Cэрэмжлүүлэг

Нийтлэсэн: admin
Огноо: 2013-10-15
UIH

БНЧУ-д оршин суугаа манай иргэдээс тодорхой тооны хүн гэмт хэрэгт шийтгэгдэн ял эдэлж байгаа бөгөөд хууль зөрчсөн үйлдэл тасрахгүй байгаа нь нутаг нэгтнүүдийнхээ нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.

Зөвхөн энэ оны 9 дүгээр сар эхэлснээс хойш БНЧУ-ын Цагдаагийн байгууллагад дээрэм, хулгай, бусдын биед халдах болон хуурамч бичиг баримт ашиглан хэрэг зөрчилд холбогдож, саатуулагдан шалгагдсан тохиолдол хэд хэд гарлаа.

Гадаад оронд эх орон, үндэс угсааныхаа нэр төрөө дээдэлж, суугаа орныхоо хууль, ёс заншлыг хүндэтгэн биелүүлж аливаа зөрчил гаргахгүй, соёлтой, журамтай аж төрөхийг иргэддээ уриалж, урьдчилан сэрэмжлүүлж байна.

 

Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин Сайдын Яам


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог