Алдартай компаниудын нэрний үүсэл

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-06-23
Улс үндэстнүүд даяаршдаг байсан бол 20-р зуунд аварга том компаниуд даяаршиж эхэлсэн. Бид Adidas Nike өмсөж Sharp Sony зурагт үзэж Coca Cola, Pepsi ууж IBM, Intel-ийн бүтээгдэхүүн ашиглаж, IKEA-ийн орон дээр унтаж, Skype-аар харилцаж, Nissan, Volkswagen унаж байна. Бидний амьдралд өдөр тутамд тохиолддог эдгээр нэрс хаанаас хэрхэн үүсэв? Хариулт нь маш сонирхолтой.

Adidas
name-origin-explanation-adidas
Энэ компаний нэр нь үүсгэн байгуулагч Adolf Dassler-ийн нэрнээс гаралтай юм. Түүнийг Adi гэж дууддаг байсан бөгөөд Dassler гэсэн нэрнийхээ Das хэсгийг авч нийлүүлэн Adidas хэмээн алдарт компаниа нэрлэжээ.

Adobe
name-origin-explanation-adobe
Компаний үүсгэн байгуулагчдын нэг John Warnock-ийн гэрийн ард урсдаг Adobe хэмээх голын нэрээр өгчээ.

Amazon
name-origin-explanation-amazon
Үүсгэн байгуулагч Jeff Bezos өөрийн компанидаа цагаан толгойн дарааллын эхний үсэг болох A-аар эхэлсэн нэр өгөхийг хүсчээ. Тэрбээр толь бичиг аван хайж эхэлсэн бөгөөд дэлхийн хамгийн том мөрөн Amazon дээр тогтсон байна. Учир нь өөрийн компанийг мөн адил ийм байхыг хүссэн бөгөөд түүний хүсэл ч талаар болсонгүй.

Audi
name-origin-explanation-audi
Horch буюу сонсох гэсэн утгатай Герман үгний латин орчуулга юм. Компаний үүсгэн байгуулагч August Horch анх өөрийн нэрээр нэрлэхийг хүссэн ч Horch гэсэн нэртэй өөр автомашины компани өмнө нь бүртгэгдсэн байжээ.

Canon
name-origin-explanation-canon
Тэдний анхны камер болох 1933 онд гаргасан Kwanon-оор компаниа нэрлэжээ. Kwanon гэдэг нь буддын хайр, нигүүлсэлийн бодисадва бөгөөд 1935 онд олон нийтэд амар сонсогдох үүднээс Canon хэмээн нэрээ өөрчилжээ.

Coca-Cola
name-origin-explanation-coca-cola
Тус ундааны амталгаанд ордог Coca навч болон Kola гэгч ургамлын нэрээр нэрлэгджээ. Гэвч үүсгэн байгуулагч John S.Pemberton нэрээ илүү үзэмжтэй харагдуулахын тулд Kola гэсэн үгний “К”-г “С” үсгээр сольж алдарт брэндээ бүтээжээ

Ebay
name-origin-explanation-ebay
Энэхүү сайт нь Echo Bay технологийн группд хамаарагддаг бөгөөд Echobay.com хэмээх нэрийг авах гэтэл Echo Bay Mines хэмээх алтны нэгэн компани энэ нэрийг авсан байлаа. Иймээс нэрийг богиносгож ebay.com болгон өөрчилжээ.

IBM
name-origin-explanation-ibm
International Business Machines хэмээх үгний товчлол.

IKEA
name-origin-explanation-ikea
Үүсгэн байгуулагч Ingvar Kamprad өөрийн нэрний эхний 2 үсэг дээрээ төрж өссөн ферм болох Elmtaryd, мөн өөрийн нутаг Agunnaryd-ийн эхний үсгүүдийг нэмж өгчээ. IKEA (Ingvar Kampard Elmtaryd Agunnaryd)

Intel
name-origin-explanation-intel
Integrated Electronics гэсэн үгний товчилсон хувилбар.

LEGO
name-origin-explanation-lego
Данийн Leg Godt гэсэн үгнээс энэ нэрийг гаргаж авчээ. Энэ нь “сайхан тоглох” гэсэн утгатай бөгөөд мөн Lego гэдэг нь латин хэлээр “Хамтдаа хийнэ” гэсэн утгатай аж.

Nikon
name-origin-explanation-nikon
Nippon Kogaku хэмээх үгний товчилсон хэлбэр бөгөөд энэ нь англиар Japanese Optical хэмээн орчуулагддаг юм байна.

Nike
nike
Грекийн Ялалтын бурхны нэр юм. Харин энэ лого нь тэр бурхны нисч байгаа байдлыг дүрсэлсэн гэнэ.

Nintendo
name-origin-explanation-nintendo
NINTENDOU хэмээх япон үг бөгөөд “NIN” гэдэг нь итгэл үзүүлэх, “TEN-DOU” нь харин диваажин гэсэн утгатай юм байна.

Nissan
name-origin-explanation-nissan
Nissan нь эхэндээ Nipon Sangyo буюу Япон үйлдвэрлэл гэдэг нэртэй байсан бөгөөд хожим Ni San хэмээх хэсгүүдийг нэгтгэн авч компаниа нэрлэжээ.

Nokia
name-origin-explanation-nokia
Финляндын Nokia хэмээх хотын нэр юм.

Pepsi
name-origin-explanation-pepsi
Пэпсиний найрлагад оролцдог Pepsin хэмээх бодисноос энэ нэр гарчээ.

Reebok
name-origin-explanation-reebok
Африкийн Rhebok хэмээх гөрөөсний нэр бөгөөд дуудлагын үүднээс Reebok болгон өөрчилжээ.

Sharp
name-origin-explanation-sharp
Анхны бүтээгдэхүүн болох sharp буюу хурц нарийн хошуутай үзэгнийхээ нэрээр нэрлэжээ.

Skype
name-origin-explanation-skype
Анхны санаа нь SKY-PEER-TO-PEER гэсэн утгатай бөгөөд, энэ нь сүүлдээ Skyper гэсэн утгатай болж яваандаа Skype болжээ.

Sony
name-origin-explanation-sony
Латин хэлний Sonus буюу дуу авиа хэмээх утгатай үгнээс үүсэлтэй бөгөөд олонд эвтэйхэн байдлаар түгээхийн тулд Sony болгон өөрчилжээ.

Starbucks
name-origin-explanation-starbucks
Moby-Dick хэмээх алдарт зохиолын баатар болох Starbuck-ийн нэр юм.

Vodafone
name-origin-explanation-vodafone
Voice, Data, Telefone гэсэн үгнүүдээс гаргаж авчээ.

Volkswagen
name-origin-explanation-volkswagen
Энэ үг нь германаар “Ард түмний машин” гэсэн утгыг илэрхийлдэг.

Эх сурвалж: Golio.mn


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй