Өвчний даатгалын хууль (=Жирэмсний үеийн болон дараахь мөнгөн тэтгэмжийн тухай хууль)

Нийтлэсэн: admin
Огноо: 2010-12-18
Өвчний даатгалын хууль (=Жирэмсний үеийн болон дараахь мөнгөн тэтгэмжийн тухай хууль)

Олон хүмүүс бидэнд хандан, жирэмсний болон жирэмсний амралтын мөнгөний талаар мэдээлэл оруулж өгөхийг хүссэний дагуу ТЭРГҮҮЛЭГЧ та бүхэндээ албан бус боловч холбогдох хуулийн заалтуудыг орчуулан хүргэж байна. Буруу мэдээлэл олон нийтэд тараахаас сэргийлсэндээ, мөн үнэн зөв, цэгцтэй хуулийн мэдлэг өгөх зорилготой байснаас тодорхой цаг хугацаа хоцорч хэрэглэгчдийн хүсэлтэнд хариулж байгаад хүлцэл эрье.

 

 

Админ миний бие хуулийн заалтуудыг уншиж танилцан, мөн тодорхой тооны мэргэжлийн орчуулагч нараас утасдан асуусны үндсэн дээр энэхүү мэдээллийг хүргэж байна. 2011 оны 1-р сарын 1-нээс эхлэн БНЧУ гадаад иргэдийн талаарх бодлогоо чангалах талаар хуулийг боловсруулсан билээ. Илүү мэдээллийг эндээс дарж уншина уу. Хэдийгээр хуулийн төсөл яг үнэндээ шийдэгдээгүй байгаа юм байна. Сенатаар нийтдээ 2 удаа ороод буцаагдсан ба сүүлд 3 дахь удаа ороод орлоо гэсэн ам мэдээллийг аваад байна. Яг ямар шийдвэр гарсан, мөн шинэ оноос хууль өөрчлөгдөх талаар үнэн зөв мэдээлэл олох аваас цаг тухайд ТЭРГҮҮЛЭГЧ та бүхэндээ эхэнд хүргэх болно.

Шинэ хууль гарах сургаар олон нийтэд жирэмсний амралтын мөнгө олгогдох хууль өөрчлөгдөх нь гэсэн буруу мэдээлэл тарсныг энд залруулахыг хүслээ. 2011 оноос хэрэгжиж байгаа хууль нь жирэмслэлтийн тухай хуультай ямар ч холбоогүй юм.Доорх хуулийн мэдээллийг БНЧУ-ын ажил болон нийгмийн хэргийн яамны албан сайтнаас авсан болно.

Хэрэв уншигч та бүхэн ямар нэгэн байдлаар үл ойлгогдох хуулийн томъёо, нэршилтэй учрах, эсвэл ямар нэг зүйлийг илүү тодруулж асуухыг хүсвэл доор сэтгэгдэл маягаар үлдээвэл ТЭРГҮҮЛЭГЧ та бүхэндээ хариулахдаа дуртайяа, хэзээд бэлхэн байх болно. Мөн ТЭРГҮҮЛЭГЧ.ком-ийн талаарх өөрийн сэтгэгдэл, мөн ямар сэдэв, мэдээлэл, мөн ямар шинэ булан нээж болох талаар өөрсдийн санал бодлоо сэтгэгдэл маягаар илэрхийлэх, эсвэл Холбоо тогтоох гэсэн хэсэг рүү орон е-майл, эсвэл faceboook, twitter гэсэн олон нийтийн сүлжээг ашиглах илэрхийлэх аваас туйлаас их баярлах билээ. ТЭРГҮҮЛЭГЧ-ийг улам гоё болгохын төлөө хамтдаа хичээцгээе. Нэг чигт үргэлж хүчирхэг байхын төлөө.

 



 

Өвчний улмаас олгох тэтгэлгийн даатгал(=Nemocenské pojištění)

Тодоройлолт:
Өвчний улмаас олгох тэтгэлгийн даатгал(үүнээс хойш өвчний даатгал гэнэ) нь өвчин, жирэмслэлт болон төрөлт зэрэг нийгмийн шалтгаанаас улбаалан, түр хугацаагаар орлогогүй болсон хувь хүнд хамаарах, мөнгөн тусламжийн хэлбэрээр олгох санхүүгийн тэтгэлгийг хэлнэ.
Хэнд хамаарах:
-    Ажил эрхлэгч (=zaměstnanec)
-    Хувиараа хөдөлмөр эрхлэгч (=osoba samostatně výdělečně činné)
Ажил эрхлэгчийн хувьд ажилд орсон өдрөөс эхлэн, тухайн ажлаас гарах хүртэлх хугацаагаар тооцох бөгөөд энэ хугацаанд өвчний даатгалыг заавал төлөх ёстой. Хувиараа хөдөлмөр эрхлэгч нь өөрийн дураар төлөх боломжтойгоороо ялгаатай.
Чех улсын иргэн болон БНЧУ-д амьдарч байгаа бусад улсын иргэдэд өвчний даатгалын хууль адил үйлчлэгдэнэ. Гол шаардлага нь БНЧУ-д байх. Түр хугацаагаар Чех улсаас гадна ажилласан тохиолдолд хугацааг өвчний даатгалд тооцохгүй.
Төрөл:
Өвчний даатгал нь нөхцөл байдлаас үндэслэн 4-н төрөл байна.
-    Хөдөлмөр түр алдалтын (=Nemocenské)
-    Эцэг эхэд зориулсан мөнгөн тусламж (=Peněžitá pomoc v mateřství)
-    Асралтын (=ošetřovné)
-    Жирэмсэн болон эцэг эх байх үеийн тэнцүүлэх тэтгэмж (=Vyrovnávací příspěvek v těhotenství a v mateřství)


1.    Хөдөлмөр түр алдалтын

Эмчийн магадлагаагаар ажиллах чадваараа түр алдсан ажил эрхлэгчид хамаарагдана. Ажиллах чадвараа түр алдсан өдрөөс хойш дээд тал нь 365 хоногт олгогдоно.
Эхний 14-н хоногийн тэтгэлгийг ажил олгогч цалингийн хэмжээтэй дүйцүүлэн олгоно.

2.    Эцэг эхэд зориулсан мөнгөн тусламж
Энэхүү мөнгөн тусламжийг авах хамгийн гол шаардлага нь ажилд явж бүртгүүлсэн өдөр сүүлийн 2 жилд дор хаяж 270 календарийн хоног байх.
Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хувьд 180 хоног.
Эмэгтэй хүний хувьд хэрэв жирэмсэн байх хугацаанд ажлаасаа гарсан тохиолдолд хамгаалах хугацаа (=ochranná lhůta)* тооцогдож эхлэх бөгөөд энэ хугацаа 180 календарийн хоног байна.
Мөнгөн тэтгэмжийг 28 долоо хоног авах бөгөөд хэрэв нэг доор 2 эсвэл түүнээс олон хүүхэд зэрэг төрсөн тохиолдолд 37 долоо хоног тэтгэмжийг авна.
Мөнгөн тэтгэмжийг хүүхэд төрсөн өдрөөс эхлэн тооцож эхлэнэ.
Хэрэв төрөхийн хүндрэлээс үүдэн эх нас барснаас, эсвэл хүнд эх хүн өвчний улмаас төрсний дараа хүүхдээ харах чадваргүйгээс хүүхэд өөр хүний халамжинд шилжсэн тохиолдолд энэ хугацаа 22 долоо хоног, ихэр болон түүнээс олон хүүхэд  төрсөн тохиолдолд 31 долоо хоног олгогдоно.

3.    Асран халамжилсны
Асралтын тэтгэмж нь гэр бүлийн бусад гишүүдийг асрах шаардлаганы улмаас ажиллах боломжгүй болсон ажил эрхлэгчид олгогдоно. Асралтын тэтгэмж дараахь нөхцөл байдалд үүснэ:
-    Гэр бүлийн бусад гишүүдийг асарч байгаа
-    Сургууль, цэцэрлэг халдварт өвчний улмаас хаах зэрэг үйл явдлаас шалтгаалан гэртээ хүүхдээ харж байгаа ажил эрхлэгчдэд
Хэрэв эцэг, эхэд зориулсан мөнгөн тэтгэмжийг (жирэмсний болон төрөлтийн тэтгэмж)-ийг эхнэр (эсвэл нөхөр) нь авч байгаа тохиолдол хосуудын нөгөө нь асралтын тэтгэмжийг зэрэг авах боломжгүй.


4.    Жирэмсэн болон эцэг эх байх үеийн тэнцүүлэх тэтгэмж

Жирэмслэлт, эцэг эх болох, хүүхдээ хөхөөр хооллох зэрэг шалтгаанаас улбаалан ажлаа сольсон эмэгтэй хэрэв шинэ орсон ажилдаа өмнөх ажлаасаа бага хэмжээний цалин авч буй тохиолдолд олгогдоно.
Тэнцүүлэх тэтгэмж нь хэрэв тухайн жирэмсэн эмэгтэй төрөхөөс өмнө 6-н долоо хоногийн өмнө ажлаа сольсон, эсвэл төрснөөс хойш 6-н долоо хоногийн дотор ажлаа сольсон тохиолдолд үйлчлэхгүй болно.

*ochranná lhůta
жишээ: Нэгэн жирэмсэн эхийн 2 жил ажлын гэрээ 2009 оны 1-р сарын 31-нд дуусчээ. Тэрхүү эмэгтэй 2009 оны 2-р сарын 15-нд шинэ ажилд орсон байна. Гэвч 5-н хоногийн туршилтын хугацааны дараа тухайн ажлаас гарчээ.
тайлбар: Энэ тохиолдолд өмнөх ажлын 180 календарийн хоногийн хамгаалах хугацаа 2-р сарын 1-нээс эхлэн тооцогдож эхлэх бөгөөд 7-р сарын 31-нд дуусна. Хуулийн дагуу хамгаалах хугацааны үед ажлаа сольсон тохиолдолд тухайн хугацаан дээр ажилласан хоногоос шалтгаалан хамгаалах хугацааг нэмж тооцно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэдийгээр 2-р сарын 15-нд шинэ орсон ажлаасаа 5-н хоногийн дараа 2-р сарын 19-нд гарснаас нийт 5-н хоногийг нэмж тооцох юм. Тэгэхээр өмнө нь 2-р сарын 1-нээс 14-н хүртэлх ажилгүй үеийн хамгаалах хугацаа 166 хоног  (180-14) дээр шинэ ажлын 5-н хоногийг нэмээд, 2-р сарын 20-нээс эхлээд нийтдээ 174 календарийн хоног болох бөгөөд 2009 оны 8-н сарын 09-д хамгаалах хугацаа дуусна.



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог