Европын орны визтэй Монгол иргэн БНСУ-д визгүй нэвтэрнэ

Нийтлэсэн: admin
Огноо: 2017-03-17


БНСУ-аас Монголд суугаа ЭСЯ 2017 оны 2-р сарын 13-нд шинэчлэгдсэн визгүй зорчих журам гаргасан ба үүнд Европын холбооны улсын визтэй Монгол улсын иргэн Солонгос улсад визгүй нэвтрэх боломжтой болсон байна. Холдогдох дэлгэнгүй мэдээллийг дор оруулж байна.

  • Гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлэх болсон.
  • Нислэгийн чиглэл: Өмнө нь Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд бас визгүй нэвтрүүлнэ.
  • Улсын тоог нэмнэ : Өмнө нь Европын 8 улс байсныг Европын 30 улс болгож нэмнэ.
    •  1) Европын 30 улсаас аль нэг улсын визтэй(байнгын оршин суух үнэмлэх мөн хамаарна) хүн Солонгосоор дайран өнгөрч нэр заасан Европын 30 улс руу явах юмуу 2) дээрх Европын 30 улсаас явах замдаа Солонгосоор дайран өнгөрч өөрийн болон 3-дагч улс руу явж буй хүн
    • Уг Европын 30 улс нь : Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литвани, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцари, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финлянд, Унгар
    • Цахим визтэй хүн, паспорт дээр виз наалгасан болон өндөр хөгжилтэй 4 улсаас (Америк, Канад, Австрали, Шинэ Зеланд) зөвхөн өөрийн болон 3-дагч улс руу явж буй тохиолдолд зөвшөөрнө.
Мэдээллийн эх сурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ









Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог