5 сарын 10-нд өргөх бичгээ ХНЯ-нд өглөө

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-05-13

1336657036_P201205100779301

Өнөөдөр яамны хажуугийн Palackého náměstí дээр янз бүрийн мэргэжил шаардахгүй ажлын хувцастай хүмүүс цуглалаа. Хувин, цэвэрлэх бодистой, эсвэл хөрөө гартаа барьсан эмэгтэй ч харагдана. Гадаад ажилчидтай харилцдаг төрийн бус 26-н байгууллагын нэгдсэн консорциумын төлөөлөглөгч нараас гадна Монгол, Украйн, Виетнамын гадаад иргэд ч ирсэн байлаа. “Бие биенийхээ эсрэг бид ажлаагүй, хамтдаа ажиллаж байгаа” гэсэн уриаг лоозон дээр бичсэн байв. Түүнээс гадна Чех болон гадаад ажилчдын хамтын ажлыг илэрхийлсэн жижиг байшинг картон хайрцагаар барьсан ба уг байшингийн нэг хэсгийг татахад тэр чигээрээ нурж байгааг харуулав.

“Ажиллахыг хүсч байгаа гадаадын иргэдэд БНЧУ шинээр ажлын зөвшөөрөл өгөхөө больж байгааг зөвхөн эсэргүүцээд байгаа юм биш харин энд олон жил амьдарсан бас хүндлэл хүлээсэн гадаадын иргэдийн ажлын зөвшөөрөл энэхүү удирдамжаас болж гарахгүй болоод байгаа тул энд цуглаад байна” гэж Консорциумын Елена Тулупова хөдөлмөрийн яамны удирдамжид эсэргүүцэлтэй хандаж байгаагаа тайлбарлалаа.

Тулуповагийн хэлж байгаагаар, энэхүү удирдамжаас болж БНЧУ-д албан ёсоор ажиллаж байгаа гадаад иргэд “саарал бүс” рүү орох аж. Хамгийн илүү хохирч байгаа хүмүүс нь барилга дээр ажилладаг, гэр цэвэрлэдэг, мөн гал тогоонд нэмэлт хүчээр ажилладаг ажилчид.  

“Бид нарын зорилго бол энд одоо яригдаж байгаа шиг гадаад иргэдийг шахах бол огт биш юм. Бидний зорилго бол хуулийн дагуу хандах, энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэрэв тухайн ажлын байран дээр тохирох ажил хайгч байна уу юу, үгүй юу гэдгийг харгалзаж үзэх бөгөөд хэрэв тийм биш бол мэдээж ажлын зөвшөөрөл олгоход ямар нэгэн саад байхгүй” хэмээн яамны хөдөлмөрийн зах зээлийн хэлтсийн дарга Иржи Ванашек эсэргүүцэлд оролцогчдод хандаж хэлэв.  Мөн эхлээд 3-н сар шахуу анализ судалгаа явуулсан гэв.

Өнгөрсөн жилийн сүүлчээр Европын холбооны бус улсын нийтдээ 36640 гадаад иргэдэд ажлын зөвшөөрөлтэй Чехэд ажиллаж байна. Үүнээс жилийн өмнө БНЧУ-д ажлын зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоо 49118, 2009 оны 12-р сард 73663 байсан аж. Хямралаас улбаалан ажилгүйдлийн түвшин ихэссэнтэй холбоотойгоор БНЧУ гадаад ажиллах хүчний урсгалыг хязгаарлаж эхэлсэн байна.


4 дэхь өдөр буюу 5-р сарын 10-нд болсон эсэргүүцлийн цуглааны талаар České Noviny ийнхүү бичжээ. Консорциумаас Хөдөлмөр нийгмийн яаманд (ХНЯ) гаргасан шийдвэрээ дахин харж засварлахыг хүссэн өргөх бичиг гардуулах эсэргүүцлийн ажиллагаанд нийтдээ нийтдээ 60 гаруй хүмүүс цугласан бөгөөд гагцхүү өөрийнхөө төлөө бус мөн бусдыгаа төлөөлөн 10 илүүтэй Монголчууд ирсэн байна. ХНЯ-ны орлогч сайдад өргөх бичгээ гардуулсан байна. Консорциумын зүгээс гагцхүү өргөх бичгээр уг үйл ажиллагааг дуусгачихлаа гэж үзэхгүй байгаа бөгөөд цаашдаа байж болох бүх талаар нухацтай хурцтай анхаарал тавина гэдгээ уламжиллаа. 



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй