“Гэрэлт зул” төсөл

%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D0%BB
“Гэрэлт зул” төсөл нь урлагаар дамжуулан хүмүүсийн хүрээлэн буй орчны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой төсөл юм. Хэдийгээр Монгол улсын хэмжээнд томоохон тулгамдсан асуудлуудын нэг нь хүрээлэн буй орчны сүйрэл болоод байгаа ч үүнийг нийгэмд төдийлөн анхаарахгүй байсаар байна.

gerelt+zul

“Гэрэлт зул” төсөл нь “Хөх нар” орчин үеийн урлагийн төвийн зураач Ж.Гэрэлийн санаачлагаар зураач болон сайн дурынхныг хамтад нь байгаль орчныг хамгаалах үйл хэрэгт татан оролцуулах зорилгоор хэрэгжиж эхэлсэн. Төсөл нь нийгмийн хамгийн чухал асуудал болох мод нөхөн сэргээх, хамгаалах асуудлыг зураачдын зүгээс зоригтой санал гаргасан явдал болсон юм. Энэхүү санаачлага нь Улаанбаатарын ойролцоох маш олон үхжсэн болон тайрч хаясан моднуудын үлдсэн хэсгийг туулайны дүрст оруулан, ягаан өнгөөр будан урлагийн бүтээл болгох ажил байсан юм. Нийтдээ 600-1000 ширхэг модны хожуулыг туулайн бүжингийн хэлбэрт оруулах шаардлагатай байсан бөгөөд 2008 онд 500 ширхэгийг хийж дуусгасан юм.

Чөлөөт уран бүтээлчид, сайн дурынхан болон зураачид эдгээр моднуудыг өөлөн засч, харуулдан, туулайн хэлбэрт оруулах ажлыг гүйцэтгэдэг. Төсөл дууссаны дараа тайрсан  мод нь ойн дунд хаа сайгүй тэнүүчлэн буй жаргалтай туулай бүжингүүд байхаар харагдана. Мөн энэ ажлын хүрээнд өвчилж, хуучраад, үхжсэн ойг сэргээх мөн хүмүүсийн мод тайрах, сүйтгэхээ болихийг уриалах юм.

gerelt+zul3

gerelt+zul2

“Гэрэлт зул” нь нэг талаар урлагийн бүтээл, нөгөө талаар хүрээлэн буй орчины асуудалд хүмүүсийн анхаарлыг идэвхитэйгээр хандуулахаар төлөвлөгдсөн ажил болсон. “Гэрэлт зул” төслийн үйл ажиллагаа нь “Гэрэлт зул” төрийн бус байгууллага болон үргэлжлэх болно.



Сэтгэгдэл бичих

Өсөхийн цагт санууштай нь 
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав
— Ноён хутагт Данзанравжаа (Гурамсан сүлжээ сургаалиас)

Хүний бие витамин Д-г "үнэгүй" үйлдвэрлэдэг. Нарны хэт ягаан туяа хүний арьсан дээр туссанаар витамин Д бие дотор үйлдвэрлэгдэж эхэлдэг