БНЧУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн мөнгөн гуйвуулгын хэмжээг тооцоолох түүвэр судалгаа

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-12-27

Гадаад орнуудад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн эх орон руугаа илгээж байгаа мөнгөн гуйвуулгын хэмжээ жилээс жилд нэмэгдэн, улс орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Иймд энэ үзүүлэлтийн статистик мэдээний чанарыг сайжруулах, бодлогын санал боловсруулах зорилгоор Монголбанк болон “Чех Улс дахь Монголчуудын Холбоо” ТББ-аас хамтран түүвэр судалгааг зохион байгуулж байна.

Судалгааг онлайн хэлбэрээр 2 сарын хугацаанд авч тайланг боловсруулна. Тайланг Монгол Банкны http://mongolbank.mn/ вэб сайт болон ЧУМХ-ы www.monnet.cz вэб сайтад нээлттэй байрлуулна.

БНСУ дахь Монголчууд банк санхүүгийн ямар дэвшилтэт хямд үйлчилгээг авдагийг мэдэх байх. Харин БНЧУ дахь Монголчуудад эдгээр үйлчилгээг хүргэхийн тулд бид өөрсдийн санхүүгийн чадварыг ядаж МБ-ы статистикт зөв оруулуулах хэрэгтэй байгаа юм.

МБ-ы статистикт зөвхөн БНЧУ, МУ хоорондын гуйвуулга маш бага учир банкууд БНЧУ дахь Монголчуудад санхүүгийн (мөнгөн гуйвуулга, хадгаламж, орон сууцны болон бусад төрлийн зээлийн) үйлчилгээ хүргэхийг завдахгүй байна.

Энэхүү судалгаа нь бидэнд эерэг өөрчлөлт авч ирнэ гэж найдаж байгаа тул дараах судалгаанд идэвхтэй оролцохыг хүсч байна. 

Эх хувилбарыг эндээс үзнэ үү.



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй