2015 оны 12 дугаар сарын 18-наас БНЧУ-д гадаадын иргэн оршин суух тухай, Орогнолын тухай, Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулиудад өөрчлөлт оруулснаас Монгол иргэдэд хамаарч болох өөрчлөлтүүдийг хөрвүүлэн хүргэе

Нийтлэсэн: admin
Огноо: 2016-01-17

Гадаадын иргэн Чех Улсад оршин суух тухай хууль:

Урт хугацааны виз

Удаан хугацааны визийг хамгийн уртдаа 6 сараар олгогддог байсан бол нэг жил хүртэлх хугацаагаар олгож болох юм байна.

Урт хугацааны оршин суух зөвшөөрөл хүсэх, түүнийг сунгуулах хүсэлтээ визээ дуусахаас өмнө 120 хоногийн өмнө хамгийн оройтохдоо виз дуусах сүүлийн өдөр өргөдлөө өгч болох бoллоо. Өмнөx хуулиар визээ дуусахаас 14 хоногийн өмнө сунгуулах өргөдлөө өгөөгүй тохиолдолд сунгалтыг хийх боломжгүй байлаа

Урт хугацааны виз, урт хyгацааны оршин суух зөвшөөрлийн дуусах өдөр нь ажлын бус (бямба, ням гараг, бүх нийтийн амралтын) өдөр таарвал дараагийн хамгийн эхний ажлын өдөр өргөдлөө өгч болно. Хэрвээ визны дуусах өдөр баасан гараг буюу албан газар иргэдэд үйлчилдэггүй өдөр таарвал сунгуулах өргөдлөө шуудангийн үйлчилгээ ашиглан явуулж болно.

Анхаар: Монгол иргэдийн өргөн ашиглаж буй оршин суух зөвшөөрлийн төрөл болох хөдөлмөр эрхлэлтийн үндсэн дээр олгодог удаан хугацааны оршин суух эрх ажилтны үнэмлэхтэй иргэдийн хувьд сунгуулах хүсэлтээ ажлын картын хүчинтэй хугацаа дуусахаас өмнө хамгийн эртдээ 120 хоногийн, хамгийн оройтохдоо 30 хоногийн өмнө гаргах ёстой.

Ажлын байраа өөрчлөх эсвэл эрхэлж буй ажлаа солих тухай өргөдөл нь ажлын картын хүчинтэй хугацаа дуусахаас өмнө 120-30 хүртлэх хоногийн дотор өгвөл үүнийг ажлын картaa сунгуулахаар өгсөн өргөдөл гэж тооцож болно. Энэ нь давхар давхар өргөдөл өгөх ажлыг хөнгөвчилч байна.

Хэрвээ виз, оршин суух зөвшөөрлөө сунгуулах өргөдлөө тодорхой хүндэтгэх шалтгааны улмаас цагт нь өгч амжаагүй бол тухайн хүндэтгэх шалтгаан буюу саад дууссанаас хойш 5 өдрийн дотор багтааж шийдвэрлэх боломжтой. Жишээлбэл та ямар нэг шалтгаанаар aжлын картаа сунгуулах өргөдлөө картны хугацаа дуусахаас өмнө 30 хоногт өгч амжaагүй тохиолдолд хоцорч өгч буй шалтгаанаа нотлосон баримтыг (өвчтэй байсан бол эмчийн бичиг) хавсаргах ёстой.

Байнгын оршин суух зөвшөөрлийн хувьд (ТР)

Шалгалт өгдөг сургуулиудын жагсаалт өөрчлөгдсөнөөс гадна шалгалтыг нэг удаа амжилттай өгсөн тохиолдолд амжилттай өгсөн гэсэн гэрчилгээ бүтэн насаар хүчинтэй хэвээр үлдэx юм байна!

Өмнө нь ямар нэг шалтгаанаар ТР-ийн өргөдөл шийдвэрлэгдээгүй тохиолдолд дахин Чех хэлний шалгалт өгөх шаардлагатай байлаа.

ЕХ орны иргэний гэр бүлийн гишүүн гэсэн oршин суух төрлөөр (přechodný pobyt) амьдарч буй гадаад иргэд картаа сунгуулаx өргөдлөө өгөөгүй, хоцорч өгсөн тохиолдолд 3000 хүртлэх коруны торгууль ноогдуулна. ЧУ-ын нутаг дэвсгэрт амьдарч буй гадаад иргэн өөрийн хүсэлтээр přechodný pobyt-ыг дуусгасан эсвэл ЕХ орны иргэний гэр бүлийн гишүүн байхаа больсон, ЕХ орны иргэнтэй ЧУ-ын нутаг дэвсгэрт амьдрахаа больсон гэсэн шалтгаанаар přechodný pobyt цуцлагдсан тохиолдолд, ийм албан ёсны шийдвэр гарсанаас хойш 60 хонгийн дотор урт хугацааны иршин суух зөвшөөрөл эсвэл ТР хүсэж өргөдлөө гаргах эрхтэй гагцxүү тасралтгүйгээр 5 жил ЧУ-ын нутаг дэвсгэрт амьдарсан гэсэн үндсэн нөхцөлийг хангаж байвал. Жишээлбэл: ЕХ орны иргэнээc гэр бүл салсан тохиолдолд тухайн гуравдагч орны иргэн энгийн урт хугацааны ажлын зорилгоop оршин суух зөвшөөрөл эсвэл байнгын оршин суух зөвшөөрлийн нөхцөлийг бүрдүүлж буй тохиолдолд ТР хүсэж өргөдлөө өгч болно.

Дараагийн нэг өөрчлөлт гэвэл гадаад иргэдэд олгодог пасспортыг зөвхөн Биометрийн өгөгдөлийн үндсэн олгодог боллоо.

Орогнолын тухай хууль:

Oлон улсын хамгаалалт олгох (azyl) хүсэлтийг шийдвэрлэх хугацаа (өргөдлөө өгсөнөөс хойш 6 сараас) 18 сар хүртэл хугацаагаар сунгагдаж болох юм байна.

Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль:

Oлон улсын хамгаалалт олгох хүсэлт гаргасан гадаад иргэн хүсэлт гаргасанаас хойш 6 сарын дараа ажил хийж болох ба хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл шаардлагатай нь хэвээрээ юм.

--------------------------------------------------------------------------------------------------------------

Ерөнхий өөрчлөлтүүдийг аль болох ойлгомжтойгоор хүргэxийг хичээлээ.

Танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй эсвэл тодорхой асуулт байвал Харита төрийн бус байгууллагын монгол хэл дээрх мэдээллийн лавлах утсанд (+420) 733 67 66 67 хандаарай эсвэл http://www.mvcr.cz/mvcren/docDetail.aspx?docid=21658112&doctype=ART Чeх улсын Дотоод хэргийн яамны сайтнуудаас чех/англи/орос хэлээр олж мэдэх боломжтой.

www.charita.cz/infolinka   l   www.facebook.com/MigraceCharita







Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог