Баяртай! Ленин

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-10-15
lenin3

10-р сарын 14-ний өдөр Улаанбаатар зочид буудлын өмнөх В. И. Лениний хөшөөг хотын захирагч Э. Бат-Үүлийн захирамжаар буулгалаа.

 

Хөшөөг буулгаж байгаа нь Монголын улс төрийн дотоод бодлогын өөрчлөлтийг давхар харуулж байна хэмээн Итар-Тасс агентлагийн бичиж байна. 

 

В. И. Лениний хөшөөг хог дээр хаячихгүй бөгөөд 400000 төгрөгөөс эхлэн дуудлага худалдаанд оруулах аж. 

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хэлснээр В.И.Лениний хөшөөний оронд 2008 оны үймээний үеэр амиа алдсан таван залууд дурсгалын хөшөө босгох саналыг зарим хүмүүс гаргасан аж. Харин  Э.Бат-Үүл 1941 онд Оросын Омск хотод цаазлуулсан Монгол Улсын Ерөнхий сайд агсан А.Амарын хөшөөг босгох саналтай байгаа юм байна.


lenin2

lenin




Сэтгэгдэл бичих