2020 оны 1-р сарын 1-нээс хүүхдээ асарсны эцэг эхийн мөнгөн тэтгэмж нэмэгдэнэ

Нийтлэсэн: admin
Огноо: 2019-08-06

БНЧУ-д Гишүүдийн танхим хүүхдээ асарч байгаа эцэг эхэд олгогддог мөнгөн тэтгэмжийн (rodičovský příspěvek) нийт хэмжээг 2020 оны 1-р сарын 1-нээс эхлэн 220 000-аас 300 000 чех крон болгон нэмэхийг санал нэгтэйгээр дэмжлээ.

Сар болгон тогтмол мөнгөн хэлбэрээр олгогдог энэхүү тэтгэмж нь 4-н хүртэлх насны хамгийн бага хүүхдээ биечлэн асарч байгаа эцэг эхийн аль нэгэнд нь өгдөг бөгөөд нийт олгогддог мөнгөн хэмжээ 220 000 чех крон байсан юм. 12 жилийн дараа 80 000 кроноор “огцом” нэмэх болсон нь зарим эцэг эхчүүдэд, ялангуяа “түргэвчлээд” авчихсан хүмүүст таалагдаагүй нь ойлгомжтой. Мөн одоо хүүхдээ асраад байж байгаа эцэг эхчүүдэд өгөхгүй гэсэн хувилбар нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, фэйсбүүк хуудас нээсэн нь өдөртөө 30 000 хүмүүсийг нэгтгэж, улс төрчдийг “буулт” хийхэд хүргэсэн билээ.

2020 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх эцэг эхийн тэтгэмжийн гол өөрчлөлтийг жишээн дээр тайлбарлавал:

·        2020 оны 1 сард хүүхэд тань төрөх бол эцэг эхийн тэтгэмжийн нэмэгдэлд асуудалгүй хамаарагдана.

·        2020 оны 1 сарын 1-нд мөнгөн тэтгэмжээ “идэвхтэйгээр” (дансанд мөнгө орж ирж байгаа), мөн 4 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч байгаа бол бас авна.

·        2020 оны 1 сарын 1-нээс өмнө мөнгөн тэтгэмжээ аваад дуусчихсан бол 4 хүртэлх насны хүүхэдтэй байсан ч авахгүй.

·        2020 оны 7 сард хүүхэд тань 4 хүрнэ. Гэхдээ 2020 оны 1 сарын 1-нд эцэг эхийн тэтгэмжээ “идэвхтэй” авч байгаа бол нэмэгдэл 80 000 крон бүтнээр нэмэгдэнэ.

·        Ихэр болон түүнээс олон хүүхэдтэй гэр бүлд олгох нийт тэтгэмжийн хэмжээ мөн шинэ оноос одоогийн 330 000-аас 450 000 чех крон болно

·        Мөнгөн тэтгэмжээ болиулахгүйгээр 2 хүртэлх насны хүүхдээ цэцэрлэг, яслид харуулж дээд тал нь сард 46 цаг байсан бол хоёр дахин нэмэгдэн 92 цаг болно.

Эцэг эхийн тэтгэмжийг нэмэгдүүлэх энэхүү төсөл нь энэ оны 9-н сард сенат болон ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм. Гэхдээ Гишүүдийн танхимаар дэмжигдсэн болохоор “эсэргүүцэл”-тэй тулгарахгүй гэж тооцож байгаа аж.

Зөвлөмж:  улиралдаа нэг удаа Хөдөлмөрийн товцоонд (Úřad práce) хүсэлт гарган сард авах тэтгэмжийнхээ мөнгөн хэмжээг өөрчлөх боложтой байдаг.

 

Энэхүү сайтад нийтлэгдсэн бичвэрүүдийг ашиглах бол сайтын нэрийг заавал дурдана уу.  TERGUULEGCH.com



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүн өдөрт 8-н цаг унтах хэрэгтэй