3 сарын 12-наас Монгол орчуулагчтай

Нийтлэсэн: admin
Огноо: 2014-02-25
CPIC+a+SUZ
Пардубэц аймгийн Гадаад иргэдийн интегрaцчилалыг дэмжих төв дээр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ Монгол орчуулагчтай нийгэм болон хууль эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ 3 сарын 12-наас эхлэн дахин явуулж буйг дуулгаж байгаадаа таатай байна. 

Өмнө нь ажиллаж байсан хуваарийн дагуу ЛХАГВА гараг бүрийн 15:00 - 18:00 цагийн хооронд та бүхэнд үйлчлэх болно. 

Нийгэм болон хууль эрх зүйтэй холбоотой асуултаа дээрх цагийн хуваарийн дагу биеэр хүрэлцэн ирж асуухаас гадна утас болон э-майлээр харилцах боломжтой. 

Мөн манай төв дээр үнэгүй интернетийн болон олон хэлний номын сан ажиллаж байна. Түүнчлэн Чех хэлний үнэгүй дамжаа бас хичээллэж байдгийг давхар сануулахыг хүсч байна. 




Хаяг: 
Centrum na podporu integrace cizinců - Pardubický kraj
Pernerova 444, Pardubice 530 02
icpardubice@suz.cz
www.integracnicentra.cz
tel.: 466 989 228 /// 776 257 566

EU


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог