Итали улс төрчдийн машинийг "хөлөглөмөөр" байна уу?

Италийн засгийн газар үйлчилгээнд ашиглаж байсан 151 тансаг хэрэглээний машинийг eBay вэбсайтаар дамжуулан дуудлага худалдаагаар зарж эхэлсэн байна. Alfa Romeo-гоос авахуулаад BMW, Lancias, Jaguar хүртэл зарагдах аж.
Энэхүү компанит ажлыг одоогийн ерөнхий сайд Маттео Рензи санаачлан эхлүүлсэн байна. Ард түмний татварын мөнгө хэрхэн үр ашиггүй, илүү зүйлд зарцуулагдаж буйг харуулах гэсэн "мессеж" хэмээн тодотгосон байна. Мөн ард иргэд болон засгийн газар хоорондын ялгааг багасгах зорилготой хэмээн засгийн газарт шинэчлэл хийж буй залуу ерөнхий сайд хэллээ.
Итали нь Европын холбооны улсуудаас эдийн засгийн хэмжээгээрээ Герман, Францын дараа 3-т ордог ч гэлээ сүүлийн хэдэн жил санхүүгийн хямралтай байгаа билээ.
Та Итали улс төрчдийн машинийг сонирхож байгаа бол энд дарна уу.