Та бүхнийг урьж байна

Нийтлэсэн: admin
Огноо: 2010-12-21

TERGUULEGCH.com та бүхэнтэйгээ хамт шинэ жилийн баярыг тэмдэглэхийг хүслээ. Хаа сайгүй шинэ жилийн уур амьсгал ороод сайхан байна шүү. Та бүхэн өөрийн хот, амьдарч байгаа газартаа шинэ жилийн уур амьсгал ямар байгааг, ямар гоё мод сүндэрлэсэн, яаж баярлаж байна зэрэг шинэ жилийн холбогдолтой зурагнуудаа бидэн рүү илгээнэ үү. Бид тэрхүү зургаар шинэ жилийн тусгай нийтлэл бэлтгэх болно.

Зөвхөн Чех улсад байгаа хүмүүс гэлтгүй, дэлхийн аль ч өнцөгт байгаа та бидэн рүү зургаа явуулж, тэрхүү баяр хөөр, уур амьсгалыг бусаддаа хуваалцах боломжтой.

Нэг майл хаягнаас дээд тал нь 3-н зураг хүлээж авах тул хамгийн шилдгийг нь явуулаарай ;)
Мөн зурагныхаа тайлбарыг заавал хавсаргаарай. Жишээлбэл, хаана, ямар хот, өөрийн сэтгэгдэл зэрэг зүйлийг бичихээ мартав.

Өнөөдөр яг одооноос эхэлж зургийг авах бөгөөд тэр даруй нэг нэгээр нь нэмэн баяжуулан, шинэ оны 1-р сарын 2-н хүртэл зургийг хүлээн авах болно.

Зургаа ХОЛБОО ТОГТООХ гэсэн хэсэг рүү орон бидний майл хаяг руу илгээнэ үү.

 

Хүндэтгэсэн, TERGUULEGCH.com

 

Бэлтгэсэн нийтлэлийг эндээс хүлээн авна уу

 

 



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог