Жирэмслэлт гэж юу вэ?

Нийтлэсэн: admin
Огноо: 2011-01-19

Өмнө нь хамтарч бичдэг байсан Future блогийн нэгэн нийтлэлийг орууллаа. Үр тогтолт, цаашлаад жирэмслэлт бол биологийн гайхамшигт, ховор процесс гэдгийг сануулахын ялдамд Монголын маш олон болтугай гэж хүсье.

Эрэгтэй эмэгтэй 2 хүний дундаас хүүхэд хэрхэн бий болдог талаар мэдмээр байна уу? Тэгвэл наашаа суугаарай winking

 

Жирэмслэлтийн хамгийн эхний шат бол эр эм 2 эс нийлэх буюу үр тогтох юм. Үр тогтох нь эрэгтэй, эмэгтэй бэлгэ эрхтэний оролцоотойгоор явагдана. Эдгээр нь тус бүрдээ бэлгийн эсийг боловсруулдаг.

Эр бэлгийн эс буюу сперматозойд нь эрэгтэй хүний төмсөгт боловсордог бөгөөд олон саяаараа боловсорч байдаг, хөдлөж явж чаддаг эс юм. Нарийхан сүүлтэй бөгөөд түүгээрээ залан хөдлөж явдаг. Энэ эр бэлгийн эс нь толгой хэсэгтээ тэр эрэгтэйн генийн мэдээллийг агуулж байдаг. Генийн мэдээлэл гэдэг нь тухайн хүний ямар арьстай, ямар үстэй, ямар нүдтэй гээд бүх мэдээллийг агуулж байна гэсэн үг юм.

Харин эм бэлгийн гол эрхтэн бол өндгөвч (ovary) юм. Өндгөн эс нь эмэгтэйн генийн мэдээллийг агуулдаг. Архи, тамхи зэрэг нь эдгээр эсүүдийг гэмтээж байдаг учир үргүүдэлдэ ч хүргэж болно. Хүн бүрийн эсэргүүцэх чадвар адилгүй учир хэрэв эмэгтэй та тамхи татдаг бол яг одооноос болихыг зөвлөж байна.

Сексийн үед эмэгтэй хүний үтрээнд эр хүн үрийн шингэнээ оруулдаг. Нэг удаагийн бэлгийн харьцааны үед үтрээнд ойролцоогоор эрэгтэйн бэлэг эрхтнээс 3-5 мл үрийн шингэн ялгарах ба үүнд 200-500 сая эр бэлгийн эс байдаг. Үтрээнд орсон эр бэлгийн эсүүд сүүлнийхээ тусламжтай хөдлөн эмэгтэйн үтрээнээс умайгаар дамжин үр дамжуулах хоолой(Fallopian tube) хэмээх хэсэгт боловсроод хүлээж байгаа эм бэлгийн эс рүү уралддаг. Ингээд 2-3 цагийн дараа гэхэд хэдэн зуун сая эсээс шалгарсан цөөн эс өндгөн эс дээр очдог. Хэдий урт, хүнд хэцүү зам туулсан ч энэ нь бас л тийм амаргүй. Хүрч очсон олон зуун эр бэлгийн эсүүдээс эм бэлгийн эс зөвхөн нэгийг нь л сонгодог. Энэ бол шинжлэх ухаанд ч бүрэн тайлаагүй оньсого мэт гайхамшигт үзэгдэл юм. Нүд ам чихгүй жижиг эс хэрхэн яаж эм бэлгийн эсийг, тэр урт замыг туулан олж очдог, мөн эм бэлгийн эс тэр олон дундаас зөвхөн нэгийг нь хэрхэн яаж, ямар шалгуураар сонгодог нь үнэхээр гайхамшигтай. Монголчуудын хүний амийг олж төрнө гэдэг  нь зүүний үзүүр дээр будаа тогтохын адил гайхамшигтай зүйл хэмээн зүйрлэсэн байдагтай адил зүйл шүү. Гайхамшигтай. Ингээд хамгийн царайлаг, сэргэлэн нэг эр эсийг эм бэлгийн эс сонгож өөрийн дотроо оруулдаг.

Ингээд ээжээсээ тал генийн мэдээлэл (23 дан хромосом) агуулсан өндгөн эс, ааваасаа тал генийн мэдээллийг агуулсан (23 дан хромосм) сперматозойд 2 нэгдсэнээр хүн гэдэг амьтны анхны эх үүсвэр болсон тоосноос жижигхэн ганц эс үүсдэг бөгөөд тэр нь аав ээжээсээ тэнцүү мэдээлэл агуулсан нийт 23 хос буюу 46 хромосом гэгч кодыг агуулсан гайхамшигт нууцлаг эс бөгөөд энэ эс нь өнхрөн явж эмэгтэйн сав(умай)-ны хананд очиж наалдан бэхлэгддэг (үр тогтсоноос 7-10 хоногийн дараа).
Үр тогтсон эс нь өөрөө дотроо хуваагдан 1 эс нь 2 болж, 2 нь 4 болж 4 нь 16 болж хуваагдаж явсаар хүүхэд болдог байна. Гайхамшигтай байгаа биз? Ингээд жирэмслэлт эхлэж ойролцоогоор 9 сар(40 долоо хоног буюу 28 хоногоор 10 сар)-ын дараа хүүхэд төрдөг. Хамгийн сүүлийн сарын тэмдэг ирсэн өдрөөр баримжаалан хүүхэд төрөх хугацааг ойролцоогоор тооцоолж болдог. Ингэхдээ сараас 3-ыг хасаад, өдөр дээр 7-г нэмдэг. Жишээ нь: 9 сарын 1-нд сүүлийн сарын тэмдэг ирсэн бол 9-3=6, 1+7=8 буюу төрөх өдөр нь 6 сарын 8-ны орчимд төрнө гэсэн үг. 1 сарын 1 бол 10 сарын 8-нд гэх мэтээр бодож олдог. Амархан байгаа биз дээ big grin

Энэ үр тогтсон эсийг төрөх хүртэл нь үр хөврөл, ураг гэж нэрлэдэг. Үр хөврөл нь нэг сартайдаа томхон самарын дайтай 1 см урт, 3 сартайдаа 9 см хэртэй 200 гр жинтэй болно. Жирэмсний дунд үеэс хүүхдийн зүрхний цохилт  сонсогдож эхэлнэ. 6 сарын сүүлээр 30 см урт, 600 гр жинтэй болдог.  Ингээд төрөх үедээ 47 см урт, 2500 -аас дээш жинтэй болсон байдаг. Зарим нэгэн шалтгаанаас болж хүүхэд дутуу, болон хожуу төрж болдог.
Жирэмсний явцад хүүхэд бүрэлдэн, эд эрхтэнүүд хөгжиж байдаг бөгөөд энэ үед ямар нэгэн хортой зүйл, гадны хүчтэй үйлчлэл нөлөөлбөл урагт муугаар нөлөөлж гажигтай хүүхэд төрж болох аюултай. Иймээс жирэмсний үед маш болгоомжтой байх, тогтмол эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Архи, тамхи, кофе г.м зүйлс хэрэглэх нь урагт маш аюултай нөлөө үзүүлж гажигтай, оюуны хомсдолтой хүүхэд ч төрөхөд хүргэж болно.

 


Жирэмсэлт болон хүүхэд, эх, эцгүүдэд зориулсан илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. http://future.blogmn.net/

 

 



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог