Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газраас 2019/2020 оны хичээлийн жилд олгох тэтгэлэг
Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар нь хөгжиж буй орны иргэдийг БНЧУ-ын дээд боловсролын байгууллагуудад суралцахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс гадаадын хөгжлийн туслалцааныхаа хүрээнд тэтгэлэг олгодог.
Суралцуулахаар санал болгож буй мэргэжлийн чиглэл нь: Эдийн засаг, Хөдөө аж ахуй, Мэдээлэл зүй буюу информатик, Байгаль орчин, Эрчим хүч .
Тэтгэлгийн өргөдлийг зөвхөн он-лайнаар илгээнэ. Засгийн газрын тэтгэлэгт өргөдөл гаргагчдын бүртгэлийг http://registr.dzs.cz/registr.nsf цахим хаягаар 2018 оны 9 сарын 30 хүртэл хийнэ.Бүхий л техникийн хүндрэлийг registr@dzs.cz хаягаар холбогдож шийдвэрлэнэ.
Тэтгэлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яамны цахим хуудаснаас харна уу.