Асуулт хариулт

Нийтлэсэн: admin
Огноо: 2011-01-13

Өнөөдөр буюу 1-р сарын 13-нд InBaze төв дээр Дотоод хэргийн яамны ажилтнууд ирж, шинэ оноос хэрэгжиж буй гадаадын иргэдийн тухай хуулийн шинэчилсэн агуулгыг танилцуулж, ирсэн хүмүүсийн сонирхсон асуултанд хариуллаа.

Хуулийн шинэтгэл олон хүний анхаарлыг татаж байгаа нь Чех улсад амьдарч буй олон улсын гадаад иргэд энэ үдэш нэг доор цуглах гол шалтгаан болж байлаа. Маш олон хүн ирснийг та бүхэн доорх зурагнаас харж байгаа байх. Ингээд та бүхний асуусан асуулт болон тэнд цугласан бусад хүмүүсийн асуусан асуултыг хамтатган хүргэе.

 


Асуулт1: Визний төрөл?

Чехийн газар нутагт байгаа гадаадын иргэд визийг үндсэн 2 төрөл бүхий зорилгоор (účel) сунгана.
1. Záměstnání - ажлийн
2. Podníkaní - бизнесийн

Záměstnání визний төрөлд гэрээт ажилтан, мөн сургуульд сурч буй оюутнууд хамрагдана.

Асуулт2: Ээж нь хүүхдээ хараад гэртээ сууж байгаа, аав нь ганцаараа энд ажиллаж байгаа, оны эхний 3-н сарын дотор татварын мэдүүлгээ өгөөд татварын зөрүү хийлгэдэг гэсэн, үүний талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү

Хэрэв та ажил эрхэлдэг, мөн бүтэн жилийн турш татвар улсад төлсөн бол жилийн эхний улиралд амжиж, төлсөн татварынхаа зөрүүг авах эрхтэй.
Та нөхрийнхөө ажилладаг газрын нягтлан бодогч дээр очоод, өнгөрч буй бүтэн жилд төлсөн татварын тайланг авна. Түүнийгээ finanční úřad гэдэг газарт очиж өгнө.

Асуулт3: Дөнгөж төрсөн нярай хүүхдийн pojíštění 1-р сарын 1-нээс нэмэгдэж байгаа гэсэн үнэн үү?

Үнэн. Даатгалын компаниасаа хамаараад янз бүрийн үнэтэй байгаа. Гэхдээ ямар ч байсан түрүү оныхоосоо өссөн.

Асуулт4: Би оюутан хүн. Виз сунгуулахад эрүүл мэндийн даатгал иж бүрэн үйлчилгээний хүрээнд (komplexní péče) байх ёстой юу?

Харамсалтай нь тийм.

Асуулт5: Трвали виз хүсэхэд чех хэлний шалгалт авдаг хэвээрээ юу?

Хэвээрээ. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Хэрэв та эндхийн их, дээд сургууль төгссөн бол өгөх албагүй.

Асуулт6: Подникателский визээр ажил хийж болох уу?

Хууль ёсоор бол болохгүй. Жишээлбэл, хуулийн шинэтгэлийн дагуу бизнесийн буюу подникателский авч таны виз сунгагдлаа гэж бодоход жилийн хагас болгонд өөрийн бизнесийн орлого, зарлагыг мэдүүлэх ёстой. Тийм болохоор таны виз подникателскийгээр сунгагдаад ажиллаа ч гэсэн энэхүү шалгалт, контролыг хэрхэн давахаа давхар олох хэрэгтэй болох болно.

Асуулт7: Ажлын гэрээ алга болж байгаа гэсэн үнэн үү?

Үгүй, Ажлын гэрээ байгаа.


Асуулт8: Ажлын гэрээ 1 жилээр хийсэн тохиолдолд виз 6-н сараар сунгаж байгаа гэсэн үнэн үү?

Үгүй, энд "dlouhodobý vizum" (удаан хугацааны виз) болон "dlouhodobý pobyt" (удаан хугацаагаар оршин суух эрх) гэсэн 2 өөр ойлголт байгааг анзаарч, зөвөөр ойлгоцгооно уу. Жишээлбэл, Монголоос анх орж ирэхдээ "визээр" орж ирнэ. Энд ирээд уг виз дууссаны дараа "удаан хугацаагаар оршин суух эрх" (dlouhodobý pobyt) хүсэж, өргөдөл гаргадаг.
Хуулийн шинэтгэлээр,
"dlouhodobý vizum"-ийг буюу та анх удаа виз хүсч байгаа тохиолдолд өмнө нь 1 жилээр өгдөг байснаа одооноос дээд тал нь 6-н сараар олгож байгаа юм. Харин "dlouhodobý pobyt" буюу та энд амьдран суух хугацаагаа уртасгахыг хүсэж байгаа тохиолдолд хугацааны хувьд өөрчлөлт ороогүй. Жишээ нь, ажлын гэрээ тань 1 жилээр гарсан бол 1 жилээр сунгагдах болно.



Хүндэтгэсэн, TERGUULEGCH.com



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог