Чех улсын түүхээс

Нийтлэсэн: admin
Огноо: 2010-12-02
Чех улсын түүхээс

Чех улсын тухай тоо, баримт дэлгэн ярихын өмнө түүхийн гол гол зангилааг он тооллын нэгэн дараалалд оруулав.

- Дэлхийн 1-р дайнаас өмнө

Янз бүрийн хаант төрт улсууд Чехийн газар нутаг дээр ээлжлэн оршиж байснаас Австри-Унгарын эзэнт улсаас энэхүү түүхийн он дарааллаа эхэлцгээе. Австри-Унгарын эзэнт гүрэн нь 1897-1918 хүртэл оршин тогтнож байсан ба одоогийн төв Европын улсууд болох Чех, Словак, Австри, Унгар, Серб, Хорват, Румын, Германы болон Польшийн урд хэсэг багтаж байв. 1914 онд Австри-Унгарын эзэнт гүрний өв залгамжлагч Франк Фердинандо-гийн амийг хорлосон дэлхийн нэгдүгээр дайныг өдөөх гол шалтаг болов. 4,5 сая гаруй хүний амийг авч одсон дэлхийн нэгдүгээр дайн Европын газрын зургийг тэр чигээр нь өөрчлөв.

- Дэлхийн 1-р дайны дараа анхны Чехословак улс байгуулагдлаа. (1918-1938 он)

Австри-Унгарын эзэнт гүрний үед амьдарч байсан олон мянган Герман оршин суугчдын эсэргүүцлийн эсрэг цэргийн хүч босгон тэмцэсний үр дүнд анхны Чехословак улс 1918 оны 10-р сарын 28-ны өдөр байгуулагдав. Энэ өдрөөс эхлэн Чех улсын түүх эхэлсэн гэж үздэг тул улсын баяр болгон тэмдэглэдэг. Тухайн үеийн нөхцөл байдлыг дайны дараахь эдийн засгийн сул байдал, Германы дарамт шахалт гэсэн хэдхэн үгээр илэрхийлж болох юм. 1931 оноос Гитлер олон нийтийн санаа бодлыг өөртөө татан, Нацист Герман маш богино хугацаанд хүчирхэгжин бүрэлдэн бий болж байв. 1938 онд Гитлер Чехословакийн хилийн орчмын газрыг Германчуудынх хэмээн "Мюнхэний" хэмээх гэрээнд Франц, Итали, Британаар гарын үсэг зуруулснаар анхны Чехословак улсыг задраав. Гэхдээ энд нэг зүйлийг тодорхой болгож хэлмээр байна. Чехословак зүгээр буугаад өгсөн гэж ойлгож болохгүй юм. Нэгэнт хүчийг авсан Нацист Германуудын эсрэг дайн үүсгэхийг хүсэхгүй байсан Франц, Британчууд дарамт шахалт үзүүлж байсан ч гэлээ Чехословакийн 2-р ерөнхийлөгч Эдвард Бенеш эцсийн мөч эсрэг байр сууриа хадгалж байв. Тийм боловч Чехословакийн төлөөлөгчдийг оролцуулалгүйгээр энэхүү гэрээнд гарын үсэг дээрх орнууд зурснаас Чехословакийн газар нутгийн 38% Германчуудын гарт шилжив. Үүний эсрэг тухайн үеийн оюутнууд бослого гаргахад, хариуд нь Нацист Германчууд 1939 оны 11-р сарын 17-нд оюутны бүх байрлуу дайран 9-н оюутныг буудан хөнөөж, 1200 гаруй оюутныг нийтээр хорих лагерь луу ачсан байна. 1941 онд Лондонд 11-р сарын 17-ний энэ өдрийг олон улсын оюутны өдөр болгон зарлажээ.

- Дэлхийн 2-р дайн (1939-1945 он)


Та бүхэн дээр тавьсан зургийг сайн ажиглаарай. Энэхүү зургийг 1938 оны Мюнхэний гэрээний дараа Чехословакийн газар нутагт Германчуудыг хэрхэн угтаж авч буйг тод харуулсан байна.Та бүхэн хувь хувьдаа өөрийн дүгнэлтээ хийнэ буйза.
Дэлхийн 2-р дайны үед Германы засгийн газрын хяналтан дор 1945 оны 5-н сарын 8-нд Фашист Германчууд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурж, дэлхийн 2-р дайн дуусах хүртэл байв.

- Дэлхийн 2-р дайны дараа (1945-1993 он)

- 1945-1948: - Ялтын гэрээнд гарын үсэг зурагдав.
- Чехословак улс дахин байгуулагдав.
- Чехословакийн коммунис нам сонгуулиар олон нийтийн саналыг авав.

- 1948-1989: - 1955 онд зүүн Европын 8-н улс Варшавын гэрээнд гарын үсэг зурав.
- Социалист нийгмийн эсрэг суртал ухуулгыг янз бүрийн хэлбэрээр олон нийтэнд тараах болов.
- Прагийн Хавар

Прагийн хавар гэдэг нь 1968 оны 1-р сарын 5-наас 8-р сарын 21-ны хооронд болсон, Зөвлөлт засаглалын эсрэг капитализм нийгмийг бүрдүүлэхийн төлөөх тэмцэгчдийн оролдлогыг нэрлэнэ. Тухайн үеийн эдийн засгийн уналт, Зөвлөлт засаглалын дарамт шахалт нь "Прагийн Хавар"-ын гол тулгуур шалтгаан болж байв. Зөвлөлт засаглалд итгэх хүмүүсийн итгэл алдарч, тухайн үед ерөнхийлөгч байсан Новотны-гийн нэр хүнд унасныг Брежнев 1967 оны 12-р сард Прагад айлчлахдаа ажиглаад, шоконд орох шахав. 1968 оны 1-р сарын 5-нд Чехословакийн коммунист намын нарын бичгийн даргаар Александр Дубчек сонгогдов. Дубчек сонгогдсноосоо хойш шинэчлэлийн алхам хийж эхэлсэн нь ард түмэнд эрх чөлөөний итгэл найдвар болж эхлэв. 1968 оны 8-н сарын 20-ноос 21-ны хооронд Зөвлөлтийн цэрэг, танкууд Чехословакийн газар нутаг руу үл мэдэгдэн дайран орж, эзлэн авав. 10-р сарын 16-н гэхэд ихэнх Зөвлөлтийн цэргүүд гарсан ч гэлээ 1989 онд ЗХУ задран унах хүртэл Зөвлөлтийн цэргүүд Чехословакийн нутагт байрласан юм. Зөвлөлтийн цэргүүд довтлон орсны дараа нийтдээ 70000 хүнийг баримчлан саатуулсан ба энэ богино хугацаанд 300000 хүн барууны капиталист орнуудруу зугтан дүрвэн гарсны ихэнх нь сэхээтнүүд байлаа. Прагийн хаврын дараа Чехословакыг эргэлт буцалтгүй социалист замд оруулав.

- 1989 онд ЗХУ задран унав.

- 1993 оны 1-р сарын 1-нээс Чехоловак улс БНЧех улс, БНСловак улс гэсэн 2 тусгаар улсууд болон тунхаглагдан үүсэв.



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог