Би чехээр ярьж чадна" чех хэлний онлайн видео хичээл №5

Нийтлэсэн: admin
Огноо: 2011-02-22
Би чехээр ярьж чадна" чех хэлний онлайн видео хичээл №5

Та бүхэнтэйгээ видео хичээлээрээ эргэн уулзаж байгаадаа тун таатай байна. Админ миний хичээл, сургуулийн шалгалтын үе давхацсан тул TERGUULEGCH.com-ийн үйл ажиллагаа түр хугацаанд идэвхгүй болсонд хүлцэл өчье. Одооноос эхлэн 7-10 хоног тутамд шинэ видео хичээл хүргэхийн зэрэгцээ хамгийн сүүлийн үеийн, танин мэдэхүйн, хэрэгцээтэй мэдээллийг та бүхэндээ тогтмол, тэргүүн шугаманд хүргэж байх болно.

 

Долоо хоногтоо 2-оос 3-н хичээл оруулж болохгүй юу гэсэн хүсэлтэнд хариулахад: мэдээж болно л доо, гэхдээ нэг дор их хэмжээний шинэ мэдээлэл өгөх нь нэгдүгээрт үр дүнгүй болохвий гэж сэрэмжилсэндээ, хоёрдугаарт та бүхэнд цээжилж тогтоох, цааш нь дэлгэрүүлж судлахад бас цаг хугацаа олгох гэсэндээ.

Видео болгон дээр дүрмүүдийг бага багаар, нэг нэгээр нь тайлбарлаж буйг та бүхэн аль хэдийнэ анзаарсан байх. 2, 3-н видеоны дараа бүх үзсэн зүйлээ багцлаад, нэгтгээд хүргэхээр хамаагүй цэгцтэй ойлгоцтой болно гэж найдаж байна.

Хичээл№ 5. Prefix (předpona) – угтвар үг

Хамгийн гол нь та бүхэн видеоноос угтвар үг ямар үүрэг, ач холбогдолтойг сайн ойлгож авсан байх гэж найдаж байна. Энэхүү видео хичээлд угтвар үгнүүдийг Чиглэл, эсвэл Байршил заасан эсэхээр нь 2 үндсэн бүлэгт хуваасан болно.

Мөн тодорхой угтвар үгийн араас орох нэр үг зөвхөн тодорхой тийн ялгалаар хувирах ёстой гэдэг нь хамгийн гол дүрэм шүү гэдгийг дахин дахин сануулан хэлье.

Чиглэл?

Байршил?

- na + Aku. = руу2

- v + Aku. = руу2

- do + Gen. = руу2

- k + Dat. = руу2

- od + Gen. = аас4

- Z + Gen = аас4

- při + Lok. = хажууд, үеэр

- pro + Aku. = зориулсан

- roz

- pře

- vy

- na + Lok. = дээр

- v + Lok. = дотор

- nad + instr. = дээр

- pod + instr. = доор

- za + instr. = ард

- před + instr. = урд

- u + Gen. = хажууд

- vedle + Gen = хажууд

 

 

Дээрх хүснэгтэд бүх угтвар үгс багтаагүй болно. Жишээлбэл, - s + Instr. = хамтдаа

Та бүхэнд өгөх даалгавар бол тун энгийн. Реклам болон зар сурталчилгааны самбар дээр байгаа үгнүүдийг цуглуулах.
Жишээлбэл, Vodafone - internet v mobilu. Бүр үгчилж орчуулах юм бол “утсан доторх интернет” J Утасны дээр ч биш, доор ч биш зүгээр л “дотор” нь байгаа интернет, учир нь угтвар үг нь – v, түүний дараа Lok. тийн ялгал орсон тул.

Тэгэхээр хэн хамгийн олон, хэн хамгийн сонирхолтой угтвар үг олох бол? J

Хүндэтгэсэн,

TERGUULEGCH.com

 

 

Хичээл№7====>

<====Хичээл№6

<====Хичээл№4

<====Хичээл№3

<====Хичээл№2

<====Хичээл№1



Сэтгэгдэл бичих