Алийг нь сонгох вэ?

Нийтлэсэн: admin
Огноо: 2014-01-03

aliig+ni

2014 оны эхлээд хэдхэн хонож байна. Мэдээж та бүхэн ямар нэг зүйлийг өөрчлөх хүсэл зорилготойгоор шинэ оноо угтсан гэдэгт итгэж байна. Жишээлбэл, илүү сайн ажилд орох, илүү сайхан амьдрах, турах, спортоор илүү хичээллэх, эрүүл хооллох, архи дарс хэрэглэхгүй байх, эсвэл тамхинаас гарах! Харамсалтай нь тамхинаас гарна хэмээн ам гарсан хүмүүсийн цөөхөн хэд нь л үгэндээ хүрч чаддаг. Гэхдээ та бүхнийг "сэргээх" зорилгоор тамхи татдаг болон татдаггүй уушгинуудыг харьцуулсан зургийг нийтэлж байна. Балмагдаж байна уу? Даанч энэ бол бодит байдал! Тамхинаас гарах нь танд тустай. Зөвхөн уушгинаас зүрх болон судасыг ч гэсэн хөнөөдөг аюултай. 

Битгий бууж өгөөрэй!  

Амжилт :)   



Сэтгэгдэл бичих