Чех-Монголын соёлын төв - "Эх хэл, соёл" анхдугаар чуулган

Нийтлэсэн: admin
Огноо: 2018-03-19

"Чех-Монголын соёлын төв" ТББ нь 2017 оны 7 сарын 11-нд Праг хотын дээд шүүхээс бүртгэлийн дугаар ажиллах эрхээ авсан. Чех улс дахь ТББ-ийн отгон нь бөгөөд байгуулагдсан цагаасаа сард 2-3 ажилд тогтмол оролцож мөн зохион байгуулж байна.

Бид ойрын 5 жилийн төлөвлөгөөгөө баталсаны хүрээнд энэхүү орчуулагч нарын чуулган багтсан юм. Чех улсад одоогийн байдлаар нийт 7900 Монгол иргэд ажиллаж амьдарч байна. Бидний дунд (тамгатай орчуулагч) шүүхийн орчуулагч 22 хүн бий. Газарзүйн алслал ажлын зав чөлөөнөөс болоод хоорондоо уулзаж үзэл бодлоо нэгтгэх боломж ховор байдаг. Тиймээс манай байгууллага 2018 оны 3 сарын 17ны Бямба гарагт Чех улс дахь Монголын ЭСЯ-ний дипломат ажилчдын дэмжлэгтэйгээр "Эх хэл, соёл" орчуулагч нарын чуулганыг санаачлан амжилттай зохион байгууллаа. Бидний нийт бүрэлдэхүүн 17 байлаа. Уг чуулганы зорилго маань нэгдэн нийлэх, хамтын үйл ажиллагаа явуулах, ажил мэргэжлийн тулгамдсан асуудлын чөлөөт хэлэлцүүлэг хийж санал бодлоо хуваалцаж үр дүнг нь мэдээлэх юм.

Чуулганд илтгэгчээр Орос, Монгол, Чех хэлний орчуулагч PhDr. Лигжиймаа Халупкова, мөн Монголч эрдэмтэн Азийн анд нөхдийн нийгэмлэгийн хүндэт тэргүүн PhDr.Иржи Шима нар уригдан оролцсон. Орчин цагын орчуулагын бүтээл болон эртний номын орчуулагын мэдээ мэдээлэл номын үзүүлэн бэлтгэн ирсэн Лигжиймаа гуайн илтгэл чуулганы үнэлэхүйц шигтгээ болсон юм. Чөлөөт хэлэлцүүлгээр орчуулагч нар маань идэвх санаачлагатай оролцож орчуулагч Д.Оюунтүлхүүр нэгдсэн нэршилийн асуудалыг шийдэх санал дэвшүүлэв. Орчуулагч Б.Мянганбаяр, С.Цэнд-Аюуш нар орчуулагчдийн ёс зүй баримтлах шүүхийн орчуулагын талаар үзэл бодлоо илэрхийлсэн. Орчуулагч П.Оюунчимэг Монгол хүүхдэд Чех Монгол хэлний хичээл орох асуудлыг хөндөж, Ч.Ундрах, Д.Ариунжаргал нар санал бодлоо мөн дэвшүүлсэн. Орчуулагч нарын маань хооронд ажил мэргэжилд нь хэрэг болох хамтын нэгдсэн холбоо үүсч, цаашид хамтран ажиллах боломжтойг "Эх хэл, соёл" чуулганы оролцогчид онцлон хүлээн зөвшөөрч байна.

О.Эрдэнэчимэг
БНЧУ дахь "Чех Монголын соёлын төв" ТББ-ын тэргүүн


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог