Эх нутагтаа очоод хөл дээрээ зогсоход туслах хөтөлбөр

Нийтлэсэн: admin
Огноо: 2014-04-28
IOM+a+solidarita
Прага хотод байрлах Шилжилт суурьшилтын Олон улсын Байгууллага (IOM Praha – ИОМ Прага)-ын ажилтан Бела Езова хэмээх дүрвэгсдийн байранд 6-н сартай нялх үрээ өвөртөө тэвэрсэн туранхайдуу, нэгэн залуу бүсгүйтэй таарлаа. Молдаваас ирсэн Н.Моника гэх энэхүү бүсгүй Чех улсад хэдэн жилийн турш амьдрахдаа хийгээгүй зүйл бараг үгүй. Чехэд амьдран суух эрхийн хүчинтэй хугацаа нь дууссан байсан үед жирэмсэлж, эрүүл мэндийн даатгалын асуудалтай тулгарав. Цагдаа нар түүнийг түр саатуулан хорисон байна. Моника гэр лүүгээ харихаар шийдлээ.
Чех улсад үүнтэй төсөөтэй хүнд байдалд орсон гадаадын иргэдэд туслах зорилготой байгууллагуудын нэг бол ИОМ Прага юм. Чехэд байгаа гадаадын иргэдэд зөвлөгөө өгч, шийдвэрлэх гарцыг санал болгон, шаардлагатай бичиг баримтыг хангаж өгөхөөс гадна, хэрэв гадаадын иргэн өөрийн хүсэлтээр буцах шийдвэр гаргасан тохиолдолд эх орон руу нь буцаах мөн дахин сууршихад туслах байгууллагад шилжүүлэн өгөх үйлчилгээ үзүүлдэг.  ИОМ-ийн сайн дураараа дэмжлэгтэйгээр буцах хөтөлбөрийн хүрээнд гадаад иргэнийг өөрийн эх орон руу нь эсвэл түүнийг хүлээж авах улс руу явуулахад гарах зардлыг гаргадаг. Түүнээс гадна Прагын нисэх онгоцны буудлаас зорчиход холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэхэд туслах ажилтангууд байна. Мөн дамжин өнгөрөх болон буцаж буй орны онгоцны буудал дээр ч гэсэн таныг угтах туслахууд бас байна. Энэ бүх үйлчилгээг гадаад иргэн зөвхөн сайн дураараа буцах хүсэлтээ гаргасан тохиолдолд авах боломжтой. Гадаад иргэн оршин суух ямар статустай байгаагаас үл хамааран энэхүү буцах хөтөлбөрт хамрагдах боломжтойгоос гадна ямар нэгэн байдлаар цагдаа оролцуулалгүй хэрэгждэгээрээ онцлог юм. Замын зардлаас гадна зорчин явж байх үед болон буцсан орондоо очоод эргэн суурьших, хөл дээрээ зогсохoд туслах бага хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.

Европын холбооны мөнгө Молдавын ганц бие бүсгүйд туслав
Европын холбооны буцах фондоос хамтран санхүүжүүлэгдэн Чех улсаас буцаж буй гадаадын иргэдийг дахин суурьших туслах буюу эх нутагтаа очоод хөл дээрээ зогсохднь туслах хөтөлбөрт Н. Моника хамрагдсан юм. Түр хорих газарт ИОМ Прага байгууллагын ажилтантай анх удаа уулзан зөвлөгөө авсны дараа Моника өөрийн охин Инотойгоо хамт Молдав руугаа сайн дураараа буцах шийдвэр гаргасан нь Дахин суурьшихад туслах хөтөлбөрийн гол нөхцөлийг хангасан юм. Дараагийн зөвлөгөөн дээр Дахин суурьшихад туслах хөтөлбөрийн боломжит бүх үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, шаардлагатай бичиг баримтыг бөглөв. Молдавын нийслэл Кишиневт очих газар байхгүй байсан тул Прагаас нисэхээсээ өмнө түр амьдрах байр түрээслэхэд шаардлагатай 25000 коруны санхүүгийн дэмжлэгийг хүсэxээр болcoн юм.
Нэгдүгээр сарын сүүлээр Моника бяцхан Иногийнхоо хамт эх нутагтаа харилаа. Молдавт буцаж очсон даруйдаа Кишиневт байрлах ИОМ-ын оффистой холбоо тогтоов. Түүнд иргэний үнэмлэхээс авахуулаад бяцхан охинд нь Молдавын төрсний гэрчилгээ авахад туслахаас гадна ганц бие бүсгүйд нийгмийн халамжийн тэтгэмж олоход, мөн Инод эрүүл мэндийн үзлэг хийхэд зохицуулж өгөв. Cанхүүгийн дэмжлэгийн ачаар Моника боломжийн байр олж 10-н сарын төлбөрөө урьдчилан хийв. Ийнхүү тэр 2 орох оронтой болж ажил хайх цаг илүү хангалттай болов. Мэргэшсэн тогооч байсан тул энэхүү мэргэжлээрээ ажил хайв. Хэдхэн сарын дараа ажил олж, одоо пиззаны газар ажиллан, өөрийгөө болон охиноо асарч чадаж байна.

Эх нутагтаа харих нь амь насыг тань аварч болно
Монгол улсын иргэн С. Оюунбилэг ИОМ Прага байгууллагын оффис дээр нэлээн ядруухан байдалтай ирэв. Ажилгүй болчихсон, бас Чех улсад амьдрах эрх нь хүчингүй болчихсон, түүнээс гадна гэдэс нь намдахгүй тасралтгүй өвдөнө. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч нь болчихсон байв. Мөн эрүүл мэндийн даатгал түүнд байхгүйгээс эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг төлөх чадваргүй байсан тул эмнэлэг рүү ч зүглэсэнгүй. Гэртээ харихыг хүсч байлаа.
Дахин суурьшихад туслах хөтөлбөрийн шаардлагыг хангаж байсан тул ИОМ Прагын ажилтангууд түүнийг уг программд хамруулав. Чех улсаас явахаас өмнө Оюунбилэг гуай дахин суурьшихад туслах 25000 коруны мөнгөн тэтгэмжийг эрүүл мэндийн үйлчилгээ, эм зэрэгт зарцуулахаар шийдсэн байв.
Монголд буцсаны дараа Улаанбаатарт байрлах ИОМ-д хандан эмнэлгийн тусламж хайв. Архаг ходоодны үрэвсэл болон шээс дамжуулах замын хүндэрсэн үрэвсэл оноштойгоор 2 удаа хоёр долоо хоногийн турш эмнэлэгт хэвтэв. Түүнд эмнэлгийн энэхүү зардлыг төлөх чадвар байхгүй байсан боловч Дахин суурьшихад туслах хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн ачаар эмнэлэгт хэвтэн эдгэрсэн юм. Ийнхүү С. Оюунбилэг хариад эрүүл хүн болон энгийн амьдрал руу нэгдлээ.

Украйн дахь гэр бүлд туслав
Украйнаас гаралтай Б. Бохдана эмэгтэй үнэхээр тааламжгүй байдалд орсон байв. ИОМ Прага байгууллагад хандах хүртлээ хэдэн сар үнэндээ гудамжинд амьдарч байв.Чех улсад 10 гаруй жил амьдрах хугацаандаа төрийн албаны янз бүрийн процедуртай тулгарч байсан ба цагаачлалын албанд хүртэл хандан, хэдэн жил албан ёсоор амьдран, нэмэлт хүч маягаар янз бүрийн ажил эрхлэн амьдарч, энэ бүх оролдлогын эцэст оршин суух эрх нь хүчингүй болж Чех улсын нутаг дэвсгэрт хууль бусаар амьдрах болжээ.
ИОМ Прага байгууллагын эхний зөвлөгөө өгөлт дээр Франц, Герман гэх мэт Европын холбооны бусад улс руу цагаачлал хүсэн гарах боломжийн талаар тодруулах санаатай байв. Гэхдээ түүний байдал нээх олигтой дээрдэхгүй гэдгийг ойлгосон юм. Дараагийн зөвлөгөөнөөр сайн дураараа Украйн руу буцах нь дээр гэдгийг шийдсэн нь Дахин суурьшихад туслах хөтөлбөрийн нөхцөлийг хангаж 25000 коруны санхүүгийн тэтгэмж авах боломжийг хангав.
Зах дээр хатаасан жимс зарах бичил бизнесийн төлөвлөгөөг ИОМ Прагын ажилтангуудтай хамтран урьдчилсан байдлаар гаргалаа. Украйнд ирснийхээ дараа ИОМ Киев байгууллагатай холбоо тогтоон, түүний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд туслав. Харамсалтай нь худалдаа хийх лизенц эрх болон татварын хураамжийг төлсний дараа түүнд амьдрахад шаардлагатай тун бага хэмжээний мөнгө үлдэхийг олж мэдэв. Энэхүү шалтгааны улмаас дахин суурьшихад туслах мөнгөн тэтгэмжийн анхны төлөвлөгөөгөө өөрчлөхөөр шийдэв.
Бохдана гэртээ өөрийн хөгшин эх, дүү, мөн нас биед гүйцсэн охинтойгоо хамт амьдардаг ба тэдний нийт орлого үнэхээр бага юм. Хоол унд, эм, хувцас хунар зэрэгт л чүү чай хүрдэг аж. Санхүүгийн орлого багатайгаас улбаалан түүний амьдарч буй байранд сүүлийн 40 жил сэргээн засварлалт хийгээгүй тул Бохдана гуай санхүүгийн дэмжлэгийг угаалгын болон гал тогооны өрөөндөө шинэчлэлт хийхэд зарцуулахаар шийдэв. Чехээс буцагсдад дахин суурьшихад туслах хөтөлбөрийн ачаар бүх гэр бүлийн амьдрах нөхцөл олон жилийн дараа дээрдэн, гэртээ харилт илүү тогтвортой болов.  

Энэ бүхэн бүгдээрээ үнэгүй
Дахин суурьшихад туслах хөтөлбөрт хамрагдагсад энэхүү программын түргэн шуурхайг үнэлэхээс гадна тэдний зөвлөгөөнөөс авахуулаад, замын зардал, мөн дахин суурьшихад туслах үйлчилгээ бүгдээрээ үнэгүй байгааг сайшааж байна. Бүх зардлыг Чех улсын засгийн газар болон Европын холбоо гаргаж байгаа тул ямар ч зуучлагч шаардлагагүй.
Сайн дураараа дэмжлэгтэйгээр буцах хөтөлбөрийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар лавлана уу.
 
Čechova 23, Praha 7
утас: 233 370 160
         775 895 710
 
(Хувийн мэдээллийг хадгалахын тулд хөтөлбөрт хамрагдагсдын нэрсийг өөрчилсөн болно.)
IOM+a+solidarita


Сэтгэгдэл бичих