Чех улсад "Монгол төрх" үзэсгэлэн олноо хүрч байна.

Нийтлэсэн: admin
Огноо: 2019-02-13

Мэдээлэл солилцооны Тэргүүлэгч цахим хуудас болон болон Чех орны сонинг амтархан уншигч та бүхэндээ хаврын тэргүүн сарын шинийн 9ний билэгт өдрийн мэнд дэвшүүлэе.

Чех-Монголын соёлын төвөөс  5 жилийн төлөвлөгөөнд тусгагдсан "Эх орноо эерэгээр сурталчлах " хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 2 сарын 1-нээс 3 сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд Чех Улсын Челаковиц хотын музейн мэдээллийн танхимд Чех-Монголын соёлын төвийн хүндэт гишүүн Сэр-Одын Нямдорж, түүний төрсөн дүү Давааням нарын хамтын уран бүтээлийн «Монгол төрх» үзэсгэлэнг олноо хүргэж байна.


Энэхүү  үзэсгэлэнд тавигдсан уран бүтээлүүд нь монгол орны үзэсгэлэнт байгаль, түүхийн болон уламжтлалт аж ахуйн онцлог, монгол хэл бичгийн гайхамшигийг шингээсэн нэгээхэн цогц бүрдэл болсон байна.

Уг үзэсгэлэнгийн төв хэсэгт байрлах монгол хатны хөрөг зурагт өмсгөл зүүсгэлийг болоод түүнийг тойруулан нүүдэлчин ахуйг харуулсан гэрийн тооно, тулга гал голомт, нүүж буй тэмээн жингийн цуваа, хадны сүг зураг, идээний дээж барих аяга, хатан хүний ухаалаг харц намба зэргийг уран тодоор дүрслэн харуулсан нь сэтгэлийн гүнээ уянга эгшиглүүлэх ажээ.

Үзэсгэлэнд монгол зургьн аргаар зурсан бүтээлүүдээс гадна арьсан урлал, уйгаржин монгол бичгийн таталбар бичээсүүд тавигдсан мөн бурхан урлаач (бүтээгч) С.Нямдорж маань урлагын бурхан Янжинлхамаа залсан байгаа билээ.

Та бүхэн Монгол төрх үзэсгэлэнгээс нүд сэтгэлийн таашаал авахаас гадна уг бүтээлүүдээс худалдан авах боломжтойг давхар уламжилж байна.

Та бүхнээ гүнээ хүндэтгэсэн О.Эрдэнэчимэг





Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог