Давхар иргэншил боломжтой юу?

Нийтлэсэн: admin
Огноо: 2014-04-14
2014 оны 1 сарын 1-нээс эхлэн БНЧУ-ын иргэншилийн хуулинд өөрчлөлт орсон билээ. Энэхүү хуулийн шинэчлэлийн онцлог өөрчлөлтийн нэг нь 2 улсын иргэншилийг хүлээн зөвшөөрдөг болсон шийдвэр юм. Харин энэхүү шийдвэр гадаадад амьдарч буй бидэнд хамааралтай юу? гэдэг асуултанд хариу өгье.  

Товчхондоо Монгол улсын иргэн БНЧУ-ын иргэншилтэй давхар байх боломжгүй юм. Хэдийгээр БНЧУ нь давхар иргэншилийг хүлээн зөвшөөрч байгаа ч Монгол улс нь геополитикийн шалтгаанаар энэхүү боломжийг бүрдүүлэх боломжгүй юм. МУ-ын Гадаад хэргийн сайд Л. Болдын хэлж буйгаар

Бид геополитикийн хувьд хоёр их хөрштэй. Монгол Улс хүн ам цөөн, баялаг ихтэй. Давхар иргэншлийг Америк шиг их гүрнүүд, эсвэл европ шиг хөгжил, соёл төстэй, хөрш зэргэлдээ оршдог, жижиг улсууд хүлээн зөвшөөрдөг. Монгол Улсын хувьд энэ нөхцөл байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Тэгэхээр давхар иргэншилтэй байхын тулд 2 улс энэхүү боломжийг бүрдүүлсэн хуультай байж хүчин төгөлдөр байна. 

Гэхдээ 1 сарын 1-нээс эхлэн хэрэгжиж буй иргэншилийн тухай хуулийн шинэчлэл нь БНЧУ-ын иргэн болох процессийг илүү хөнгөвчилж өгсөн боловч нөгөө талаар илүү өндөр шаардлагатай болсныг дурдмаар байна. Жишээлбэл, хэдийгээр хураамж төлбөрийн хэмжээ багассан ч гэсэн БНЧУ-ын иргэн болохыг хүсч байгаа хүн Чех хэлний шалгалт, мөн Чех улсын нийгэм соёл, газар зүй, түүхийн талаарх мэдлэгийн шалгалт өгөх ёстой. Чех хэлний шалгалт нь В1 түвшинийх буюу байнгын оршин суух эрх хүсэхэд өгдөг шалгалтаас хамаагүй хүнд гэсэн юм. 

Загвар тестүүдийг сонирхож байгаа бол доорх линкээр орно уу. 

- Чех хэлний шалгалт – загвар тест
- Чех улсын бодит амьдралын талаарх мэдлэгийн шалгалт – загвар тест

Иргэншилээ солино гэдэг нь том шийдвэр. Өнгөц шалтаган дээр тулгууралгүй, түүнчлэн зөвхөн давуу талаас гадна мөн танд ямар үүрэг хариуцлага үүсэх талаар сайн судалж, мэргэжлийн хүмүүст хандаж зөвлөгөө авахыг зөвлөж байна. 


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог