Би чехээр ярьж чадна" чех хэлний онлайн видео хичээл №4

Нийтлэсэн: admin
Огноо: 2011-01-24
Би чехээр ярьж чадна" чех хэлний онлайн видео хичээл №4

TERGUULEGCH.com-оос бэлтгэн хүргэж байгаа чех хэлний онлайн видео сургалтын 4 дугаар хичээлд та бүхнийг өргөнөөр урьж байна.

Өнөөдрийн хичээлээр Akuzativ буюу заахын тийн ялгалыг үзэх болно.

 

 


 

Өнөөдөр бүтэн сайн өдөр. Би телевиз үзэж сууна. Өлсөж байна. Гэрт хэн ч алга. Өдрийн хоол хийх хэрэгтэй боллоо. Гэтэл мах, ногоо алга байдаг. Дэлгүүр лүү гарлаа. Дэлгүүр манай байшингийн хажууханд. Бас ус худалдаж авна.

Dnes je neděle. Dívám se na televizi. Já mam hlad. Nikdo není doma. Já potřebuji uvařit oběd. Ale já nemám maso a zeleniny. Ted jdu na obchod.Obchod je vedle našeho bytu. Já nakoupím taky dobrou vodu.

 


 

Миний ажигласнаар, айл болгонд шахуу чех-монгол толь бичиг, эсвэл ярианы дэвтэр байдаг юм шиг. Тийм болохоор доор өгөх текстийг монгол руу орчуулж үзээрэй. Хамгийн гол нь өмнө үзсэн хичээлүүд дээрээ тулгуурлаад, аль болох дүрмийн дагуу хэрхэн хувирч байгааг ажиглаж орчуулаарай.

Мөн давхар нэг тодруулах зүйл; яг анхан шатны түвшний хүмүүс та бүхэнд энэхүү видео хичээл хэр ойлгомжтой байна вэ? Ямар нэгэн ойлгомжгүй өнгөрсөн, илүү тайлбарлуулах зүйл байвал мэдэгдэнэ үү.

Видео хичээлийг үзээд хэл сурчихгүй гэдгийг энд нуршин хэлэхийг хүслээ. Та бүхэн чех хэлний сурах бичиг ном байвал, байхгүй бол худалдаж аваад давхар харж, дасгалы нь зэрэг ажиллаж явбал төдий чинээгээр хурдан хэл сурах болно.

 

Dnes je pondělí. Dnes je pěkný den. Svítí slunce. Dnes ráno mám práci. Já jdu pěšky do práce. To je moje práce. Já mám rád svou práci. Po práci se učím češtinu. Já potřebuji umět česky. Já taky se dívám na české filmy. Už rozumím co říkají. :D

 

Хүндэтгэсэн,

TERGUULEGCH.com

 

<====Хичээл№5

<====Хичээл№3

<====Хичээл№2

<====Хичээл№1



Сэтгэгдэл бичих