Д. Дагвадорж аварга гомдлын нулимс унагасан бичлэг

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-10-12

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Долгорсүрэнгийн Дагвадорж “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт зочноор уригджээ.

Зочныхоо дотоод ертөнц, хувь хүнийг илүү их тодруулахыг хичээдэг өвгөн найрагч Б.Лхагвасүрэн энэ удаагийн зочноо бас л уйлуулав.

Asashoryu-Sumo-Wrestler1

Их аварга Дагвадорж эх нутагтаа ирлээ
Эцэг ууландаа, ижий усандаа, эх орондоо ирлээ

Дээлтэй Монголын цусны үргэлжлэл
Дэлхийн нүдийг бүлтийлгэж яваад ирлээ

Иртэй илд шиг Монгол түмний залгамж
Ид хаваа гайхуулж, торойж яваад ирлээ

Бүдэгхэн улбааг зам болгосон дорны алаг дуулиан
Бөртэ чонын удам, тал нутгийн цалгиан
Эх нутагтаа ирлээ

Цэцэн Хубилай хааны сүнсийг баярлуулсан бяр
Цэрдэм тойрог дундах догшин цагаан бар
Эх орондоо ирлээ

Уул үүл нь өндийж тосов
Ус мөрөн цалгиж тосов
Их аварга Дагвадорж эх орондоо ирлээ



Сэтгэгдэл бичих