IOM prague байгууллагаас хэрэгжүүлдэг "Сайн дураар буцах" хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

Нийтлэсэн: admin
Огноо: 2015-06-01


Чех улсад ажиллаж амьдардаг, хүндхэн нөхцөл байдалд байгаа гадны иргэдэд IOM Олон улсын цагаачлалын байгууллага гар сунган туслаж байна. БНЧУ дахь гадаадын иргэний тухайн байдалд зөвлөгөө өгөх, боломжит шийдэл санал болгох, зайлшгүй шаардлагатай аялалын бичиг баримт болох түр орлох аялалын бичиг баримт эсвэл тус улсыг орхин явах шийдвэр зэргийг бүрдүүлэхэд туслах болон гадаадын иргэн өөрийн хүслээр шийдвэр гаргасан тохиолдолд түүнийг эх нутагтаа буцах эсвэл эргэн нийгэмшихэд нь туслалцаа үзүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Туслалцаат сайн дураар буцах эсвэл эргэн нийгэмшүүлэх хөтөлбөрийн хүрээнд IOM гадаадын иргэнийг эх нутаг руу нь эсвэл гадаадын иргэнийг хүлээн авах улс руу тээвэрлэхэд хамгийн тохиромжтой аргыг олох төдийгүй Прагийн нисэх буудал дээр аялалтай холбогдох үйл явцын үеэр туслалцаа үзүүлдэг. Энэ бүхэн зөвхөн гадаадын иргэний сайн дурын шийдвэр дээр үндэслэнэ.

Буцах үйл явц тухайн гадаадын иргэний БНЧУ-д оршин суух статусаас үл хамааран цагдаагийн оролцоогүйгээр, зүй зохистой явагдана. Сайн дураар буцах хөтөлбөрөөс гадна IOM тус улсаас явахтай холбогдох зардалд болон нутагтаа эргэн нийгэмшихэд бага зэргийн санхүүгийн дэмжлэг өгдөг. Нисэх тийз төдийгүй, хөтөлбөрийн хүрээнд IOM-ын зүгээс үзүүлж буй бүх үйлчилгээ үнэ төлбөргүй.

IOM-ын тусламжтайгаар 2014 онд эх орондоо буцсан хоёр зуун үйлчлүүлэгчийн нэг бол Украйн улсын иргэн С.Мария. Зөвлөлт холбоот улс задарсны дараа дунд сургуулиа төгссөнөөс хойш хэдэн жил цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. Хангалттай орлоготой байгаагүй учир олон удаа ажил сольж, бүр тролейбусны жолоочоор ч ажиллаж байв. Улам бүр доройтсоор байсан эдийн засгийн нөхцөл байдал, түүнийг танилаасаа олж авсан мэдээлэлд үндэслэн, гадны улс оронд очиж ажиллах тухай бодоход хүргэжээ. Оршин суух зөвшөөрөл авах төвөгтэй арга зам, оролдлогын дагаа БНЧУ-д ажиллахаар болж, олон улсын хамгаалал хүссэн өргөдөл нь ч талаар өнгөрчээ.

Энэ үеэр IOM-ын украйн хэл дээр гаргасан мэдээллийн хуудсыг санамсаргүй олж, түүнээс IOM Прага гадаадын иргэдэд хүнд хэцүү нөхцөл байдлыг шийдвэрлэх арга олоход зөвлөгөө өгч, тусламж үзүүлдэг тухай мэджээ. Эх орондоо эргэн нийгэмшихэд туслах хүсэлт гаргах боломжийн тухай түүний анхаарлыг татсан байна. 25 000 крон хүртэлх шууд зардлыг төлөх уг тусламжийг Украйн, Молдав, Гүрж, ОХУ, Монгол, Вьетнам, Беларусь, Киргизстан улсын иргэдэд олгодог.

Мария төрөлх Төв Украйндаа буцаж очихыг хүсэж байсан боловч түүнд тийм боломж байхгүйн дээр, амьдарч болох хамаатан садан, газар ч байсангүй. IOM Прагатай холбоо тогтоосны дараа, тэдний ажилтан нар түүний нас болон ажилласан жилийг авч үзвэл Украйн улсад тэтгэвэрт гарах боломжтой болохыг олж мэдсэн. Энэ нь түүнийг бага боловч тогтмол орлогоор хангах юм.

Буцаж очоод амьдрах газар байхгүй тул санал болгож буй эргэн нийгэмшүүлэх буцалтгүй тусламжийн хэсгийг түрээсэнд зарцуулах нь түүний гол зорилго байв. Төрөлх газартаа жижигхэн байшин олсон байна. Буцалтгүй тусламжийн үлдсэн хэсгийг ерөнхийдөө тааруухан байгаа өөрийн биеийн байдлыг сайжруулах эмчилгээнд зарцуулахыг хүсэж байв.

Гэвч түрээсийн байшин ямар ч тавилгагүй, бас халаалтгүй байж. IOM буцалтгүй тусламжийн үлдсэн хэсгийг байшин тохижуулах болон шаардлагатай засвар хийхэд зориулсны дээр энэ бүх ажлыг өвлөөс өмнө амжуулсан байна. Хүндхэн өнгөрсөн сүүлийн хэдэн жилүүдийн дараа Мария өөрийн гэсэн орох оронтой болсондоо баяртай байж болохоор болжээ. Одоогийн байдлаар түүний амжиргааг зөвхөн тэтгэвэр залгуулж байгаа хэдий ч аж амьдралаа сайжруулахын тулд хавраас цэцэрлэгээ шинэчлэхээр төлөвлөж байна.

ЕХ-ны тусламж Молдав руу буцсаны дараа хувийн жижиг бизнест дэмжлэг үзүүлэв

Европын захад орших, удаан хугацааны турш санхүүгийн тааруухан нөхцөлд байсан жижиг Молдав улсыг олон иргэдийн адилаар орхиж гадны улсад ажиллахаар В.Димитрий шийдсэн байна. Найзаараа дамжуулан удаан хугацааны турш мэргэжлийн, дадлага туршлагатай жолоочоор хомс Чех улсад ачааны автомашины жолоочийн ажил олжээ.

Димитрий дөчин насандаа Молдавын баруун урд зүгт орших хөдөө аж ахуйн бүсэд жолоочоор ажилласан, БНЧУ-д ашиглаж болохуйц хангалттай туршлагатай. Гэвч түүний ажлын зөвшөөрөл хоёр жилийн дараа дууссан ба танилаараа дамжуулан ажил олгогчоос шинэ зөвшөөрөл авч өгөхийн зэрэгцээ визийг нь сунгана гэсэн агентурт хандсан байна. Хэд хэдэн удаа яаруулсан хүсэлт гаргасны дараа агентураас холбогдон Димитрий урьдчилгаа төлбөр төлсөн боловч бичиг баримтыг нь сунгуулах боломжгүй гэдгийг мэдэгджээ. Ажил олгогч түүнийг хуулийн дагуу гэрээгээр ажилд авахыг хүссэнгүй, хараар ажиллуулахыг хүссэн байна.

Димитрийд гэр рүүгээ буцах, үүнд бэлэн биш байснаас гадна хангалттай мөнгө хадгалж чадаагүй эсвэл хараар оршин сууж ажиллаад, олсон мөнгөө сар бүр ээждээ явуулах хэцүү сонголт тулгарчээ.

Хоёр жил ажилласны дараа зөвхөн хоол хүнсэнд зориулсан урьдчилгаа аваад, мөн амьдарч байсан нийтийн байрандаа цагдаагийн хяналттай тулгараад их цочирджээ. Өмнө нь тэр цалин өгөхгүй байхыг огт үзээгүй ба Белэ под Бэздезэм дэх гадаадын иргэдэд зориулсан хорих байранд хүртэл хоригдож үзсэн байна.

Тэр хууль зөрчсний улмаас цаашид БНЧУ-д оршин суух боломжгүй болж, мухардалд орсон өөрийн байдлыг ойлгоод төрөлх Молдав руугаа буцах тухай боджээ. Гэвч түүнд замын зардал байхгүйн дээр, түүнийг албадан гаргах байв.

IOM-аас санал болгож буй эргэн нийгэмшүүлэх боломжтой, сайн дураар буцах хөтөлбөрийн тухай олж мэдээд шууд хүлээн авсан. IOM-ын ажилтан нартай зөвлөлдсөний үндсэн дээр Европын эргэлтийн фондоос (ENF) санхүүжигдэж буй хувийн жижиг бизнес эхлүүлэхэд зориулсан 25 000 крон болох эргэн нийгэмшүүлэх буцалтгүй тусламжийг ашиглахаар төлөвлөсөн.

Бусад үйлчлүүлэгчдээс давуу талтай нь, түүнд ээжийндээ амьдрах боломж байсан юм. Димитрий буцалтгүй тусламжийн хагасаар нь хөдөө аж ахуйн тариалан худалдаж авсан ба гэр бүлийн жижиг талбайдаа лооль болон өөр бусад үр жимс тарьж эхэлсэн. Улирлын чанартай ажил учир буцалтгүй тусламжийн нөгөө хагасыг оршуулгын үйлчилгээ эрхэлдэг эгчийнхээ ажлыг дэмжихээр шийдсэн. Өнгөлгөөний чулуу худалдан аваад, бүтэн жилийн турш булшны чулуу үйлдвэрлэгчээр ажиллаж эхэлсэн байна. Чехэд өнгөрүүлсэн амьдралын таагүй туршлагаас хойш нэг жилийн дараа тэрээр дахин ийм алдаа гаргахыг хүсэхгүй байгаа болон, одоо өөрийнхөө ирээдүйг гэгээлгээр харж, сэтгэл хангалуун байгаа тухайгаа ярьсан юм.

IOM-ын тусламжтай гэртээ аюулгүй буцацгаая
IOM-ын ажилтан нар өөрсдийн ажлын хүрээнд Белэ под Бэздезэм дэх БНЧУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг байрлуулдаг, гадаадын иргэдэд зориулсан байгууллагаар тогтмол зочилдог. Заримдаа хүүхэд, эцэг эхийн хамт ийм харамсалтай нөхцөлд ордог ба үүний нэг жишээнд Украйн гаралтай, дөнгөж зургаахан сартай охинтой Л. Алена. Алена Чех улсад оршин суух тухай хуулийн бүхий л боломж, олон улсын хамгаалал хүссэн амжилтгүй оролдлогуудын дараа өөрийн нөхцөл байдлын төвөгтэй байдлыг бүрэн ойлгосон бөгөөд гэртээ буцах боломжийг дуртайяа хүлээн авсан юм. IOM Прагаар дамжин, Европын сайн дураар буцах хөтөлбөрийн фондоос санхүүжиж буй Эргэн нийгэмшүүлэх санхүүгийн дэмжлэг түүнд ба түүний охинд нэн түрүүнд тогтвортой амьдрах нөхцлөөр хангагдах боломжийг өгсөн.

Алслагдсан улс орон руу агаарын тээврээр (IOM нь урт хугацааны хамтын ажиллагаан дээр үндэслэн агаарын тээврийн ихэнх компаниудаас нисэх тийз авахад онцгой хөнгөлөлт эдэлдэг) зорчин очдог ихэнх үйлчлүүлэгчдээс ялгаатай нь гэвэл Алена Ужгород руу вагоноор зорчихыг сонгосон юм. IOM үйлчлүүлэгчид үнэгүй билет олгож улмаар буцалтгүй тусламж болох 25 000 кроныг ашиглах тухай зөвлөлдсөн. Алена өөрийн эцгийн жижиг байшинд амьдрах бөгөөд буцалтгүй тусламжаар олгогдох мөнгийг хүүхдийн хангамжинд зарцуулахаар төлөвлөжээ. Ялангуяа, хувцас, ор, живх, ариун цэврийн ба цэвэрлэх хэрэгслүүд гэх мэт зүйлийг худалдан авч нэлээд хэдэн сарын турш хангах болно.

Гэртээ ирснийхээ дараа байшинд халаалт ажиллахгүй байгааг мэджээ. Ийм учраас буцалтгүй тусламжийн ихэнх хэсгийг байшинд шинээр халаалтын систем байгуулахад, багахан хэсгийг урьд төлөвлөсөн зорилгоор ашиглахаар болсон. IOM уг өөрчлөлтийг өвлөөс өмнө халаалттай болгохын тулд зөвшөөрсөн.

Одоо Аленагийн ярьж буйгаар охин нь эрүүл энх, түүнийгээ сэтгэл амар харж хандаж болохоор болсон төдийгүй мөн эцэгтээ ч туслах боломжтой болсондоо баяртай байгаа гэнэ. Сайн дураар буцах хөтөлбөр түргэн шуурхай хэрэгжсэн, мөн бүхий л зөвлөгөө үйлчилгээ, тээврийн зардал болон эргэн нийгэмшихэд үзүүлсэн туслалцаа зэргийг IOM үнэ төлбөргүй олгож, гүйцэтгэснийг өндрөөр үнэлж байна.

Туслалцаат сайн дураар буцах хөтөлбөр болон эргэн нийгэмшүүлэх хөтөлбөрийн тухай илүү мэдээлэл авахыг хүсвэл IOM Олон улсын цагаачлалын байгууллагад хандана уу.
Хаяг: Argentinská 38, Praha 7, утас: 233 370 160
(Хувийн мэдээллийг хамгаалах үүднээс хөтөлбөрт оролцогчдын нэрсийг өөрчилсөн болно.)



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй