө судлах
хэрэгтэй.)
3. 2021.5-7 сард элсэлтийн шалгалт болон ярилцлага
4. 2021.6 сард эцсийн шийдвэрийг их сургуулиудын дэд ректоруудаас бүрдсэн
комисс гаргана.
Эрдмийн зэрэг: магистр, доктор
Суралцах чиглэл: байгалийн шинжлэх ухаан, техник
Хамрагдах их сургууль: Масарикийн их сургууль, Брно технологийн их сургууль,
Менделийн их сургууль, Брно хотын мал эмнэлэг, эм зүйн шинжлэх ухааны их
сургууль
Зорилтот бүлэг: Чех улсад их сургууль болон дунд сургуульд сурч байгаагүй,
гуравдагч орны оюутнууд
Тэтгэлэг: 7000 крон (250 евро)
Шалгуур: Чех хэлний B2 болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
Тэтгэлэг олгох тоо: 2006 оноос хойш жил бүр 14-34 оюутанд тэтгэлэг олгосон байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон онлайн өргөдлийг:
https://www.jcmm.cz/projekt/internacionalizace
Холбоо барих: Iveta Kumstátová e-mail: iveta.kumstatova@jcmm.cz

БНЧУ-ын их сургуулиуд болон хэлний бэлтгэлийн тухай нэмэлт мэдээллийг авахыг
хүсвэл
Facebook: БНЧУ дахь оюутан залуучууд
Instagram: @moz.cz
E-mail: cz.mozkh@gmail.com


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй