Би чехээр ярьж чадна" чех хэлний онлайн видео хичээл №3

Нийтлэсэн: admin
Огноо: 2011-01-07
Би чехээр ярьж чадна" чех хэлний онлайн видео хичээл №3

TERGUULEGCH.com-оос бэлтгэн хүргэж байгаа чех хэлний онлайн видео сургалтын 3 дугаар хичээлд та бүхнийг өргөнөөр урьж байна. Өнөөдрийн хичээлээр бид Чех тийн ялгалын талаар үзэх болно.

 

Сургалтын материалууд:

хүснэгт.3.1. Ямар тийн ялгал ямар асуултанд хариулагдаж буйг нүдэн баримжаагаар заавал цээжлээрэй.

Тийн ялгал

Асуулт

Nominativ

Kdo/co?

Genitiv

Koho/čeho?

Dativ

Komu/čemu?

Akuzativ

Koho/co?

Vokativ

Lokál

 

O kom/o čem?

Instrumental

Kým/čím?

 

хүснэгт.3.2. Видео хичээлд ашигласан жишээ үгнүүд. Дараагийн хичээлд заавал хэрэг болох болохоор эр болон саармаг бүх үгсийг хувиргалттай нь эхний ээлжинд хичээгээд цээжлээрэй. Амжилт.

Эр хүйсийн үгийг амьтай болон амьгүй гэж хуваадаг бөгөөд хүснэгт 3.3-ыг цээжлээрэй.

Deklinace

Mužský rod

Ženský

Neutrální

Nom.

otec

matka

město

Gen.

otce

matky

města

Dat.

otci/otcovi

matce

městě

Aku.

otce

matku

město

Vok.

Lok.

otče

o otci/otcovi

matko

o matce

-

o městě

Inst.

otcem

matkou

městem

 

хүснэгт. 3.3. Эр хүйсийн нэр үгүүдийг амьтай, амьгүй хэмээн 2 хуваана. Шууд утгаараа шүү :D Хүснэгтэд obraz буюу зураг гэсэн утгатай үгийг хувиргасан байна. Зураг хэзээ ч амьсгалж, хооллож...чадахгүй биздээ, тийм болохоор амьгүй ангилалаар хувирна.

Deklinace

Mužský rod

Neživotné (амьгүй)

Životné(амьтай)

Nom.

obraz

otec

Gen.

obrazu

otce

Dat.

obrazu

otci/otcovi

Aku.

obraz

otce

Vok.

Lok.

-

O obrazu

otče

O otci/otcovi

Inst.

obrazem

otcem

 

Vokativ тийн ялгал дээр хэлэх нэмэлт тайлбар: Энэхүү тийн ялгал нь амьдрал дээр зайлшгүй шаардлагатай, амьдралаас үүдэн гарсан тийн ялгал. Монгол хэлэнд вокатив шиг тийн ялгал тусгайлж байдаггүй учир эхэн үед ойлгон хүлээн авахад төвөгтэй байж магад. Ярианы хэлэнд вокативийг хүн болон амьд зүйлийг дуудахад хэрэглэнэ. Монгол хэлэнд "аав" хүнийг "аав аа!" гэж дууддаг, "ээж" хүнийг "ээж ээ!" гэж дууддаг, "эмч" хүнийг "эмч ээ!" хэмээн гэх мэтчилэнгээр дууддаг. Үүнтэй адил чех хэлэнд "otec" хүнийг "otče!" гэж дуудна. matka--->matko!, doktor--->doktore!

 

Та бүхэнд хэвлэхэд хялбар байх боловуу хэмээн эдгээр материалуудыг Word-ээр оруулснийг эндээс татаж авна уу.
Хэрэв та бүхэн татаж авч чадахгүй байгаа бол энэхүү бяцхан видео зааврын дагуу татаж авч болно.
Эсвэл нийтлэлийн баруун дээд өнцөг дээр байгаа PDF Icon дээр даран татаж болно.

Өмнөх хичээлүүдийг үзэхийг хүсвэл:

<=====Xичээл№1
<=====Xичээл№2

Хичээл№4=====>

Өмнөх даалгаврыг амжиллтай хийсэн uugii, DEMO, COOL, mmm, bmw X6, agi зэрэг хэрэглэгчиддээ бүгдэд нь баярлаж байгаагаа илэрхийлээд, мөн сэтгэгдэл үлдээгүй ч гэсэн даалгавраа хийсэн бүх хүмүүсдээ баярлалаа. Бүгдээрээ алхам алхамаар Чехээр ярьдаг болох болноо :)

 

Хүндэтгэсэн, TERGUULEGCH.com

 


 

1-р сарын 11-нд нэмэв.

cizinec

voda

okno

sešit

student

 

Дээрх үгнүүдийг эхлээд эр, эм, саармаг хүйсээр нь ялгаад, дараа нь дээр байгаа хүснэгтээ ашиглан тийн ялгалаар хувилгаараа. Аль болох цээжээрээ хийхийг хичээгээрэй. Буруу, зөв хийхдээ бус харин хамгийн гол нь тийн ялгалаас хамааран үгийн төгсгөлийн үсэгнүүд хэрхэн хувирч, өөр утгыг илэрхийлж буйг ажиглаж авахыг та бүхэн хичээгээрэй. Мэдээж энэ дасгал нь бидний үзсэн зүйлтэй харьцуулахад нэлээн ахимаг ахадсан даалгавар ч гэсэн санаа зоволтгүй, хамгийн гол нь баримжаа өгөхийг л хүсэж байгаа юм. Бид нар бага багаар тус бүрчлэн энэхүү тийн ялгалуудыг үзсэний дараа та бүхэн ямар амархан юм бэ хэмээн инээх болноо :D

 

Хүндэтгэсэн, TERGUULEGCH.com



Сэтгэгдэл бичих