ЧЕХ УЛС ДАХЬ ХАРИТА ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААС ЧЕХЭД АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛЧУУДДАА ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ МЭДЭЭЛЛИЙН УТАСНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Нийтлэсэн: admin
Огноо: 2013-11-08


Banner+InBaze.fix

Та БНЧУ-д амьдрaх хугацаандаа шийдвэрлэж чадахгүй аливаа асуудалд орж байнa уу? Эсвэл танд бусдад хэлмээргүй шийдвэрлэхэд бэрх асуудалууд тулгарч байна уу?

Тийм бол БНЧУ Дотоод хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй Чехийн Харита төрийн бус байгууллагын мэдээллийн лавлахaд хандаарай!

Тус байгууллага нь БНЧУ-д ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд нийгэмших дасан зохицоход нь туслах,  дэмжлэг туслалцаа үзүүлэх,  нийгэм цаг үеийн үнэн зөв мэдээллээр хангах зорилготой мэдээллийн лавлах утсыг 2008 оноос эхлэн тасралтгүй ажиллуулж байна мөн энэ оноос цар хүрээгээ тэлж Вьетнам улсын иргэдэд ч туслах зорилгоор лавлах утсыг Вьетнам хэл дээр нээн ажиллуулж байна.

Харита төрийн бус байгууллагын мэдээллийн лавлах утсанд хандахдаа та өөрийн нэрээ хэлэлгүй нууцалж болох ба урьдчилан цаг авах, захиалга өгөлгүйгээр шууд хандан төрөлх хэл дээрээ оршин суух виз, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн халамж үйлчилгээ, тэтгэмж тэтгэлэг,эмнэлэг эрүүл мэнд, боловсролын системийн талаар сонирхсон бүхий л асуултандаа хариулт авахаас гадна өөрт тулгамдсан асуудлынхаа талаар мэргэжлийн нийгмийн ажилтантай зөвлөлдөж зөвлөгөө авч болно. 

ХЭЗЭЭ БИДЭНД ХАНДАЖ БОЛОХ ВЭ?

Даваа, Лхагвад 

9 – 11, 14 – 16 цагт

Зөвлөгөө авах утас: 

733 67 66 67

Та мэдээллийн үйлчилгээнд утсаар хандахаас гадна  е-майл, онлайн хэлбэрээр  харилцаж болно. Та өөрийн асуултыг монгол хэлээр доорхи и-мэйл хаягаар бидэнд ирүүлж болно:

mongol.info@charita.cz
Yahoo: mongol.info

Мөн танд БНЧУ-ын албан байгууллагуудтай харилцах үед орчуулагч хэрэгтэй болдог уу?

Жишээлбэл гадаадын иргэдийн хамгийн чухал байгууллага болох ДХЯ-ны гадаад иргэдийн оршин суух асуудлыг хариуцсан салбарт (хуучнаар цагдаагийн газар) албан хаагчтай харилцах үедээ та энэхүү мэдээллийн лавлах утсыг ашиглаж болох ба тухайн салбарын ажилчид Харита төрийн бус байгууллагын албан ёсны орчууллагын үйлчилгэээний тухай мэддэг учраас ямар ч асуудалгүйгээр лавлах утсаар дамжуулан Монгол , Чех туршлагатай операторуудаар орчуулага хийлгэх бүрэн боломжтой.

Мэдээллийн лавлах утас нь танд ямар нэгэн яльгүй зүйлээс үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, туслах зорилготой. Тиймээс та хэн нэгэн танилын хэлсэн үг эсвэл аль нэг албан хаагчын өгсөн мэдээлэл  эргэлзээтэй санагдвал Инфо лавлахаас лавлаж баталгаатай үнэн зөв мэдээллийг олж аваарай.Аливаа зүйлд цаг тухайд нь үнэн зөв мэдээлэлтэйгээр хандвал үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, шийдвэрлэж чадна.

Мэдээлэл, орчуулгын үйлчилгээ үнэ төлбөргүй. Tа залгасан төлбөрөө л аль оператораар дамжихаас шалтгаалан төлнө. (О2, Т-мобиль, Водафоне гм )

    Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

charita+a+ministerstvo+vnitra



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог