Европ-Монголын нийгэмлэг

Нийтлэсэн: admin
Огноо: 2014-01-07
Европ-Монголын нийгэмлэгийн /Европ дахь Монголчуудын байгууллагуудын хамтын ажиллагааны нэгдэл/энэ удаагийн цахим хурал 2014 оны 01 сарын 06-ны өдөр амжилттай боллоо.

Цахим хуралд Британи, Швед, Португал, Бельги, Герман, Дани, Франц,Ирланд,Голланд, Австри зэрэг орнуудад байгаа Монголчуудын 12 байгууллагын төлөөлөл оролцлоо. Унгар, Франц, Чех, Швейцарь, Норвеги,Австри зэрэг улсуудад байгаа зарим Монголчуудын байгууллагын төлөөлөл ажлын байдлаас хамааран оролцож чадаагүй боловч хамтран ажиллахаа илэрхийллээ.

Европ дахь Монголчуудын байгууллагууд хамтдаа хөгжиж, Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, тодорхой үйл ажиллагааг нэгдэж зохион байгуулах тал дээр саналаа нэгтгэн, зохион байгуулж ажиллахаар боллоо. Нийгэмлэгийн тэргүүнээр Швед дэх Монголчуудын Үндэсний холбооны тэргүүн Н.Номун-Эрдэнэ, дэд тэргүүнээр Британийн Монголчуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Өнөрмаа, Голландын Монголчуудын Өлзий холбооны тэргүүн Д.Янжиндулам нарыг улираан сонгосон бөгөөд дотоод зохион байгуулалт хариуцсан Ерөнхий нарийн бичгийн даргаар Ч.Солонго томилогдлоо.

Европ дахь Монголчуудын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж байгаад баяртай байна.


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог