2011 оны 1-р сарын 1-нээс үйлчилж эхлэх шинэ хуулийн өөрчлөлтүүд

Нийтлэсэн: admin
Огноо: 2010-12-01
2011 оны 1-р сарын 1-нээс үйлчилж эхлэх шинэ хуулийн өөрчлөлтүүд

2011 оны 1-р сарын 1-нээс Чех Улс дахь гадаад ажилчдын оршин суух эрх (визийг) гадаад иргэдэд үйлчлэх цагдаагийн газар шийдвэрлэхээ больж, Чехийн Дотоод Хэргийн яам мөн Цагаачлалын алба (ЦА) шийдэх болж байна.


Хэрвээ та өргөдлөө 2010 оны 12 дугаар сарын 31 хүртэл хугацаанд өгвөл 2011 оны 01 дүгээр сарын 1-нээс ЦА таны өргөдлийг шийдвэрлэнэ.

Худалдааны (подникатэлский) ба хувийн худалдаа хийх эрхийн (ЖЛ) виз авсан гадаадын иргэдийн нөхцөлийг чангатгаж:

  • · Худалдаа эрхлэгчид заасан төвшний сарын орлогоо баталж гаргах, мөн улсад төлсөн татвар баримтын албан бичгээр гаргаж өгөх
  • · Цагдаа худалдаа хийж буй эсэхийг маш сайн шалгаж баталгаа гаргах болно.

Эрүүл мэндийн даатгалд шинэ өөрчлөлт орж:

  • · Гадаад иргэдийн эрүүл мэндийн даатгалын лимитийг 60000 еврогоор тогтооx
  • · Шинэ өргөдөлд бүтэн эмчилгээний зардлын даатгал орж байна.

Гурваас доошгүй жилийн мэргэжлийн боловсрол эзэмшсэн гадаад ажилчдыг цэнхэр картын системд оруулж, цалинг дундаж цалингаас 1,5-аас дээш тогтоох

Магадгүй ажлын визийг худалдааны (подникатэлский) виз болгож өөрчлөхийг 2 жилээс дээш ажилласан үед зөвшөөрөх

Хорио тавьж албадан гаргах ба гарах визээ даруулж хугацаандаа гарсан гадаадын иргэд шууд давж заалдаж цайлгах боломжтой. (заавал дахин орох хорионы тал хугацааг хүлээх шаардлагагүй)

Гадаадын иргэд мөнгөн баталгааг бэлнээр цагдаад үзүүлдэг боломж байхгүй болж байна.

Гадаадын иргэд тусгаарлах лагерт 18-н сар хүртэл хоригдох нөхцөл байна.

Урт хугацааны амьдрах эрхтэй (травилатай) визтэй гадаадын ажилчдад хурууны хээ, биометрийн зураг бүхий тусгай үнэмлэх олгож эхлэнэ.

  • · Паспорт ба үнэмлэх нь визний хугацаа дуустал хүчинтэй (шенгений оронд аялахад)
  • · Европын иргэд түүний гэр бүлд биометрийн зураггүй үнэмлэх олгоно.
  • · Энэ биометрийн зурагтай үнэмлэх авахад 2500 крон, 15 хүртэл насны хүүхэд 1000 крон, хэрвээ хаяж үрэгдүүлбэл 4000 крон ба 2500 крон төлнө.
  • · Үнэмлэхэн дээр оршин суугаа хаяг бичигдэнэ. Хэрвээ гадаадын иргэний хаяг солигдвол ЦА шинэ үнэмлэх олгоно.
  • · Урт хугацааны визээ сунгуулах болгондоо ЦА-д шинэ биометрийн зураг хээгээ авахуулж үнэмлэх авна.

Үргэлж биедээ паспортаа авч явах шаардлагагүй, үнэмлэх байхад цагдаагын шалгалтанд хангалттай.

Визээ хүлээж байгаа гадаадын иргэдэд хүлээлгийн виз олгохгүй, харин яамнаас визээ хүлээж байгаа гэсэн албан бичиг хүсэх хэрэгтэй болно.

ЦА нь Прагийн бүх салбарт байх ба албан бичгээр баталгаат захиагаар харилцах боломжтой.

Хаяг: Praha 7, Nad Štolou 3, 170 34
email: posta@mvcr.cz

 



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог