"Hosoo & Transmongolia" Пардубицэ-д

Нийтлэсэн: admin
Огноо: 2013-09-18
hosoo_transmongolia_suvdaa
Чех улсын Пардубицэ хотноо 2013 оны 9-р сарын 21нд манай алдарт хөөмийчин Хосоо ахлагчтай „Hosoo & Transmongolia“ хамтлаг ирж тоглоно. Эх орныхоо гайхамшигт сайхан урлагийг сурталчилж дэлхийд нэрд гарсан энэ хамтлагийнхан маань 9-р сарын 20нд Прага хотноо болох урлагийн их наадамд оролцох завшааныг нь ашиглан миний бие өөрийн ажилладаг хотдоо урьсан билээ. 

Эрхэм найз Хосоо маань урилгыг минь хүлээж авахаар барахгүй бүр үнэгүй тоглоно гэсэн нь юутай их баяр. Энд амьдардаг Монголчууд болон Чехүүд, ер хүссэн хүн бүр ирж монгол хөөмий, ардын язгуур урлагийн гайхамшгийг биеэр мэдрэх сайхан боломж Та бүхэнд олдож байна. Пардубицэ хотын Евангелия сүм бидэнд сайхан сэтгэл гарган үүд хаалгаа нээж байгаа билээ. 

Тоглолт 9 сарын 21-нд 17:00 цагт эхэлнэ. 
Хаяг: Hronovická 25/492, Pardubice
View Larger Map

Мэндчилсэн,
Мянгаа 


Сэтгэгдэл бичих