Эх үрсийн баяр

Нийтлэсэн: admin
Огноо: 2014-05-31
huuhdiin+bayar+1

6 сарын 1. Хэдийгээр том болсон ч гэсэн хүүхдийн баяр болохоор сэтгэл догдлоод байх юм. Бэлэг авмаар ч юм шиг, хөөсөн чихэр идмээр ч юм шиг, парк дээр галзуу хулгана дээр суумаар ч юм шиг болж байна шүү.  Бороотой, салхитай, нартай ямар нь байсан хамаагүй догдлон хүлээдэг байсан энэ өдөртэй холбоотой гоё дурсамжууд хүн болгоны дотор нандигнан хадгалагддаг гэдэгт итгэлтэй байна. 

Алдрай бяцхан үрсийн баяр баясгалангаар дүүрдэг энэхүү өдрийг яг хэзээнээс, яагаад тэмдэглэж эхлэх болсон талаарх товч түүхийг танилцуулъя.

Эх үрсийн баяр, хүүхдийн баяр, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэх мэт янз бүрээр нэрлэдэг энэ өдрийг дэлхийн улс орон бүр янз бүрийн өдөр тэмдэглэдэг юм байна. Жишээлбэл, Египетид 1 сард, Турк болон Мексикт 4 сард, Японд 5 сарын 5-нд гэх мэтчилэн дэлхийн 145 оронд тэмдэглэдэг аж. Хэдийгээр өөр өөр өдөр тэмдэглэдэг ч гэсэн хүүхдийн эрх ашгийг хамгаалах гол зорилго нь ижил юм. 

Хүүхэд бол улс үндэстний чухал баялаг мөн гэсэн уриан дор хүүхдийн баярыг хамгийн анх Туркэд 1920 оны 4 сарын 23-нд тэмдэглэж байсан байна. 

1925 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм.

Харин хүүхдийн баярыг 6 сарын 1-нд тэмдэглэх шийдвэрийг олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хуралдаанаар 1949 онд Москвад гаргаж байсан байна. Тийм учраас  манайд болон хуучин зөвлөлтийн орнуудад 1950 оны 6 сарын 1-нд анх удаа хүүхдийн баярыг тэмдэглэж эхэлж байсан байна. 

1958 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталснаар хүүхдийн баяр дэлхийн хэмжээний цар хүрээтэй болсон байна. 

Бидний гэрэлт ирээдүй болсон бяцхан үрсийн маань нүдэнд нь хайр гэрэлтэж, нүүрэнд нь инээмсэглэл өдөр болгон тодорч байхыг хүсье. 


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог