5-н сарын 10-нд барих өргөх бичиг

Нийтлэсэн: admin
Огноо: 2012-05-03

Мэргэжил шаардахгүй ажлын байранд гадаад иргэдийн ажиллах зөвшөөрлийн олголтыг чангатгаж байгаа НХЯ-ны шинэ стратегит бодлоготой хамааран гаргаж буй өргөх бичиг

konsorcium

2012 оны 1-р сарын 25-ны өдөр Нийгэм хөдөлмөрийн яамны (НХЯ-ны) орлогч сайд Mgr. Karel Machotka нь БНЧУ-ын харъяа бүх хөдөлмөрийн товчоонуудад (ХТ-нд) 2012 оны 6-р сарын 1-нээс эхлэн мэргэжил шаардахгүй ажлын сул орон тоон дээр ажлын гэрээ шинээр олгохгүй байх удирдамж гаргасан. Мөн 2012 оны 6-р сарын 1-нээс өмнө өгсөн ажлын гэрээнүүдийг зөвхөн 6 сараар сунгах тушаал буулгасан. Шинээр гаргасан уг удирдамжийн дагуу ажлын гэрээ хүссэн өргөдөл өгөхдөө нотариатаар баталгаажуулсан, мөн мэргэжлийн түвшинг Чех улсад хүлээн зөвшөөрсөн бичиг (nostrifikace)-ийг хамт хавсаргахыг шаардаж байгаа нь хуулиндаа байхгүй шийдвэр юм.

Ажил олгогчдын барьсан өргөдөл шаардлагын дагуу 2012 оны 3-р сарын 8-ний өдөр ХНЯ дээрх гаргасан удирдамжинд тодорхой өөрчлөлт оруулсан. Зөвхөн ажил олгогч нарт бус мөн БНЧУ-д хөдөлмөр эрхэлж байгаа хэдэн арван мянган гадаад иргэдийн эрх ашгийг хөндсөн 1-р сард гаргасан удирдамж бага хэмжээгээр ч гэсэн засагдсан нь сайшаалтай. Хэдий тийм боловч одоог хүртэл НХЯ-наас барьж буй аргачлал нь ёс суртахуун, хууль, ЭЗ-ийн өнцгөөс сөрөг нөлөөтэй хэвээрээ байна. Шинэ гарсан өөрчлөлтийн дагуу ХТ-ын харъяа аймгийн салбар хэрэв БНЧУ-ын нутаг дэвсгэр дээр албан ёсоор одоогоор байхгүй байгаа гадаад иргэн мэргэжил шаардахгүй ажлын сул байранд шинээр ажиллах эрх хүссэн тохиолдолд татгалзах эрхтэй болж байгаа. Түүнчлэн гадаад иргэдийн ажлын гэрээний сунгалтыг зөвхөн хэрэв уг ажлын гэрээг олгогдоогүй тохиолдолд ЭЗ-гийн гарцаагүй хохирол учрах ба ажлаас гарсан ажилчид ажилгүйчүүдийн тоог нэмэх гэсэн давхар хохирол байна гэсэн ажил олгогчийн гаргасан үндэслэлийн үндсэн дээр олгоно.

Тэгэхээр ХТ сул ажлын байр болгоныг тус бүрчлэн үнэлж тогтоон ажлын гэрээ олгох эсэхийг шийдвэрлэх үедээ өргөдөл болгон дээр нэг бүрчлэн салангид шийдвэрлэх болоод байна. 2011 оны 12-р сарын 14-ний өдрийн Дээд шүүхийн гаргасан шийдвэрээр БНЧУ дахь ажилгүйчүүдийн тоог багасгахад гадаад иргэдийн ажлын гэрээ гаргахгүй татгалзах нь ХТ-дод хангалтгүй гэж үзсэн. Гэтэл 2012 оны 1-р сарын 25-ны өдрийн удирдамж нь Дээд шүүхийн гаргасан дээрх шийдвэртэй шууд зөрчилдөж байна. Мөн 3-н сарын засварласан удирдамж ч гэсэн хууль зүйн зөрчилтэй гэж бид үзэж байна. Ажлын гэрээ олгох эсвэл эс олгох эсэхийг шийдвэрлэх уг удирдамж нь хуулийн хүрээ хязгаараас давсан нөхцөл заалт болсон бөгөөд хэрэв гэрээ гараагүй тохиолдолд улмаар ажил олгогчдод ч хохирол учрах боломжтой юм.

Удирдамж болон түүний дараах засвар өөрчлөлт нь хуулийн хүрээ хязгаараас ангид давсан байгаа нь хууль бус юм. Энэхүү удирдамжийг хэрэгжүүлэхийн тулд хуулийг (тухайлбал, ажил олголтын тухай хууль)-ийг ч гэсэн шинээр засварлах хэрэгтэй юм. Хэдийгээр одоогоор мөрдөгдөж байгаа хуулиар бол дотоодын ажил хайгч сонирхолоо илэрхийлсэн ажлын байранд  гадаад иргэн тэрхүү орон зайнд орж болохгүй гэсэн ямар ч заалт байхгүй байгаа билээ. Энэхүү удирдамж нь зөвхөн бага-мэргэшсэн гадаад иргэдэд гэж зөвхөн хэсэг бүлэг рүү чиглэж байгаа нь бусдыг ялгаварлан үзсэн асуудал болж байна. Түүнчлэн мэргэжлийн түвшинг илэрхийлсэн бичиг баримтыг орчуулан хавсаргах гэсэн нь ч гэсэн хуулийн хүрээнээс дээгүүр байгаа юм.

Гадаад иргэдийн ажлын гэрээг сунгахгүй байх бас ажлын байрнаас нь шахах шийдвэр нь ХТ-ны ажилчдыг хууль зөрчихөд хүргэж байна. Хуулиа эргэн харвал хууль огт өөрчлөгдөөгүй бөгөөд хэрэв гадаад иргэн хуулийн нөхцөлийг (ажил хайгчаар бүртгүүлэгдсэн, мөн уг хугацаанд ажил олдоогүй байгаа нөхцөлийг) хангасан тохиолдолд хуулийн дагуу ажиллах эрхээ олгуулахыг шаардах эрхтэй.

Хэрвээ ХТ ажиллах эрх олгоогүй талаар Дээд шүүхэд давж заалдсан тохиолдолд зөвхөн гадаад иргэнээс гадна ажил олгогч ч гэсэн энэхүү давж заалтын шүүхэд ялах магадлалтай юм. Энэ үед ХТ болон НХЯ-ны гаргасан шийдвэр хүчингүй болох бөгөөд шүүхийн шийдвэр барагдуулах, мөн түүнчлэн гадаад иргэд буюу ажил олгогчдийн хохирлыг барагдуулах (гадаад иргэдэд энэ хугацааны цалин мөнгө, ажил олгочдод санхүү хохирлыг барагдуулах) зэрэг нөхөн төлбөрийг төлөх үүрэг улсад үүсэхээс гадна эцсийн эцэстээ ХТ гадаад иргэнд ажиллах эрхийг олгох болно.

Энэхүү удирдамжинд хууль зүйн анализ судалгаа, бас гадаад иргэдийг хөдөлмөрийн зах зээл дээрх зохицуулалтыг харгалзан үзсэн үнэлэлт дүгнэлт, эдийн засгийн судалгаа зэрэг дутагдсан нь мэдрэгдэж байна. Ийм судалгаа шинжилгээ, бодит харьцуулалт хийгээгүй нь харамсалтай. Дотоодын хөдөлмөрийн зах зээл дээрх гадаадын ажиллах хүчний асуудал ярвигтай байгаа тул аль болох гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн, мөн олон нийтийн эрх ашгийг хамарсан өргөн утгаар асуудалд хандан гарах гарцыг олох нь зайлшгүй чухал юм. Судалгаа хийгдээгүйн нэгэн тод илрэл бол 2 сар хүрэхгүй хугацаанд 1 сард гаргасан шийдвэрээ гадаад ажиллах хүчнээс хамааралтай ажил олгогчдийн анхааруулга шаардлагын үндсэн дээр 3-н сард өөрчилсөн явдал юм. Уг удирдамж нь эдийн засаг болоод улсын төсөвт яагаад ч ашигтай биш юм. Бага болон дээд мэргэшсэн ажлын байруудад гадаад иргэдийг ажиллуулах нь харин ч эсрэгээрээ дотоодын ажил хийгчдэд илүү ажлын боломж бололцоог олгодог бөгөөд энэхүү хамаарал нь ажилгүйдэл их байгаа бүс нутагт ч ялгаагүй ажиглагдаж байна. Сүүлийн үеийн судалгаагаар ажилгүйтэл ихтэй газруудад гадаад иргэдийн тоо мэдэгдэхүйц бага, харин эсрэгээрээ ажилгүйтэл багатай газруудаар тэдний тоо их байгаа нь нотлогдлоо. Гадаад иргэд ч гэсэн улсад татвар, даатгалын мөнгө төлдөг (доод тал нь 43000 корун жилдээ) бөгөөд эргээд хэрэглэгч, хөрөнгө оруулагчаар оролцож байдаг. Макро эдийн засгийн олон талт эфектээр дотоодын иргэддээ ч ажиллах шинэ ажлын байр боломжийг бүрдүүлдэг билээ.

Энэ удирдамж нь албан ёсны бичиг баримттай ажилчдыг “саарал бүс” руу түлхэн хууль бусаар  ажиллахад хүргэж байгаа бөгөөд тэднийг ашиглах хүмүүсийн гарт аваачиж, гадаад дотоод иргэдийн харилцаа муутгаж, гадаад иргэдийн нутагшуулах үйл ажиллагаанд асуудал үүсгэж байна.

Сүүлийн жилүүдэд 3-дагч орны олон арван мянган гадаад иргэд Чехийн хөдөлмөрийн зах зээлийг орхихоос өөр аргагүй болж байсан ч дотоодын ажил хайгчид уг орон тоон дээр төдий л нөхөн ороогүйг бас цохох нь зөв юм. Энэ нь дотоодын ажил хайгчид янз бүрийн өөр шалтгаанаас улбаалан ажил олгогчийн санал болгож буй ажлын нөхцөл байдалд ажиллах төдийлөн дургүй байдгийг харуулж байна.

Түүнчлэн ёс зүйн шаардлагыг уг удирдамж огтхон ч хангахгүй байгаа бөгөөд НХЯ уг шийдвэрээрээ энд удаан хугацаагаар амьдарч буй гадаадын иргэдэд хүндэтгэл үзүүлээгүй алхам хийж байна. Энд дурагдаж байгаа удирдамж нь гадаад иргэн болоод түүний гэр бүлийн амьдрал сөргөөр нөлөөлнө гэдгийг мартсан бололтой. Энэ удирдамж нь БНЧУ-д оршин суугаа гадаад иргэдийн эрх ашгийг харгалзан үзээгүйгээс гадна улс төрийн болон эрх мэдлийн үүднээс зөрчилтэй байна. НХЯ-ны уг алхам нь яам хэрхэн шилжин суурьших хөдөлгөөн болон ажилгүйдэл хоёрын хоорондох хамаарлыг үзэж буйг харуулж байгаа ба гадаад иргэдийг ажилгүйдлийн шалтгаан мэтээр авч үзсэн нь харамсалтай. (ажлын гэрээ ойролцоогоор 36000 гадаад иргэдэд олгогдсон бөгөөд энэ тоо одоогоор өндөр хувьтай байгаа ажилгүйдлийн хувьд өчүүхэн хэсэг нь юм) Үүнээс гадна уг удирдамж нь нийгэмд шилжин суурьшихийн эсрэг болон гадаадынхныг үзэн ядах үзлийг хөхүүлэн дэмжиж байгаа нь хэт үзэлтэй бүлэглэлийн үйл ажиллагааг давхар дэмжиж буйг анхааралдаа авна уу.

НХЯ ажилгүйдлийн түвшинг багасгахын тулд ийм арга хэмжээ авч хэмээн бид ойлгож байгаа боловч энэхүү асуудлыг ингэж хуулиа үл хүндэтгэсэн, ялгаварлан гадуурхсан замаар шийдвэрлэх нь яав ч зөв биш юм. Хэрэв ямар нэгэн өөрчлөлт хийх шаардлагатай байгаа бол бүгдэд ижил тэгш байхаар нөхцөлтэй, ажлын байрны чанарыг дээшлүүлсэн байхаар чиглэгдсэн байх ёстой.   

Тиймээс уг удирдамж болон түүний дараах өөрчлөлтүүд нь бүрэн төгс биш учир хурдан хугацаанд зогсоон хүчингүй болгохыг шаардаж байна.

 

Konsorcium nevládních organizací pracujících s migranty v ČR
(БНЧУ-д ажиллаж буй гадаадын шилжин суурьшигчидтай ажиллах төрийн бус байгууллагуудын консорциум)

Marek Čaněk
tel. 776 00 36 35
email: office@konsorcium-nno.cz



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог