БНЧУ онц байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээнүүд

Нийтлэсэн: admin
Огноо: 2020-03-14

БНЧУ-ын засгийн газар корона-вирусын (COVID-19) тархалтын улмаас 3-р сарын 12-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай өөрийн нутаг дэвсгэртээ онц байдал зарлалаа. Онц байдлын үед хэрэгжүүлэх гол арга хэмжээнүүдийг товчлон эмхэтгэе.

  • COVID-19-ийн тархалт ихтэй дараахь 15 улсыг БНЧУ-ын засгийн газар “эрсдэл өндөртэй оронд” оруулж байна. БНХАУ, БНСУ, Итали, Иран, Испани, Австри, ХБНГУ, Нидерланд, Швейцар, Швед, Норвег, Бельги, Дани, Франц, Их Британи.
    Тархалтын цар хүрээнээс хамааран эрсдэл өндөртэй орнуудын жагсаалт онц байдлын үед шинэчлэгдэж болно.
  • 3-р сарын 14-ны өдрөөс эхлэн эрсдэл өндөртэй орноос ирсэн гадаадын иргэдийг БНЧУ-н нутаг дэвсгэр лүү оруулахгүй. Энэхүү арга хэмжээ нь БНЧУ-д байнгын эсвэл 90-ээс дээш хоног (удаан хугацааны) визтэй гадаад иргэдэд хамаарагдахгүй.
  • Чехийн иргэн, байнгын оршин суух эрхтэй эсвэл удаан хугацааны визтэй гадаад иргэд хэрэв эрсдэл өндөртэй орноос ирсэн бол 14 хоног албан хорионд орно.
  • 3-р сарын 16-ны шөнийн 12:00 цагаас эхлэн чехийн иргэн, мөн байнгын оршин суух эрхтэй эсвэл удаан хугацааны визтэй гадаад иргэдээс бусад бүх гадаад иргэдийг БНЧУ нутаг дэвсгэр лүү оруулахгүй.
  • БНЧУ-ын хилээс цааш 100 км дотор ажилладаг хүмүүс ажил олгогчын тодорхойлолтгүйгээр хил давах боломжгүй.
  • Богино болон урт хугацааны визний өргөдөл өгөх, эсвэл өгсөн өргөдлийн шийдэх үйл ажиллагааг зогсоосон болно.
  • 30-аас дээш хүн оролцох соёл урлагийн, спортын, кино үзвэрийн, шашны гэх мэт үйл ажиллагаа, цуглааныг хориглосон болно
  • Бүх төрлийн спорт зал, фитнес, усан сан, номын сан, галерей гэх мэт олон нийтийн газрууд хаагдсан болно.
  • Бага, дунд, ахлах, дээд сургуулийг хаах.
  • COVID-19-ыг санаатайгаар тараасан бол гэмт хэрэгт тооцно.
  • 3-р сарын 14-ний өглөөний 06:00 цагаас 3 сарын 24-ний 06:00 хүртэлх 10 хоногийн хугацаанд дэлгүүр, рестораныг хаана. Энэхүү арга хэмжээ нь хүнсний дэлгүүр, эмийн сан, мөн шатахуун түгээх газруудад хамаарагдахгүй болно.
  • 3-р сарын 16-ний шөнө дундаас 3 сарын 24-ний өглөөний 06 цаг хүртэл БНЧУ нутаг дэвсгэр дээр хөл хорио тогтоолоо
  • 3-сарын 19-нээс эхлэн гадуур, олон нийтийн газар ам хамраа маск юмуу өөр ямар ч хамаагүй зүйлээр /ороолт гэх мэт/ хааж явах
  • Хүнсний дэлгүүр үдээс өмнө 08:00-аас 10:00 цагийн хооронд зөвхөн 65-наас дээш настай хүмүүст үйлчилнэ. Энэхүү арга хэмжээ нь ариун цэврийн хэрэглэл зардаг дэлгүүрт бас хамааралтай.
  • 4 сарын 1 хүртэл онц байдлыг сунгалаа.

Онц байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээнүүд өдрөөс өдөрт өөрчлөгдөн "чангарч" байгаа учир цаг тухайд нь энэхүү нийтлэл шинэчлэгдэх болно.

Нийтлэл тавигдсан: 14.03.2020
Шинэчлэгдсэн: 16.03.2020 07:30 цаг
Шинэчлэгдсэн: 18.03.2020 21:00 цаг
Шинэчлэгдсэн: 24.03.2020 08:00 цаг

TERGUULEGCH.com



Сэтгэгдэл бичих