"Чехэд юу анхаарах вэ?" видео цуврал

Нийтлэсэн: admin
Огноо: 2017-11-28
Г.Оюунцэцэг эгчийн бэлтгэж буй "Чехэд юу анхаарах вэ?" видео цувралыг байрлуулсан шинэ булантай болж байгаадаа таатай байна. Тэрээр Чех улсад олон жил амьдарч, ажиллаж байгаа хүмүүсийн нэг бөгөөд өөрийн мэдлэг, туршлагаа бусадтайгаа харамгүйгээр хуваалцан хүргэсээр өдгөө нийт 53 видео бэлтгэсэн байна. Мэддэг зүйлээ чин сэтгэлээсээ илэн далангүйгээр зөвлөн хэлж буй найз шиг байдаг нь түүний видео бичлэгийн нэгэн онцлог юм. Чех дэх үнэ ханшны зөрүү, виз, оршин суух эрхийн ялгаа гэх мэт Чех улсыг анх удаагаа зорих гэж буй хүмүүст хэрэгтэй мэдээллээс гадна энд амьдарч, ажиллаж буй Монголчууддаа зориулан сургууль, боловсрол, бизнес эрхлэлт, татвар, банк, зээл, халамж, тэтгэмжийн бодлого гээд маш өргөн хүрээг хамарсан сэдвээр "амьдралд ойрхон" зөвлөгөөг видеогоороо дамжуулан хүргэж байна. Та өөрийн хэрэгтэй мэдээллээ олно гэдэгт итгэлтэй байна. Манай сайтын зүүн хэсэгт байрлах хөтөчөөс шинэ буланг олж болох бөгөөд таалагдсан бичлэгээ Фэйсбүүкээр найзуудтайгаа хуваалцах, мөн сэтгэгдэл бичиж асуулт асуух боломжтой.


TERGUULEGCH.com
Нэг чигт
Нэгдмэл хүчээр




Сэтгэгдэл бичих