Богино хугацааны Шенгений визийн цахим бүртгэлийн систем

Нийтлэсэн: admin
Огноо: 2014-06-07

czech+point

2014
 оны 6 сарын 1-ээс эхлэн, Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам богино хугацааны Шенгений визийн цахим бүртгэлийн систем ажиллуулж эхлэхээр боллоо. Энэ өдрөөс эхлэн богино хугацааны Шенгений виз мэдүүлэгчид виз мэдүүлэхийн тулд цаг авч бүртгүүлэх зайлшгүй шаардлагатай. Бүртгэлгүйгээр виз мэдүүлэх боломжгүй.

Ийнхүү гадаа хонон өнжин байж визэнд ордог үе "түүх" болж эхэлж байна. Та бүхэн дараах линкээр орж, Монгол хэлийг сонгоод цагаа захиална уу. 

Цахим бүртгэлийн системийг ашиглах дүрмүүд:

1.      Бүртгэл үнэ төлбөргүй

2.      Урьдчилан 30 хүртэлх хоногийн өмнө бүртгүүлэх боломжтой

3.      Нэг хүн нэг удаа цаг авах  боломжтой

4.      Групп буюу бүлгээрээ бүртгүүлэх боломжгүй

5.      Бүртгэл нь виз мэдүүлэгч, урьж буй хүн болон бусад хүнээр хийгдэж болно

6.      Бүртгэлийг  https://visapoint.eu ( чухал мэдээллүүд бөглөгдсөн байх: нэр, төрсөн он сар өдөр,  төрсөн газар, хүйс, гадаад паспортын дугаар, хүчин төгөлдөр э-мэйл хаяг эсвэл утасны дугаар) цахим хуудсаар бөглөнө

7.      Виз мэдүүлэгч (эсвэл бүртгэл хийж буй дурын хүн) хүчин төгөлдөр э-мэйл хаягтай байх ёстой

8.      Бүртгэл дууссаны дараа, виз мэдүүлэгч (эсвэл бүртгэл хийж буй дурын хүн) баталгаажуулах дугаарыг  э-мэйл хаягаар хүлээн авна.

9.      Виз мэдүүлэгч ( эсвэл бүртгэл хийж буй дурын хүн)  60 минутын доторhttps://visapoint.eu цахим хаягаа баталгаажуулах дугаараараа орж цагаа баталгаажуулна.

10.  Хэрэв бүртгэл нь 60 минутын дотор баталгаажаагүй тохиолдолд автоматаар цуцлагдах болно

11.   Таны бүртгэл баталгаажсан байх ёстой бөгөөд виз мэдүүлэхийн тулд гадаад паспортын мэдээлэл зөв байх ёстой

Санамж :

  1. Виз мэдүүлэхийн тулд цаг авсан нь виз хүлээн авах эрхийг шууд танд олгохгүй.
  2. Виз мэдүүлэхийн тулд цаг авсан нь визийн мэдүүлгийг шууд хүлээн авах боломж олгохгүй. Визийн мэдүүлгийг дараах тохиолдолд хүлээн авах боломжтой:

a)      Визийн мэдүүлгийг зорчихоор төлөвлөсөн хугацаанаас 3 сараас илүүгүй хугацаанд мэдүүлэх

b)      Визийн мэдүүлгийн хуудас бүрэн гүйцэд зөв бөглөгдсөн мөн гарын үсгээ зурсан байх

c)      Гадаад паспорт нь 2 хоосон хуудастай байх ба сүүлийн 10 жилийн дотор олгогдсон байх

d)     Виз мэдүүлэгч стандартын шаардлага хангасан зурагтай байх

e)      Визийн мэдүүлгийн хураамж 60 евро төлөгдсөн байх 

  1. Хэрэв таны бүртгэл хүчин төгөлдөр ба өгөгдсөн өдөр ирэх боломжгүй тохиолдолд  Элчин сайдын яаманд аль болох хурдан э-мэйл болон утсаар мэдэгдэх хэрэгтэй бөгөөд бид таны бүртгэлийг цуцлах болно. Элчин сайдын яамны цуцлалтгүйгээр та дахин бүртгүүлэх боломжгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 



Сэтгэгдэл бичих