Гэрт амьдардаг Чех залуу фермчин

Нийтлэсэн: admin
Огноо: 2010-12-30

Карлов Вари(Karlovy Vary) бүс нутгийн Валеч(Valeč) тосгоноос холгүй залуу фермчин залуу Войте Весэли(Vojtěch Veselý) өөрийн найз охин Ленкагийн хамт Монгол гэртээ адил “майхан”-нд энэ өвлийн хамгийн хүйтэн өдрүүдийг дулаахан өнөтэй өнгөрүүлж байна. 

Майхан гэхээсээ илүү тохижуулж янзалсан өрөө бүхий гэр гэлтэй. Зуух, гал тогооны хэсэг, цонх, модон шалан дээр хивс, ажлын ширээн дээр зул сарын амттан, компьютер, конусэн хэлбэр бүхий дээврийн доор унтлагийн ор харагдана.

“Энэхүү гэр нь Монголын уламжлалт гэрийн шууд хуулбар биш юм. Монголын уламжлалт гэрт эр хүний тал нь гэрийн баруун хэсэг, эмэгтэй хүнд зүүн хэсэг нь оногддог бөгөөд баганануудын дунд гал байх ёстой юм. Тооныг багананууд барих бөгөөд багана дундуур явахыг цээрлэдэг. Ийм зохион байгуулалт бидэнд байхгүй” хэмээн залуу эр мишээн тайлбарлав.

Энэ гэрт Монгол гэртээ адил голдоо галын зуух байхгүй учраас тооно нь хаалттай байгаа. Энгийн хананд байх зуухаар халдаг гэнэ.

Гадаахь айхтар хүйтэнгээс гэрийн энэхүү тухлаг дулааныг бүрдүүлж байгаа цорын ганц нууц нь хонины ноосоор дулаалсан нимгэн даавуу юм. Энэхүү хоёр хос гэрт нүүж амьдрах болсон нь романтик гэхээсээ илүү практик шалтгаантай хэмээн тайлбарлав.

Гэрт цахилгаан татсан ба wi-fi антеннаар интернетэд холбогдоно. "Зул сарын баярыг ээж аавтайгаа тэмдэглээд ирсэн чинь усны хоолой маань хөлдчихсөн байсан. Одоо усаа худгаас авч байгаа. Гэхдээ нөгөө талаар хэрэглээний болон хаягдал усны зардлаа хэмнэсэн хэрэг болж байгаа юм" хэмээн инээмсэглэв.

Залуу хөдөө аж ахуйч Войте 30 гаруй хоньтойгоос гадна мөн зөгий тэжээдэг аж. Түүнээс гадна өөрсдийн тарьсан алимаар шүүс хийдэг ба хүүхдэдэд зориулан сургалтын семинар зохион байгуулдаг аж. Мөн сонирхсон хүмүүсийг уг гэртээ хонуулдаг арга хэмжээ хүртэл зохион байгуулдаг гэнэ.

 

2010 оны 12-р сарын 30-ны DNES сонингоос орчуулав. Чех хэл дээр уншихыг хүсвэл энд дарна уу



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог