Чехийн 7 хоног #34

Нийтлэсэн: admin
Огноо: 2021-08-25
Чех улсад амьдардаг хэдий ч нийтийн эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй гадаадын иргэд нэгдэж, цахим өргөдөл (https://bit.ly/3oiQOI0 ) үүсгээд байна. Нийтийн даатгалд хамрагдаагүй гадаадын иргэдийг ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах боломжоор хангах саналыг дэмжиж буй хэн бүхэн энэхүү цахим өргөдөлд гарын үсгээ зуран нэгдэх боломжтой. Та дараах холбоосоор орж гарын үсгээ зурж нэгдээрэй. https://bit.ly/3oiQOI0 Европын Холбооны зүгээс Чех улсад цар тахлын улмаас эрсдэл үүрсэн байгууллагуудад дэмжлэг үзүүлэхэд зориулсан 1.9 тэрбум Еврогийн тусламж олгохоор боллоо. Чех улсад сувилагчдын тоо хангалтгүй байгаа бөгөөд 3000 орчим сувилагчийн ажлын байр хоосон байна.


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй