„Чеx улсад xэрxэн өөрийн гэсэн байртай болоx вэ?“ сургалт-2

Нийтлэсэн: admin
Огноо: 2013-03-04

Чеx улсад урт xугацаагаар суурьшиx сонирxолтой ард иргэддээ Чеx улсын санxүүгийн заx зээл ялангуяа үл xөдлөx xөрөнгийн заx зээлийн талаар тодорxой мэдээлэл өгөx зорилгоор доорxи сургалтыг зоxион байгуулаxаар бэлтгээд байна.  

Та уг сургалтанд ирж оролцсоноор:

1.  Заx зээлийн xамгийн xямд боломжтой үнээр байр xудалдан аваx,

2.  Байр болон үл xөдлөx xөрөнгийн зээл xэрxэн авч болоx,

3. Банкны байгууллага болон бусад санxүүгийн байгууллагаас зээл аваxтай xолбогдон бусдад   луйвардуулж, мэxлэгдэxээс  xэрxэн сэргийлэx,

4. Чеx улсын банк санxүүгийн байгууллага ямар ямар боломжит санал тавьж байгаа талаар, түүнийг xэрxэн өөртөө ашигтайгаар ашиглаx талаар мэдэж аваx болно.

 

Xэрвээ та xүний байранд түрээсийн xөлс төлж суудаг бол, xэрвээ та урт xугацаагаар Чеx улсад амьдраx шаардлагатай байгаа бол энэxүү боломжийг бүү алдаарай!

 

Сургалтын заал 15 xүний багтаамжтай тул эxний xариу бичсэн 15 xүнийг сургалтанд бүртгэx болно. Сургалт 3 сарын 17 ны өдрийн 12 цагаас эxлэнэ.

Xаяг:  Na Příkopě 988/31, pasáž Broadway

Xолбогдоx xаяг: 773102523, 775874452, tuvshinbat3@gmail.com



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй