Европ дахь Монголчуудын воллейболлын аварга шалгаруулах тэмцээн 2013

Нийтлэсэн: admin
Огноо: 2013-08-21

EU+volleyball

Eврoпын холбооны улсуудад ажиллаж сурч амьдарч байгаа Mонголчуудын дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохиогдох гэж байна. Tус тэмцээн 2013 оны 11 сарын 29-оос  12 сарын 1-ний хооронд Бэльги улсын Herentals хотын байгалийн сайхан бүрдсэн Netepark дахь Blosocentrum спорт цогцолборт явагдана. Тамирчид хөгжөөн дэмжигчид та бүхнийг өргөнөөр ирж оролцохыг урьж байна.

Тэмцээний заавар болон холбогдох мэдээлэлтэй  доор танилцана уу. 

Эх орноосоо алс хол суугаа Монголчуудыгаа спортын талбарт ойртон танилцуулж, өсвөр үеийн хүүхэд залуучуудыг  волейбoлын спортыг сонирхон хичээллэхэд нь түлхэц болгох , волейбoлын спортыг  дэлгэрүүлэн сурталчлахад энэ тэмцээний зорилго оршино.

1. Tэмцээн эрэгтэй баг, эмэгтэй баг гэсэн ангиллаар 2 талбай дээр явагдана.

2. Оролцох багийн тоо нээлттэй бөгөөд баг бүр  үндсэн 6, нөөц 2 тоглогчтой байна.

3. Багууд тэмцээний хураамж 120 euro төлөх ба хураамж нь тэмцээний шагнал зардалд зарцуулагдана. 

4. Багууд хувийн дугаар бүхий ижил загварын спорт хувцасаар жигдэрсэн байх.

5. Тоглолтын нэг үе 25 оноогоор явагдах ба багуудын эхний 2 үеийн тоглолт тэнцсэн тохиолдолд 3-р үеийн тоглолтыг 15 оноогоор тооцох.

6. Эхний 3 байр эзэлсэн багууд цом,  алт, мөнгө, хүрэл медаль болон мөнгөн шагналтай.

7. Тэмцээний шилдэг довтлогч, шилдэг холбогч, тэгш тоглогчыг шалгаруулна.

8. Тамирчид багийн мэдүүлгийг 2013 оны 11 сарын 1-ээр тасалбар болгож дараахь утас болон e-mail хаягаар хулээн авна.

9. Тэмцээн болох Netepark дахь BLOSOCENTRUM спорт цогцолбор нь дотроо зочид буудалтай бөгөөд багуудийн өгсөн мэдүүлэг тамирчдын тоогоор ор болон  өрөө  захиалж өгөхөд зуучлах болно.

Орон орноос зорин ирж байгаа монголчууд тамирчид та бүхэн танилцаж хөгжилдөж дуулж бүжиглэн нэгэн оройг хамтдаа өнгөрүүлэх боломжийг бид бүрдүүлнэ.

Xоол болон зочид буудлын үнэ бусад арга хэмжээнүүдийн талаархь мэдээлэл мөн удахгуй тавигдаx болно.

Тэмцээнийг ивээн тэтгэх, шагналд хувь нэмэр оруулах, дэмжиж оролцох хүсэлтэй хүмүүс зохион байгуулагч  нартай холбоо барина уу.

Тэмцээний eрөнхий зохион байгуулагчаар Бeльги дэхь Монголчуудын спорт клуб , ЭСЯ,  Бeльги дэхь монголын соёлын өргөмжит консул Paul Van Vouve  нар,  мөн хамтран зохион байгуулагчаар Monbelstudent оюутны холбоо, Соёмбо, Эв нэгдэл холбоод ажиллана.

Холбогдох утас :  e-mail : togsoo_bel@yahoo.fr

Нямрагчаа :  0032/87.33.84.23 brussels.mn.embassy@telenet.be

   0032/485.19.18.33 gannomin23@yahoo.com

Ганбаатар :   0032/488.47.70.74



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй