„Gratis agit 2012” шагналыг хүүхэлдэйн театрын найруулагч Б. Алтан-Очир хүртлээ.

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-06-01

832273_748321_MZV_9677

Тэргүүн Шадар сайд бөгөөд БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Карел Шварценберг МУ-ын уран бүтээлч, хүүхэлдэйн театрын найруулагч Б. Алтан-Очирт „Gratis agit 2012” шагналыг 2012 оны 6-р сарын 1-нд Прага хотод гардуулан өглөө.

Gratias+Agit2012

„Gratis agit 2012” шагналыг жил бүр гадаад улс оронд БНЧУ-ын сайн нэрийг таниулан сурталчилсан хүмүүст олгодог аж. Хоёр улсын найрамдалт харилцааг батжуулахад оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн дэлхийн бөмбөрцөгөн хэлбэртэй болор шагналыг Чехч эрдэмтэн, орчуулагч, шинжлэх ухаанч, уран бүтээлч, хөгжимчин, хөгжмийн зохиолч, сурган хүмүүжүүлэгч, тамирчин зэрэг янз бүрийн мэргэжлийн 8-н улсын иргэнд олголоо.  

Gratias+Agit2012b

Б. Алтан-Очир нь 1977-1982 оны хооронд Прагад суралцдаг байсан бөгөөд эх орондоо ирсэнийхээ дараа уран бүтээлийнхээ ажилд шамдан ажиллахдаа үргэлж чехийн соёлыг сурталчилан, БНЧУ-ыг олон нийтэд таниулсаар ирсэн билээ.

Намтар:

altanochir

Урлагийн магистр, Хүүхэлдэйн театрын найруулагч, утга зохиолын ажилтан

Монгол Улсын Завхан аймгийн Улиастай хотод 1952 оны 6-р сарын 23-нд төрсөн.

Улаанбаатар хотын 10 жилийн 5-р дунд сургуульд 1960 – 1970 онд суралцсан. Цэргийн албыг 1970 – 1973 онд хааж 1971 – 1977 онуудад Улсын Драмын Театрт тайз засагч, гэрэлтүүлэгч, дууны оператораар ажиллаж байгаад Чехословак улсын Прага хотын Урлагийн Академийг Хүүхэлдэйн театрын найруулагч, хүүхдийн утга зохиолын ажилтан мэргэжлээр 1977 – 1982 онд суралцаж төгссөн.

1982 – 1987 онд Улсын Хүүхэлдэйн театрт найруулагч, 1987 – 1988 онд Соёлын коллежид багш, 1988 – 1993 онд Монгол Телевизэд найруулагч, 1993 – 1996 онд Улсын Хүүхэлдэйн Театрын дарга, уран сайхны удирдагч, 1996 – 1998 онд Улсын Төв номын сан болон БНЧУ-ын ЭСЯ-нд соёлын ажилтан, 1999 – 2010 онд Соёл Урлагийн Их Сургуулийн харъяа Соёлын дээд сургуулийн харъяа Үйлдвэрийн Технологи Дизайны Сургуульд багш, 2009 – 2010 онд Улсын Хүүхэлдэйн Театрт уран сайхны удирдагчаар ажиллаж байгаад 2011 оноос чөлөөт уран бүтээлч болсон.

Монгол Улсын Хүүхэлдэйн Театрын тайзнаа: 1982 онд Ц. Нацагдорж “Сүүлэнхүү мөр хөөсөн нь” багт хүүхэлдэйн, Б. Туурай “Шидэт цоор” таягт хүүхэлдэйн, 1985 онд Г. Сапгир, И. Смирнитцкаа “Пашка бялзуухай” хар театрын, 1986, 1993 онд Чехийн зохиолч Власта Поспишилова “Цуурай” утсан хүүхэлдэйн, 1995 онд Б. Лхагвасүрэн “Хуруун чинээ хаан”, 2010 онд багт хүүхэлдэйн наадмыг хар театрын төрлөөр тус тус найруулан тавьсан.



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй