БНЧУ-ын ЭСЯ визний журамдаа өөрчлөлт оруулж байна

Нийтлэсэн: admin
Огноо: 2019-07-31
2019 оны 7-р сарын 31-ний өдрөөс эхлэн Монгол Улс дахь БНЧУ-ын ЭСЯ визний журамдаа дараах чухал өөрчлөлтүүдийг оруулж байна.

БНЧУ-ын хуулийн шинэчилсэн өөрчлөлттэй холбоотойгоор дараах төрлийн визийн хураамжуудад өөрчлөлт орсон болно:

- Урт хугацааны визний өргөдлийн хураамж 2500 чех крон буюу хэвээр үлдэж байгаа (6 наснаас доош насны хүүхэд визийн хураамжаас чөлөөлөгдөнө). Шинээр энэхүү хураамжийг сурах зорилгоор визний өргөдөл хүсэгч мөн төлнө. Харин бизнес эрхлэх зорилгоор урт хугацааны визний хураамж 2500 чех крон байснаас 5000 чех крон болж өөрчлөгдсөн болно.

- Оршин суух зөвшөөрөл мэдүүлэх визний хураамж 500 чех кроноос 2500 чех крон болж өөрчлөгдөж байгаа болно.

- Ажил эрхлэлтийн карт, Цэнхэр карт, дотоодын бизнес эрхлэгчдийн солилцооны ажилтны карт болон бусад Европын холбооны гишүүн орнуудад дотоодын бизнес эрхлэгчдийн солилцооны ажилтны картын мэдүүлгийн хураамжууд 1000 чех кроноос 5000 чех крон болж өөрчлөгдөж байгаа болно.

БНЧУ-д визийн мэдүүлгийн хураамж хүлээн авах системд өөрчлөлт орсоноос дээрх визийн хураамжууд нэмэгдсэн болно. Тухайн өдрөөс эхлэн визийн мэдүүлэг хүлээн авах хураамж болон оршин суух картын хураамж гэж тус тусад нь хүлээн авахгүйгээр нэг дор Элчин сайдын яамны Консулын хэлтэст нэгтгэн барагдуулахаар болжээ.

Виз болон консулын хэлтсийн үйлчилгээний хураамжууд талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү. https://www.mzv.cz/ulaanbaatar/mn/x2003_01_09/x2016_12_05/x2016_12_05.html

Урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл хүсэгчдэд хамааралтай дараах чухал өөрчлөлтүүд орсон байна. Үүнд:

Элчин сайдын яамны Консулын хэлтэст визийн мэдүүлэг өгөхөд бүх дагалдах баримт бичгүүд эх хувиар байна. Мөн эх хувиар шаардагдах баримт бичгүүд нэмэгдэж байгаа бөгөөд баримт бичгүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбаруудыг хүлээн авахгүй. Жишээлбэл, хүүхдээ БНЧУ-д оршин суухыг зөвшөөрсөн эцэг, эхийн зүгээс үйлдсэн баримт бичиг нотариатаар баталгаажуулсан хуулбар байх боломжгүй болж байгаа юм байна.

Суралцах зорилгоор урт хугацааны виз мэдүүлэх тохиолдолд байрны тодорхойлолтыг цахим баталгаажуулалт хийж болдог байсан боломж бас байхгүй болж.

Богино хугацааны (шенгений) визийн татгалзсан хариу/хүчингүй болгосон/цуцалсан шийдвэрийг шинээр дахин шийдвэрлүүлэх хүсэлт гаргах (Давж заалдах) тохиолдолд 60 евроны хураамж хүлээн авдаг болж байна. Давж заалдах өргөдлийг зөвхөн Элчин сайдын яамны Консулын хэлтэст өгөх боломжтой. Виз мэдүүлгийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагаар (Монгол Улсын хувьд VFS Global) дамжуулахгүй болно.

















Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог