Нутгийн сонингоос №1 2010 оны 12-р сарын 17-ноос 24 хүртэл

Нийтлэсэн: admin
Огноо: 2010-12-24
Нутгийн сонингоос №1 2010 оны 12-р сарын 17-ноос 24 хүртэл

ТЭРГҮҮЛЭГЧ сайтынхан бид та бүхэндээ мэдээний соргогыг хүргэхийг эрмэлздэг билээ. Ингээд та бүхэндээ "Нутгийн сонин" нэртэй шинэ буланг нээж байна.
Эх нутгаасаа хол ч гэсэн бид сэтгэл зүрхэнд уяатай ар гэрийн, улс орны юу болж байгаа талаар бид өдөр болгон ямар нэгэн байдлаар мэдээ, мэдээлэл авахыг хүсдэг билээ. Интернетээр мэдээ унших, ар гэрийнхэнтэйгээ утсаар ярих, мөн Монголоос дөнгөж ирсэн хүнээс сонин сайхан сонсох гэх мэт.
Гэвч заримдаа ажил, сургууль бидэнд огтхон ч зав өгдөггүйгээс улбаалан Монголд юу болж байгаа талаарх мэдээллээс хөндийрчих гээд байдаг хандлагатай болдог. Ийнхүү TERGUULEGCH.com та бүхэндээ долоо хоногт Монголд болж, өнгөрч буй чухал, онцлох мэдээллийг тоймлон багцлан 5 дахийн орой ажлаа тарсны тань дараа, эсвэл хагас сайны өглөөний цайн дээрээ унших Нутгийн сонинг хүргэж байна.


Бид аль болох улс төрчдийн хэрүүл, маргаан бүхий нийтлэлээс зайлсхийсэн болохыг дурдая. Нутгийн сонин булан нь Монголд болж буй үйл явдлын долоо хоногийн тойм тул зарим тодорхой мэдээллүүд хуучирсан, эсвэл шинэчлэгдэн өөрчлөгдөхийг харгалзан үзэхийг хүсэмжлэе. Мэдээллийн үнэн зөв байдлыг TERGUULEGCH.com хариуцахгүй. Ингээд эхний долоо хоногийн дугаараа хүлээн аван уншина уу.

 

 



 

Хятадууд махны хомсдолыг зориудаар бий болгож байна
2010-12-17 өдөр 09:35

Сvvлийн vед хятад иргэд их хэмжээний мах хилээр гаргах, нөөцлөх байдал их байна. Шалгалтын явцад ч энэ нь батлагдаад байгаа. Энэ маягаар махыг тонн тонноор нь гадагш гаргаад байвал ирэх хаварт нөөцөлсөн 12000 тонн мах хаанаа ч хvрэхгvй. Хоёрхон л cap иднэ шvv дээ. Эргээд махны vнэ тэнгэрт хадаж, бид хэд дахин vнэтэй мах иднэ гэсэн vг.

http://sonin.mn/?p=106074

 

Барилгын зөвшөөрөл авах хугацаа 2.8 дахин багаслаа
2010-12-17 өдөр 11:51

Барилга барих тусгай звөшөөрөл авахад 120-оод хүний гарын үсэг зуруулж, үүндээ аж ахуйн нэгжүүд 480 орчим хоног зарцуулдаг байв . Тэгвэл энэ гарын үсгийн тоо 52 хувь цөөрч, зарцуулах хоногийн тоо 2.8 дахин багасч байна. Ингэснээр ийм зөвшөөрлүүдийг авсаар жил гаруй хугацаа алддаг байсан бол одоо хагас жилд л багтах болж байгаа юм.

http://sonin.mn/?p=106125

 

Шинэ жилийн баярыг хэзээнээс тэмдэглэдэг болсон бэ?
2010-12-17 өдөр 12:01

Юлий Цезарийг шинэ хуанли зохиох хүртэл ромчууд шинэ жилийг гуравдугаар сарын эхэнд тэмдэглэдэг байсан байна. Одоо уг хуанлиг Юлийн хуанли гэж нэрлэдэг билээ. Энэ хуанлийн дагуу шинэ онтой золгох өдөр нь нэгдүгээр сарын эхний өдөр болсон байна. Нэгдүгээр сарыг илэрхийлдэг январь гэдэг нэрийг Ромын бурхан Янусыг бэлгэдэж өгсөн ажээ. Харин Шинэ онтой золгох баярыг «календы» гэж нэрлэдэг байжээ.

http://sonin.mn/?p=106135

 

Монголчуудын хэлэх дуртай үг нь “Маргааш”
2010-12-17 өдөр 12:06

Япон Улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такүо Кидокоро гуай бол Монгол орныг, монгол хүмүүсийг үеийн үед сайн мэдэх хүний нэг. 1973 онд манай улсад Японы ЭСЯ анх байгуулагдах үед хариуцлагатай албан тушаал хашиж байсан цагаас хойш хэд хэдэн удаа Монголд томилогдон, манай улс дахь Японы ЭСЯ-тай хувь заяагаа салшгүй холбож ирсэн юм. Монголоор ус цас шиг ярьж, “Жонон хонгор морь”-ийг ардын дуу шигээ дуулах түүнтэй энгүүн яриа өрнүүллээ.

http://sonin.mn/?p=106139

 

Иргэд 10 мянгын төлөө ”дайн” зарлав
2010-12-17 өдөр 12:16

Картын бараанд дугаарлаж байсныг санагдуулам дарааллыг “Хадгаламж” банкны Хайлааст, Чингэлтэй дэх тооцооны төвөөс харж болохоор байлаа. Дээрх тооцооны төвvvдэд 3-4 теллер иргэдэд vйлчилж байсан бөгөөд банкны хамгаалагч хvмvvсийг 10, 10-аар нь дотогш оруулж байв. “Хадгаламж” банкны Хайлааст тооцооны төв Чингэлтэйн 13, 14 дvгээр хорооны иргэдэд vйлчилж байна. Дээрх хоёр хороонд нийт 18 мянган иргэн амьдардаг аж.

http://sonin.mn/?p=106148

 


 

“Гоёл-2011” наадмын дотуур хувцасны загварууд / фото сурвалжлага/
2010-12-18 өдөр 13:45

:D

http://sonin.mn/?p=106256

 

Цахарын зохиолч Лигдэн “Би Монгол хүн” нийтлэл / аудио/
2010-12-18 өдөр 14:31


Өөлд овогт Лигдэн гуай Өвөр Монголын Шилийн гол Аймгийн Хөвөөт шар хошууны ханын ар гэдэг газар 1943 оны 7 сарын 23 д малчин Базарширчинчоогийн отгон хөвгүүн болж төржээ. Хар бага наснаасаа хал зовлон амсаж, ядуу амьдралд давтагдан өссөн учраас, хүчтэй бэрхшээс хойш ухардаггүй цөс зоригтой хүн болж хүмүүжсэн байна. Ухаа орсон цагаасаа ном сударт бахтай хүн байжээ.

http://sonin.mn/?p=106289


Хятад руу түүхий нүүрс зөөсөн нь илрэв
2010-12-20 09 цаг 33 минут


Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Мон-Эн-Ко” Компани санамж бичигт тохиролцсон түүхий нүүрсийг Монголын хилээр гаргахгүй гэсэн гэрээгээ зөрчив.

http://sonin.mn/?p=106322

 

Ж.Батзандан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий ТУЗ-ийн гишүүн болжээ
2010-12-20 09 цаг 56 минут

Удтал дуншсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий ТУЗ-ийн гишүүд томилогджээ. Үүнд АНУ-ын болон Их Британийн 2 иргэн, Иргэний хөдөлгөөний гэх Ж.Батзандан, ТӨХ-ий дарга Д.Сугар,  дэд дарга О.Эрдэнэбулган, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс МГЛ”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, БОАЖЯ-ы газрын дарга Д.Энхбат, ЭБЭХЯ-ы  газрын дарга А.Эрдэнэпүрэв нар багтаж байгаа аж. ТУЗ-ийн даргаар ТӨХ-ий дарга Д.Сугар ажиллах юм байна.

http://sonin.mn/?p=106332

 

Эхнэр, хүүхдүүдээсээ мөнгө харамласан Д.Батбаяр бүх хөрөнгөө Т.Баясгалангийн нэр дээр болгож байна
2010-12-20 10 цаг 53 минут

2007 онд ХУД-ын анхан шатны шүүхээр Д.Батбаяр, Т.Буянбилэг нарын гэр бүл цуцлах шүүх хурал болж , эхнэр хүүхдэд  нь ноогдох хөрөнгөний хувь 571 сая төгрөгийг өгүүлэхээр болсон байна.  
2008 оны сонгуулийн өмнө  эхнэртээ “Удахгүй өгнөө, хө” хэмээж байсан  сумоч Д..Батбаяр  саяхан Нийслэлийн шүүхэд давж заалджээ.

http://sonin.mn/?p=106343

 

Цэцэрлэгийн нэг өдөр / фото нийтлэл-2/
2010-12-20 12 цаг 31 минут

Нийгэмд тулгарч  буй болж бүтэхгүй байгаа зүйлийн тухай олон мэдээллийн дунд  цэцэрлэгийн багачуудын тухай гэгээлэг мэдээллийг таньд хүргэж байна.

http://sonin.mn/?p=106356

 

Сайдын мутраас болж, мянгаад үйлчлэгч бүсгүй хохирч байна
2010-12-20 12 цаг 32 минут

Монголын Төмөр замын Суудлын вагон Депогийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга Х.Эрдэнэ төрөөс гишүүдийнх нь эрх ашгийг хохироосон зарим нэг шийдвэр удаа дараа гарч байгаа талаар ийн өгүүлж байна.

http://sonin.mn/?p=106416

 

Билл Геитс: Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй, тэнд зуны амралт гэж бүр ч байхгүй
2010-12-20 12 цаг 58 минут

Манай гаригийн хамгийн баян хүн Билл ейтсийг мэдэхгүй хүн гэж үгүй. Түүнийг боловсролгүй баян гэж атаархагчид олон. Гэвч чадаж байгаа юманд арга байхгүй. Ер баян тансаг амьдрах ганц арга зам нь боловсрол биш гэдгийн нотолгоо хорвоо дэлхийд захаас аван бий. Магадгүй монголчууд бидний дундаас ч ийм жишээг сонгож болно байх. Тодорхой түвшний боловсрол эзэмшээгүй хэрнээ бүхий л хүн төрөлхтөнд танигдсан алдартай жүжигчин, “Галдиатор” киноны дүрээр нь бидний сайн мэдэх болсон Рассел Kpoy /Russell Crowe/, Английн алдарт хөлбөмбегчин Дэвид Бэкхэм /David Beckham/, алдарт Уолт Дисней /Walt Disney/ гэхчлэн олон хүний нэрийг дурдаж болно. Тэд бүгд амжилтад хүрсэн өөрийн гэх арга замтай.

http://sonin.mn/?p=106430

 


 

Цалингийн доод хэмжээг өсгөж ядуурлыг бууруулах боломжтой
2010-12-21 09 цаг 22 минут

Баялаг шударга хуваарилагдаж байна уу
Манай улс хүн ам цөөтэй, байгалийн баялаг ихтэй. Иймээс ойрын жилүүдэд уул уурхайгаас орж ирэх баялгаас олон хүн хувь хүртэж, улс орны хөгжил хурдасна гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ баялаг үнэхээр шударга хуваарилагдаж чадаж байна уу гэх асуултыг тавих шаардлагатай болж байгаа юм.

http://sonin.mn/?p=106565

 

Монголчууд пара наадмаас таван медаль хүртлээ
2010-12-21 09 цаг 46 минут

БНХАУ-ын өмнөд бүсийн Гуандун мужийн Гуанжоу хотноо Пара спортын Азийн X наадам энэ сарын 12-19-нд болж өндөрлөлөө. Тус наадамд Ази тивийн 41 орны 2512 тамирчин спортын 19 төрлөөр өрсөлдсөн бөгөөд манай улсаас спортын долоон төрөлд 37 тамирчин оролцож, хоёр мөнгө, гурван  хүрэл медаль хүртлээ.

http://sonin.mn/?p=106585

 

Сурагчийн дүрэмт хувцас бизнес болсон уу?
2010-12-21 09 цаг 51 минут

“Ээжээ таны цалин буусан уу. Манай ангийнхан бvгдээрээ дvрэмт хувцсаа авчихсан. Би л аваагvй байгаа. Маргааш өмсөхгvй бол хичээлд чинь суулгахгvй шvv” гэж багш хэлсэн хэмээн ээждээ ярьж яваа хvvхэдтэй автобусанд таарлаа.

http://sonin.mn/?p=106590

 

Б.Наранбаатар Великовт ялагдлаа
2010-12-21 11 цаг 15 минут

Монгол Улсын гавъяат тамирчин Б.Наранбаатар Германы Зарбрукен хотын “KSV Kollerbach” клубтэй гэрээ байгуулсны дагуу Германы бөхийн чөлөөт барилдааны Бундеслигт зодоглож байгаа билээ.

http://sonin.mn/?p=106615

 

“Атрын III аян” үргэлжилнэ
2010-12-21 13 цаг 15 минут

“Атрын III аян” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100, хүнсний ногооны 53.7 хувийг дотоодын ургацаас хангах бүрэн боломж бүрдсэн билээ. Харин дараагийн шатанд хүнсний аюулгүй байдал, чанарт Засгийн газар гол анхаарлаа хандуулж байна.

http://sonin.mn/?p=106658

 

2010 оны онцлох үйл явдлууд
2010-12-21 14 цаг 54 минут

Өдөр хоногууд урсан хөвөрсөөр 2010 он улиран одох цаг хаяанд ирлээ. Григорийн хуанлигаар 2010 он дорнын тооллоор цагаан бар жил байсан бөгөөд амьтныхаа шинжийг хадгалсан ширүүхэн бас хүчирхэг жил байсан гэхэд болно. Дэлхий дахинаа өдөр бүр тэр ч бүү хэл цаг мөч тутамд шинэ содон үйл явдал гардгаас чухамхүү олон нийтийн анхаарлыг илүүтэйгээр татсан үйл явдлыг тоймлон хүргэе.

http://sonin.mn/?p=106689

 

“Бөртэ чоно”-ын шилдэг нь хэн бэ?
2010-12-21 14 цаг 55 минут

2010 он монголчууд бидний хувьд амжилт ялалтаар дүүрэн он болж байна. Тэр дундаа спортынхон маань ард түмэндээ бахархагдаж, Монголын түүхэнд түүх болон үлдсэн. Жил бүрийн 12 дугаар сард буюу он солигдох мөчид Монголын спортынхон шилдгүүдээ тодруулахаар нэгэн дор цугладаг. Өөрөөр хэлбэл Монголын Үндэсний Олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах  “Бөртэ чоно”  ёслолын үйл ажиллагаа хоёр оны зааг дээр зохион байгуулагддаг билээ.

http://sonin.mn/?p=106691


 

С.Жавхлан: Чоно өлсөхөөрөө юу ч хамаагүй барьж иддэг биз дээ
2010-12-24 08 цаг 20 минут

Эх дэлхий, газар нутгийнхаа төлөө нэгдсэн “Гал үндэстэн” холбооны төлөөлөн удирдах зөвлөлийнхөн хэвлэлийн хурал хийлээ. “Анхаар! монголчуудаа. Өлсгөлөн эхэллээ. Монголчууд өлсвөл хэн хариуцах вэ” гэсэн  уриатай тэд баруун  аймгуудаар  ажиллаад ирсэн байна. Тэдний очсон газарт махны үнэ тэнгэрт хадаж, газар нутаг нь сэндийчүүлж, ард иргэд нь өлсгөлөнд автсан байдал бий болжээ. Энэ талаар “Хөх нуруут” бүлгэмийн тэргүүн,  “Гал үндэстэн” холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн С.Жавхлантай ярилцлаа.

http://sonin.mn/?p=107221

 

Хөрөнгөө алт болго
2010-12-24 11 цаг 51 минут

Алтны ханш өдөр ирэх тусам өсч байна. Өнгөрсөн лхагва гаригт унци алтны ханш Лондонгийн бирж дээр 1387.00, Нью-Йоркийн бирж дээр 1385.90 ам.долларт хүрч шинжээчдийн хэлснээр инч инчээр өссөөр байгаа юм. Ер нь цаашид өсөх хандлагатай байгаа гэж мэргэжилтнүүд онцолжээ. Иймээс зарим улсын засгийн газар холбогдох албанд алт нөөцлөх үүрэг өгч байгаа аж.

http://sonin.mn/?p=107311

 

Үндэсний тусгаар тогтнолыг гадаадынхан үнэлсэн нь
2010-12-24 11 цаг 25 минут

Манай түүхчид Монголд манжийн засгийн газар бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн үеэс Монголчуудын үндэсний хөдөлгөөн илүү хүчтэй өрнөх болсон гэж үздэг. Энэ хөдөлгөөний гол үүргийг Богд Жавзандамба хутагт гүйцэтгэсэн гэж дүгнэдэг. Богдын заавар удирдлагаар 1911 оны зун Монголын төлөөлөгчдийг Петербург рүү Оросын цагаан хаанаас тусламж гуйлгахаар нууцаар явуулсан тухай түүхэнд тэмэглэгдсэн байдаг.

http://sonin.mn/?p=107302

 

Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж буй эцгүүдэд хатуу хариуцлага тооцдог болъё
2010-12-24 10 цаг 34 минут

“Ажилдаа урамтай явж, гэртээ баяртай ирэхийг аз жаргал хэмээнэ” гэсэн хэлц үг бий. Энэ бол иргэн бүр ажилтай, орлоготой, хамт олонтой, тав тухтай орон байртай, гэр бүлдээ сэтгэл хангалуун байхыг илэрхийлсэн үг биз ээ. Ийм орчин нөхцөл бүрдүүлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлээд бодитой хэдэн саналыг дэвшүүллээ.

http://sonin.mn/?p=107278

 

Одон орны анхны төвийг Мөнх хаан байгуулжээ
2010-12-24 09 цаг 58 минут

Мөнх хаан од зүй ба хэмжил зүйн ухааны чамгүй мэдлэгтэй байсан баримт бий. Монголчууд 1256 оны үед тригонометрийг од зүйгээс салган бие даасан ухаан болгосон “Гүйцэд дөрвөн талт” номыг туурвисан байна. Энэхүү бүтээл нь Европт тригонометрийн үндсийг тавьсан Региомонтанаас 200 орчим жилийн өмнө Орос хэлэнд орчуулагджээ.

http://sonin.mn/?p=107267

 

Үр хойчдоо өөриймсөг хандах цаг болжээ
2010-12-24 09 цаг 15 минут¨

Нүүрэндээ  инээд  алдсан ч,  сэтгэлдээ  шаналал  тээсэн   хүүхдүүд  Монголын ирээдүй гэж үү. Өнөөгийн  нийгэм  бүхэлдээ  хоёр  хуваагдаж  хар, цагаан  өнгөөр  сүлэлдэж  байна. Аав, ээжийнхээ хайранд  эрхэлж  яваа  нэгэн  байхад,  амьдралын  хатуу  нугачаанд  бүдэрч  суугаа  хүүхдүүд  ч  бий.

http://sonin.mn/?p=107245

 

Алтан Соёнбо бол бидний өвөг дээдсийн дээд оюуны өв бүтээл мөн
2010-12-24 09 цаг 27 минут

Хэрэв 1992 оны Үндсэн хуулинд крилл үсгээр “соёмбо” гэж бичсэн бол энэхүү Үндсэн хуулийн 12-р зүйлд үндэсний монгол бичгээр алтан “соёнбо” гэж бичигджээ. Бид үндэсний монгол бичгээр тэмдэглэгдсэн “соёнбо” гэдэг үгийг цаашид хэрэглэх болно. Алтан соёнбын талаар бид хэд хэдэн чухал тодорхойлолтыг “Хөх толбо” сонины 2010 оны №22-т бичиж нийтлүүлснийг зон олондоо дахин толилуулъя.

http://sonin.mn/?p=107193

 

 

 

 

 

 



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог