2015/2016 оны хичээлийн жилийн Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлгийн талаарх мэдээлэл

Нийтлэсэн: admin
Огноо: 2015-08-17


БНЧУ-ын олон нийтийн их дээд сургуульд суралцах ЗГ-ын тэтгэлгийн орон тоо нь БНЧУ-ын ЗГ-ын тогтоол Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам (цаашид MŠMT гэх) (www.msmt.cz) болон Гадаад хэргийн яам (цаашид MZV гэх) (www.mzv.cz) хоорондын хамтарсан төслийн үндсэн дээр зохион байгуулагддаг болно. 2015/2016 оны хичээлийн жилийн БНЧУ-ын ЗГ-ын тэтгэлгийн талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ хичээлийн жилд Монгол Улсад нийтдээ 3 тэтгэлэг олгох бөгөөд доор дурьдаж буй мэргэжлүүдийг санал болгож байгаа юм:

                                                        Чех хэл дээрх сургалт         Англи хэл дээрх сургалт
                                                              BSP, MSP, DSP                 navaz.MSP/DSP

МОНГОЛ УЛС                                           2                                         1  

Нийт                                                                             3

Тайлбар:
BSP = бакалаврын сургалтын хөтөлбөр
MSP = магистрын сургалтын хөтөлбөр
DSP = докторын сургалтын хөтөлбөр

Чех хэл дээр суралцахаар санал болгож буй мэргэжлүүд: байгалийн ухаан (геологи, гидрогеологи), эрчим хүч, экологи, хөдөө аж ахуй, мал эмнэлэг
Англи хэл дээр суралцахаар санал болгож буй мэргэжлүүд: эдийн засаг, хөдөө аж ахуй, мэдээлэл зүй, хүрээлэн буй орчин, эрчим хүч

Тэтгэлэг нь насанд хүрсэн гадаадын иргэдийн (18-аас дээш насны буюу 2015 оны 9 сарын 1-нд хүрсэн байх) боловсролыг дэмжих зорилготой бөгөөд өөр хүн рүү шилжүүлэх боломжгүй болно.

Бүх өргөдөл гаргагчдын бүртгэл онлайн цахим бүртгэлээр буюу http://registr.dzs.cz/registr.nsf (энэ хаягт байгаа удирдамж (disposition) нээгдэхгүй байгаа тохиолдолд Та доор дурьдсан холбоосоос мөн энэ нийтлэлийн хавсралтаас давхар авч болно) хаягаар дамжуулан бүртгүүлэх ёстойг анхааруулж байна. Яамнаас сонгон баталсан мэргэжлүүдээс цахим бүртгэлд бүртгүүлнэ (мөн цахим бүртгэлд санал болгож буй хоёр дахь хувилбарын мэргэжлийг сонгох боломжтой). Аливаа нэгэн техникийн асуудал тулгарсан тохиолдолд бүртгэлийн администаторт registr@dzs.cz хаягаар хандана уу. Цахим бүртгэлийг бөглөж дууссаны дараа автоматаар Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам руу илгээгдэх ба дараагийн шатанд шилжих юм.

Цахим анкетийн бүртгэлийн хугацаа: 2014 оны 7 сарын 20-оос 2014 оны 9 сарын 30 хүртэл. Энэ заасан хугацааны дараа системд бүртгүүлэх боломжгүй! Цахим анкет бөглөсний дараа Танд хэрэглэгчийн нэр болон нууц үг илгээгдэх болно. Цахим бүртгэлийг гурван төрлийн хэл дээр (чех, англи, испани) санал болгож байна. Амжилттай бүртгэлийн дараагаар Танд нэн даруй автомат и-мэйл ирэх болно.

Эх сурвалж: http://www.mzv.cz/ulaanbaatar/mn/x2010_11_18/x2010_11_18_1/x2013_01_29/zverejneni_rozpisu_stipendii_...


Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог