2021 оноос эхлэн чехийн хурдны замын тэмдэг цахим болно

Нийтлэсэн: admin
Огноо: 2020-11-02
БНЧУ-д 2021 оны 1 сарын 1-нээс эхлэн хурдны замын цахим тэмдэг үйлчилж эхлэнэ. Ийнхүү цаасан наалттай тэмдэг хэрэглэдэг үе түүх болоход ойрхон байна. Хурдны замын цахим тэмдгийн зарим нэг давуу талууд:  
  • Урд шилэн дээр цаасан наалт наахгүй. Хуучин цаасан тэмдэгээ заримдаа хуулан авахад загалтаад муухай болчихдог билээ.
  • Жилийн эрхтэй цахим тэмдэг 365 хоногийн хүчинтэй байна. Өмнө нь, жишээлбэл, та 3-н сард машинаа солиод жилийн эрхтэй цаасан тэмдэг авахад он дуустал (тодруулбал, дээд тал нь дараа жилийн 1 сар дуустал) хүчинтэй байдаг байсан бол 3-н сард авсан цахим тэмдэг тань дараа жилийн 3-н сар хүртэл 365 хоногийн хугацаатай хүчинтэй байна.
  • Үйлчилж эхлэх огноогоо өөрөө сонгох боломжтой. Жишээлбэл, богино хугацааны цаасан тэмдэг дээр наахаасаа өмнө заавал огноогоо цоолон тэмдэглэдэг байсан шаардлагагүй болно гэсэн үг.
  • Цахим тэмдэгний хүчинтэй хугацаа дуусахаас өмнө э-мэйл, эсвэл таны утсанд мессежээр анхааруулга ирнэ.
Цахим тэмдгийг энэ оны 12-сарын 1-нээс https://edalnice.cz/ хаягаар худалдан авч болно.

Үнийн хувьд өөрчлөлт ороогүй. Жилийнх нь 1500 ч.корун, сарынх нь 440 ч.корун, 10 хоногийнх нь 310 ч.корун. Хэрэв таны машин байгалийн хий, эсвэл био-метан түлшээр явдаг бол "эко" үнээр хямдралтай худалдаж авч болно. Харин цахилгаан, эсвэл устөрөгчийн хөдөлгүүртэй машинтай бол хурдны замын хураамжаас бүрэн чөлөөлөгдөнө.


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй