2011 оны 1-р сарын 1-нээс эхлэн үйлчилж буй хуулийн шинэтгэлтэй холбоотой албан ёсны мэдээлэл

Нийтлэсэн: admin
Огноо: 2011-01-02
2011 оны 1-р сарын 1-нээс эхлэн үйлчилж буй хуулийн шинэтгэлтэй холбоотой албан ёсны мэдээлэл

Дотоод хэргийн яамны вэбсайт-н дээр албан ёсны мэдээлэл гарсныг TERGUULEGCH.com та бүхэндээ хүргэж байна. Мөн мэдээллийн брожур Монгол хэл дээр гарсныг та бүхэн доорх линкээр татан авч уншина уу. Түүнчлэн хаана очиж визний материалаа өгөх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү нийтлэлээс авна уу.


БНЧУ-ын парламент 2010 оны 12-р сарын 21-ны өдөр БНЧУ-ын нутаг дэвсгэр дээр амьдарч буй гадаадын иргэдийг зохицуулах хуулинд (č. 326/1999 Sb) шинэтгэл оруулахыг баталлаа.

Энэхүү шинэтгэл нь БНЧУ-ын нутаг дэвсгэр дээр амьдарч буй гадаадын иргэдийн зохицуулалтанд тодорхой мэдэгдэхүйц өөрчлөлтийг авчирч байгаа юм.

2010 оны 12-р сарын 23-нд БНЧУ-ын ерөнхийлөгч хуулийн шинэтгэлд гарын үсэг зурлаа. 2010 оны 12-р сарын 30-нд 427/2010 хуулийн эмхэтгэл дор хэвлэгдэж гарах бөгөөд 2011 оны 1-р сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх болно.
Дотоод хэргийн яам Европын холбооны улсын болон гуравдагч орны гадаад иргэдийг уг хуулийн шинэтгэлд бэлтгэх зорилгоор мэдээллийн кампант ажлыг эхлүүлээд байна.
Биднийг ойлгож буй та бүхэнд баярлалаа.

Дотоод хэргийн яам
Цагаачлал, шилжилтийн бодлого хариуцах хэлтэс
30. 12. 2010

- Монгол хэл дээр гарсан мэдээллийн брожурыг энд дарж татаж авна уу.
- Дотоод хэргийн яамны хаягтай мэдээллийн брожур. чех, орос хэл дээр
- Өмнө нь та аль Cizinecká policie дээр очиж байснаас хамааран одоо Дотоод хэргийн яамны аль хэлтэс дээр очиж визээ сунгуулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу
- Хэрэв танд PDF өргөтгөлтэй уншигч байхгүй бол Adobe reader-ийг энд дарж татаж авсны дараа уншина уу.

Олон хүмүүст уншихад амар байх болов уу гэж бодоод copy & paste хийчэхлээ. :D

БНЧУ-Д ОРШИН СУУХ

Удаан хугацааны оршин суух зөвшөөрөл, удаан хугацааны виз олгох асуудлыг 2011 оноос Дотоод хэргийн яам хариуцна.

Энэ эрх мэдэл гадаадын харъяатын цагдаагийн газраас шилжиж байна.

БНЧУ-д оршин суух зөвшөөрөлтэй холбоотой асуудлуудыг шийдэх салбар газруудад өөрчлөлт орно гэсэн үг. Үүний зэрэгцээ гадаадын иргэний оршин сууж буй бүс орон нутгийн харъяалалд өөрчлөлт орно.

Ямар нөхцөлд ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ (цагаачлал шилжин суурьшилтын бодлогын алба) харъяа орон нутгийн салбар байгууллагуудад хандах вэ?

• байнгийн оршин суух зөвшөөрөл хүсэх

Та , ялангуяа дараахь тохиолдлуудад гадаадын иргэдийн оршин суух асуудлыг хариуцсан салбар газарт хандана:

• удаан хугацааны оршин суух виз сунгуулахыг хүсэх (удаан хугацааны виз олгохыг хүссэн өргөдлийг БНЧУ-ын  төлөөлөгчийн газар өгдөг хэвээр байгаа)

• удаан хугацааны оршин суух зөвшөөрөл хүсэх ба түүний хугацааг сунгуулах

• чехийн нутагт түр оршин сууж буй тухай тодорхойлолт хүсэх (та Европын холбооны орны иргэн)

• Европын холбооны орны иргэний гэр бүлийн гишүүний оршин суух карт хүсэх, түүний хугацааг сунгуулах

• хаягийн өөрчлөлт мэдэгдэх, шинэ хаяган дээр 30 хоногоос дээш хугацаанд оршин суух гэж байгаа тохиолдолд

• чехийн нутагт оршин сууж буй тухай тодорхойлолт олгохыг хүсэх (удаан хугацааны визний үндсэн дээр чехийн нутагт байгаа, удаан хугацааны буюу байнгийн оршин суух зөвшөөрөлтэй , та Европын холбооны орны иргэн эсвэл түүний гэр бүлийн гишүүн ба түр оршин суугч бол)

ГАДААДЫН ХАРЪЯАТЫН цагдаагийн газрын үйл ажиллагаа эрх мэдэлд үлдэх асуудлууд:

• БНЧУ-ын нутагт амьдарч буй хаягаа бүртгүүлэх, хуулиар заасан хугацаанд

• урилга баталгаажуулах

• богино хугацаанд оршин сууж буй тухай буюу чехийн нутагт оршин суух эрхтэйг баталсан тодорхойлолт олгох

(жнь: гэр бүл болох зорилгоор)

• богино хугацааны визний хугацаа сунгах

• чехийн нутагт хууль ёсоор амьдарч буйг шалгах

ГАДААДЫН ИРГЭДИЙН ОРШИН СУУХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛТ – ГОЛ ӨӨЧЛӨЛТҮҮД

БНЧУ-ын нутагт нэвтрэх, оршин суух нөхцлүүдийг заасан хууль эрхийн удирдлага нь цаашид ч гэсэн БНЧУ-ын нутагт гадаадын иргэн оршин суух тухай хууль хэвээр байх болно (БНЧУ-ын нутагт гадаадын иргэн оршин суух тухай 326/1999 Sb., хууль, сүүлд орсон зарим өөрчлөлтүүд).

Сүүлчийн шинэчлэлтэнд хэд хэдэн өөрчлөлт орсон, чухал өөрчлөлтүүд гэвэл дараахь:

Оршин суух зөвшөөрлийн үнэмлэх шинэчлэгдэнэ

2011.5.1-ээс гуравдагч орны иргэдэд (Европын холбооны орны иргэний гэр бүлийн гишүүнд хамаарахгүй) биометрическый өгөгдлүүд (жнь: хурууны хээ, нүдний өнгө гэх мэт) агуулсан оршин суух зөвшөөрлийн үнэмлэх олгоно. Үүнтэй холбогдуулж дотоод хэргийн яамны харъяа салбар газруудад өөрийн биеэр очиж эдгээр өгөгдлүүдийг авхуулна (нүүрний зураг, хурууны хээ) Хэрэв та, БНЧУ-ын нутагт байгаа бөгөөд энд оршин суух зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол таныг дотоод хэргийн яамнаас энэ зорилгоор дуудна. Дараа нь үнэмлэхээ өөрийн биеэр ирж авахыг танд мэдэгдэнэ.

Хэрэв удаан хугацааны оршин суух эрхийн үнэмлэхээ ирж авахгүй бол энэ үйл ажиллагааг зогсооно. Хэрэв байнгийн оршин суух зөвшөөрлийн үнэмлэхээ ирж авахгүй бол танд 10 000 хүртэлх чех кроны торгууль ногдуулж болно.

Одоо эзэмшиж буй үнэмлэх тань хугацаагаа дуустал хүчинтэй, дараа нь биометрическый өгөгдлүүдтэй үнэмлэхээр солино.

Өргөдөл өгөхөд өөрчлөлт орсон шинэ нөхцлүүд

Оршин суух зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг (удаан хугацааны болон байнгийн оршин суух) дотоод хэргийн яамны харъяа салбар газар өөрийн биеэр ирж өгөх үүрэгтэй.

Байраар хангах тухай баримт бүрдүүлэхэд тавих шинэ шаардлага

Оршин суух зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөлдөө байрны бичиг хавсаргах шаардлагатай бол дараахь баримтуудаас бүрдүүлэх:

• та, тэр байр байшингийн эзэн гэдгээ батлах баримт

• тэр байр байшинд байх эрхтэй гэдгээ батлах

• таныг тэр байр байшинд амьдрахыг зөвшөөрсөн баримт, байр байшингийн эзний нотратаар батлуулсан гарын үсэгтэй байх    шаардлагатай

Өөр баримтыг байраар хангах тухай баримт гэж үзэхгүй.

Амьдрах байраар хангасан байр нь хүн амьдрахад зориулагдсан байр сав, обьектонд байрлана.

Хувиараа хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух зөвшөөрөлд олгоход орсон өөрчлөлтүүд

Хэрэв та оршин суух зөвшөөрлийн зорилгоо хувиараа хөдөлмөр эрхлэх зорилгоор өөрчлөхийг хүсч байвал та БНЧУ-д дор хаяж 2 жил амьдарсан байх ёстой. Энэ нөхцөл нь, дангаар хувиараа хөдөлмөр эрхлэх тухай бодож буй хүн болон худалдааны компани буюу хошоололын гишүүний хувьд хувиараа хөдөлмөр эрхлэх тухай бодож буй хүнд хамааралтай.

Хувиараа хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух зөвшөөрөл олгох ба сунгуулахыг хүссэн өргөдөлдөө хавсаргах шинэ зүйлс:

• Таны сарын орлого, амьдралын доод хэрэгцээний мөнгө байрны зардал хоёрын нийлбэрээс бага бус гэдгийг баталсан баримт;

• зохих бүртгэл жагсаалтанд бүртгүүлсэн тухай баримт (жнь: лицензийн/бизнесийн бүртгэл);

• хэрэв та дангаараа хувиар хөдөлмөр эрхлэгч бол: татвар ба нийгмийн даатгалд таныг өргүй тухай батлах зохих байгууллагуудын тодорхойлолт;

• хэрэв та худалдааны компани буюу хошоололын гишүүний хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол: энэ худалдааны компани/ хоршоолол тань татвар ба нийгмийн даатгалд өргүй тухай батлах тодорхойлолт;

• шаардвал, орлогын татварын хэмжээг бодох дүн.

Эрүүл мэндийн жуулчны даатгалын баримтанд тавих шинэ шаардлагууд

90 хоногоос дээш хугацаанд гадаад орон руу зорчих өргөдөл өгсөн тохиолдолд эрүүл мэндийн жуулчны даатгал хийлгэсэн баримт үзүүлэхийг шаардана, энэ нь гэнэтийн ба хойшлуулж болшгүй эмчилгээ үзлэгийн төлбөрт зориулагдана.. Даатгалын хүрээний хэмжээ нь дор хаяж 60 000 Евро байх ёстой. Эрүүл мэндийн жуулчны даатгал хийлгэсэн баримтын хамт даатгалын гэрээ түүний ерөнхий нөхцлүүдийг чех хэл рүү албан ёсны орчуулга хийлгэж баталгаажуулсан байна. Шаардсан тохиолдолд, чехийн газар нутаг дээр байх хугацааны турш эрүүл мэндийн даатгалд хамрагдсан тухай баримтаа шалгуулж үзүүлнэ.

Чехийн газар нутаг дээр ирсэн хойноо удаан хугацааны виз сунгуулах буюу удаан хугацааны оршин суух зөвшөөрөл хүссэн тохиолдолд өргөдөлдөө эрүүл мэндийн жуулчны даатгал хийлгэсэн баримтаа хавсаргана. Энэ даатгалыг зөвхөн БНЧУ-ын нутагт үйл ажиллагаа явуулах эрх бүхий даатгалын газар эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээний хүрээнд хийлгэсэн байна.

АНХААР :

Эдгээр мэдээлэл нь ерөнхий чиглэл бүхий – хуулийн нарийн заалтуудыг www.mvcr.cz/cizinci

Гадаадын иргэдийн асуудлын тухай хуулинд шинэчлэлт орохоос өмнө удаан хугацааны виз/удаан хугацаны оршин суух зөвшөөрөл олгохыг хүсч өгсөн өргөдлийн хариуг өргөдөл өгөх үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ.

 



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог