БНЧУ дахь оюутан залуучуудын холбоо

Нийтлэсэн: admin
Огноо: 2020-11-21

Зорилго

Чех дэх Монгол оюутан залуучуудын холбоо маань Чех улсад сурч боловсорч байгаа залуучуудыг нэгтгэх, бие биедээ харилцан мэдээлэл солилцох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх гэх зэргээс гадна дунд сургуулиа төгсөж байгаа дүү нартаа болон гадаадад тэр дундаа Чех улсад сурах сонирхолтой залуучуудад зөвлөгөө мэдээлэл хүргэх гэх зэрэг зорилгуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний тухай

Бид анх 2016 оноос Чех дэх оюутан залуучуудынхаа дунд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2018 оноос албан ёсны эрхтэйгээр тасралтгүй, идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар хичээн ажиллаж буй ашгийн бус байгууллага юм. Одоогоор манай холбоо нь үндсэн 5, нийт 30 гаруй оюутан залуучуудын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.  

Үйл ажиллагаа

1.     Оюутны албан ёсны уулзалт элчин сайдын яамны хамтаар жилд 1 удаа (шинээр суралцахаар ирж буй оюутнуудаа хүлээн авч уулзах, жилийн ажлын төлөвлөгөөгөө гаргах),

2.     Номын сангийн үйл ажиллагаа та өөрт хэрэггүй эсвэл уншсан номоо бусадтайгаа хуваалцах, мөн түр хугацаагаар санд байгаа номнуудаас эргүүлэн авч унших боломжтой,

3.     Хүүхдийн шинэ жилийн үйл ажиллагааг бяцхан дүү нараа баярлуулах, Монгол хүүхдүүдийг хооронд нь илүү ойр байлгах зорилгоор эцэг эхчүүд болон хүүхэд баярлуулахыг хүссэн хувь хүмүүсийнхээ тусламжтайгаар жил бүр зохион байгуулдаг,

4.     Оюутан залуусын шинэ жилийн үйл ажиллагаа (жилийн шилдэг залуу шалгаруулах, урлаг соёлын үзүүлбэр),

5.     Оюутан залуучууд хоорондох албан бус уулзалт (грилл хийх, хөгжилдөх, бие биетэйгээ танилцах, жилийн ажлуудаа дүгнэх),

6.     Спорт арга хэмжээ (эрүүл мэнд эрхэм баялаг – 7 хоног бүр заал авах, гадаа талбайн хөл бөмбөг, гар бөмбөг тоглох),

7.     Чех улсад суралцах сонирхолтой байгаа залуучууддаа хэлний бэлтгэл, нострификац – ын шалгалтын талаарх болон их сургуулиудын талаарх мэдээллийг өөрсдийн олон нийтийн сүлжээн дэх хуудас, группээрээ дамжуулан байнга хуваалцахыг эрмэлзэн ажиллаж байна.

Төлөвлөгөөт үйл ажиллагаа

1.     Чех улсад төрсөн, өссөн Монгол хэлээ төдийлөн сайн эзэмшээгүй байгаа дүү нартаа болон залуучууддаа Монгол хэлээр хэрхэн зөв бичих ярих талаар сургалт зохион байгуулах,

2.     Өөр өөрсдийн мэргэжил, боломж, чадамжийн дагуу хэрэгтэй нэгэндээ хичээлүүдийн давтлага өгөх,

3.     Өөрсдийн олон нийтийн сүлжээгээр дамжуулан илүү олон хүнд хүртээмжтэй, хэрэгтэй шинжлэх ухааны болон гадаадад суралцах боломжийн талаарх мэдээллийг хуваалцах,

4.     БНЧУлсад их дээд сургууль төгссөн болон Чех улсад амьдардаг, өссөн төрсөн залуучуудыгаа сурсан мэдсэнээрээ эх орныхоо хөгжилд гар бие оролцоосой гэсэн чин хүслээр бид Монголоо сурталчилах олон олон үйл ажиллагаа явуулахыг хичээх болно.

Зураг 1. Оюутны өдөрлөг 2016 он


Зураг 2. Хүүхдийн шинэ жил 2017 он.


Зураг 3. Европ дахь сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2018 он.


Зураг 4. Залуучуудын шинэ жилийн үдэшлэг 2018 он.


Зураг 5. Mongolians Studying Overseas Conferenve 2019 Budapest.

Зураг 6. Хаврын баяр 2016 он.


Зураг 7. Mongolian Young Leaders Network in Prague 2019.


Зураг 8. Хүүхдийн шинэ жил 2015 он.




Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй